Сурагчдын амралт эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 29

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт өнөөдөр эхэллээ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-нөөс хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг хүүхдүүдыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслуулах зорилгоор  амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. 

Уг хуваарийн  дагуу хөдөөгийн бага, дунд ангиуд гуравдугаар сарын 23-нд амарч эхэлжээ. Харин бага ангийн хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх бол дунд ангийнхан дөрөвдүгээр сарын 4-нд хичээлдээ орно. Ахлах буюу X-XII ангийн хичээл гуравдугаар сарын 16-наас 29-ны хооронд амарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top