З.Энхболд: Урьдчилгааг 10 биш хүүг таван хувь болгох нь иргэдэд ашигтай

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 07
УИХ-ын даргын өрөөнд өчигдөр орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаад байгаа найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоход хууль эрхзүйн ямар шийдэл эрэх вэ гэдэг асуудлаар банк санхүү, Төв банк, УИХ-ын шийдвэр гаргах төвшний улстөрчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат, Монголын ипотекийн корпорацийн захирал Д.Гантөгс нарын албан тушаалтнууд оролцсон юм. Хэлэлцүүлэг сэтгүүлчдэд нээлттэй болж сонирхсон сэтгүүлчдийг уулзалтад оруулсан бөгөөд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх, мөн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь банк болон иргэдэд ямар нөлөө үзүүлэх, инфляци долоон хувьтай байхад найман хувь олгож байсан. Гэтэл өнөөдөр инфляци гурван хувьд хүрчихээд байхад энэ зээлийг яагаад бууруулж болохгүй байна вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн юм.
Төв банкны Ерөнхийлөгч Н.Зол­жаргал инфляци долоон хувьтай бай­хад банкууд найман хувийн хүүтэй зээл өгч болоод байсан. Одоо гурван хувьд байна. Энэ үед зээлийн хүүг бууруулах боломж бүрэн дүүрэн бий. УИХ-ын даргын жишээ авч буй таван хувьд ч хүргэх боломжтой гэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Урьдчилгааг 10 хувь болголоо гээд улс төрийн шоу хийгээд өнгөрч болно. Гэхдээ энэ хөтөлбөр өнөөдрийн хувьд хамгийн чухал хөтөлбөр. 10 хувь болгоод төр батлан даалт гаргаад явлаа ч иргэдэд төлөх мөнгө нь буурахгүй. Харин зээлийн хүүг бууруулснаар олон ч иргэдийн нуруунаас ачаа багасна.  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар найман хувийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох тухай асуудлыг ярьсан.

Иргэдийн хувьд сонсоход сайхан мэдээ юм шиг боловч нарийн тооцоолоод үзвэл энэ нь эрсдэлтэй хувилбар юм. Учир нь иргэн 10 хувийн урдчилгаа нь бага юм шиг боловч 90 хувийн зээлтэй үлдчихээр сарын орлого нь 1.4-1.8 сая төгрөг болж өсөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол сард 800 гаруй мянган төгрөг төлдөг болно. Иймээс 30 хувийн урьдчилгаагаар оролдох нь өөрөө иргэдэд хүртээмжтэй байсан боломжийг буцаагаад хумиж эхэлнэ гэсэн үг. Тэгвэл хүүг бууруулснаар 60 сая төгрөгийн зээлтэй иргэн сард 530 мянган төгрөг төлдөг байлаа гэж бодъё. Хэрвээ таван хувь болсон тохиолдолд энэ мөнгөнөөс 110 мянган төгрөг хасагдана. Байрны зээлтэй залуу сарын цалингаасаа 110 мянган төгрөг хэмнэж эхнэртэйгээ ядахдаа ресторанд үйлчлүүлэх боломжтой болно. Бид өнөөдөр энд яг тэд эд гэж тоо ярихгүй. Хэрвээ тэгж ярьвал улс төрийн тоглолт хийгээд мушгих боломж бий болно.

Буурах боломж байна. Хэрвээ таван хувь болговол ийм боломжтой гэдгийг л ярьж байна. Ирэх долоо хоногт банкуудтай болон ипотекийн корпораци зэрэг байгууллагаас санал аваад хуулийн төслөө оруулж ирнэ. Мөн Зээлийн батлан даалтын сангийн асуудал ч ирэх долоо хоногийн хэлэлцэх сэдвийн нэг байх болно. Хэн нэг нам, улстөрчийн эсэргүүцлээс үл хамаарч энэ хоёр чухал асуудал хэлэлцээд явах ёстой” гэв. Түүнчлэн, “Хэрвээ ипотекийн зээлийг галт тэрэгтэй зүйрлэвэл ардаа чиргүүлтэй галт тэрэг шүү дээ. Барилга угсралт гэхэд л 77 мянган хүн ажилладаг. Үүний араас барилгын материалын салбар гэхэд л 20 мянган ажилтантай, мебелийн үйлдвэр мөн тооны хүмүүс байх жишээтэй.

Тэгэхээр дан ганц байранд орох гээд байгаа иргэдийн эрх ашгаас гадна энэ салбарт хамаатай бүхий л хүмүүсийн ажил, амьдралыг зогсоочихож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, найман хувийн зээл зогсвол иргэн байр авч чадахгүй, байр авахгүй юм чинь барилга угсралт явагдахгүй, барилгын материал худалдагдахгүй, шинэ байранд орсон айл тавилга авахаа болино, мэдээж нэмэгдээд дотоод засал чимэглэл ч байхгүй болно. Ингээд явж байсан галт тэрэг өөрөө гинжин холбоотой гэж үзвэл бүгдийг нь таслачихаж байна гэсэн үг. 2012 онд манай улс барилгын орцын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 60 хувийг үйлдвэрлэж байна. Угтаа бол барилгын салбар хөл дээрээ босч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа энэ үед бол зээл зогсоно гэдэг асар том эрсдэл.

Өнөөдөр 65 мянган өрх шинээр байрандаа орсон бол утаа ор мөргүй алга болохгүй ч гэсэн 65 мянган яндан алга болох байсан. Ипотекийн зээлийн хүү анх 13.8-22.5 хувийн хүүтэй байсан бол Монголбанк зориг гаргаж найман хувь болгосноор хязгаарлагдмал байсан орон сууцны зээл хамрагдах хүрээгээ тэлж, дундаж давхаргынханд хүрч эхэлсэн. Орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөлийг дахин бүрдүүлэхийн тулд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэдгийг хэлж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуралдсан уулзалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Дан ганц зээлийн хүүг бууруулах гэхгүй маш олон талын асуудлыг судлаж байгаа. Энэ зээл бол Монголын ард түмэнд маш хэрэгтэй зээл.

Иргэд зээл зогсох вий. 20 хувийн зээл рүү буцах болов уу гэж айж байгаа. Бид тийм шийдвэр гаргахгүйн тулд олон талаас нь судалж байна. Гэр хорооллын айл өрх орон сууцанд орсон тохиолдолд дэмжих боломж юу байгаа.  Багш, эмч, цагдаагийн албан хаагчдыг байртай болгоход дэмжих, мөн ганц бие ээжүүд, эрчүүдийг байртай болгоход төрийн зүгээс дэмжих боломж юу байна вэ гэдгийг олон талаас нь судалж байна” гэв. Мөн энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэх талаар ярилцсан бөгөөд энэ талаар Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат “ҮХ-ийн Цэцийн шийдвэр банкуудыг эрсдэл хүлээхэд хүргэсэн.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бид тодорхой бус зүйлд үрэх эрсдэл бий болсон учраас зээлээ зогсоосон. Гэхдээ өнөөдрийн уулзалтаар ойлголцолд хүрлээ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гарц нь Иргэний хуульд өөрчлөлт оруулах гэж үзсэн. Иргэний хуульд “Барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлдэг зохицуулалтыг  байхгүй болгох” өөрчлөлтийг оруулахаар санал нэгдсэн” хэмээлээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zalhlaa(103.57.95.16) 2016 оны 01 сарын 17

Zeel 5 huwi boloosoi.gehdee l anamiig songohgui.yahaas ch butsahgui humuus.denduu gudamjnii yos zuitei haragddag

0  |  0
Z(172.56.31.238) 2016 оны 01 сарын 13

Tiim nam iim nam ged uls turjuulhee boilmoor yuma ene setgegdel bichij bga hvmvvs.Saihan shiidber bna.Odoo yarij suuh bush sudalj dussan bol herwgjvvleh l vldlee de.Amjilt.

0  |  0
irgen(27.123.214.113) 2016 оны 01 сарын 13

Enkhholdiin uruund hiisen ene neg heden toog toti shig davtah yum. Yag amidral deer bankuud 5 % bolgono doo. Zasgiin gazraas huugiin aldangaa nehne. Zasag ni mungu ugch chadahgui. Bayanseelengiin uridchilgaag 10% bolgoh bop bur butehgui. Ard tumen mini hodoodooroo bish uhaanaaraa songoltoo hiigerei

0  |  0
Саранмөнх(202.72.247.249) 2016 оны 01 сарын 13

УИХ-ын даргын энэ зоримог, ард түмнээ гэсэн чин сэтгэлийг үнэлж байна. Энэ үнэхээр хэрэгжвэл 2016 оны сонгуульд шууд З.Энхболдыг сонгоно, сонгохын төлөө давхар саналаараа ажиллана. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй бүх хүмүүстээ баярлаж байна, бүгдийг дэмжих болно оо

0  |  0
ok(43.242.243.184) 2016 оны 01 сарын 11

zov shu demjij bna, harin hezee yum bol hurdan l bol sain bna

0  |  0
Иргэн Д.(103.57.93.178) 2016 оны 01 сарын 10

Үнэхээр л хүүг нь 5% болгочихвол одооныхоос арай дээр болно. Тиймээс ирэх 7 хоногыг л хүлээх цаг хугацааны асуудал л үлдэх шивдээ...

0  |  0
bb(103.26.195.31) 2016 оны 01 сарын 10

an man-iin sanaachlagyg uguisgej bn

0  |  0
ашгүй дээ 5%(59.153.115.203) 2016 оны 01 сарын 08

зөв дэмжиж бна

0  |  0
зочин(202.21.117.114) 2016 оны 01 сарын 08

Хийсэн ч гэсэн АН-ыг дахиж сонгохгүй шүү, АН-ын малнууда ааааа

0  |  0
bi(27.123.214.115) 2016 оны 01 сарын 08

Hurdlaarai. Bair andaa orsoor bn.

0  |  0
баярлаж байна(94.30.211.138) 2016 оны 01 сарын 07

уг нь ингээд хийгээд эхэлбэл....сайн байна даа...хийгдэнээ гэж итгэж байна.

0  |  0
Bolod(103.26.195.163) 2016 оны 01 сарын 07

Hudlaa hutsaj baihaar hiih heregtei.

0  |  0
Top