Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 14

Энэ сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Баянговь, Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын найм, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дөрөв, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн хоёр, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн нэг, нийтдээ 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top