Та дэлхийд гарахад бэлэн үү

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

“Монголын эдийн засгийн форум-2016”-ийн хүрээнд МТ-ШУП,  Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулсан “Та Дэлхийд Гарахад Бэлэн үү” арга хэмжээ 2016 оны 03 сарын 29-ний өдөр МТ-ШУП-ийн 211 тоот танхимд болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээгээр бизнесийн талаар сонирхдог, бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй оролцогчдод зориулж, дэлхийн хэмжээнд мэдлэг чадвараа үнэлүүлж, мэргэжлийн салбартаа өөрийн орон зайг  бий болгон  амжилтанд хүрсэн залуус өөрсдөд тулгарсан бэрхшээл, сургамж, сорилт, туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөх зэргээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Чөлөөт ярилцлагын хүндэт зочдоор П.Амгаабаатар /"ICodice " компанийн захирал/, Д.Энхтүвшин /"Интел" компанийн төслийн менежер PhD/, О.Өлзийбаяр /"Facebook" компанийн программист/ нар оролцож, санал бодлоо илэрхийлж, өөрсдийн ажил, амжилтын туршлагаасаа бусадтайгаа хуваалцсан юм.

“Та Дэлхийд Гарахад Бэлэн үү” арга хэмжээг МТШХХГ-ын Харилцаа Холбоо, Шуудангийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Чинзориг /модератор/ хөтөлж явууллаа.

Б.БУЯН-ӨЛЗИЙ: АЙ ТИ ПАРК 2.0 ХУВИЛБАР БУЮУ МТ-Д СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА.

Арга хэмжээг нээж ШУП-МТ-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий үг хэллээ.

Тэрбээр бид бүгдийн мэддэгээр МТҮП нь 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба эдүгээ өнөөдрийн байдлаар 14 жилийн хугацаанд Монгол улсын МТ-ийн салбарт 114 компанийг инкубаторт бойжуулж,  одоогийн зах зээлд 60 орчим компани маань амжилттай явж байна.

Тухайн 2002 оны үед Монгол улсад төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд  вэб сайт, санхүү, бүртгэлийн гэх мэт програмууд чухал байсан бол  өнөөдрийн хувьд цаг үе өөр болсон. Бид энэхүү 14 жилийн турш бий болсон туршлага дээр тулгуурлан Ай Ти Парк 2.0 хувилбар буюу МТ-д суурилсан Шинжлэх ухаан технологийн парк болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Миний хувьд өнөөдрийн уулзалтаас 

  1. Бид өнөөдөр хаана байна вэ? Цаашид….
  2. Бид компани болон бүтээгдэхүүнээ хэрхэн олон улсын зах зээлд гаргах вэ?
  3. Програм хангамж хөгжүүлэгчид дэлхийн хэмжээний Аи Ти компанид ажиллахад бэлэн үү? гэсэн чиглэлээр харж байна, оролцогчид маань өөрсдийн хүссэн мэдээллээ авах байх гэдэгт итгэлтэй байна гэж онцоллоо.

Б.ЛАГШМАА: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТОМООХОН АСУУДЛЫГ ЯРИЛЦАЖ, ХАМТАРЧ ШИЙДЛИЙН ГАРЦ ХАЙХ ИНДЭР ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ


Дараа нь “Монголын эдийн засгийн форум” ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Б.Лагшмаа оролцлогчдод хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө “Монголын эдийн засгийн форум”-ын талаар танилцуулъя гэж бодож байна.

“Монголын эдийн засгийн форум”-ыг жил болгон 3 сард Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг ба зохион байгуулахдаа Монгол улсын хөгжлийн томоохон асуудлыг ярилцаж, хамтарч шийдлийн гарц  хайх индэр гэж тодорхойлдог.  Энэхүү 2 өдрийн арга хэмжээнд Ерөнхий  сайд  нээлтийн үг хэлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцдог уламжлалт тогтсон арга хэмжээ  юм.

Энэ жилийн хувьд гадаадад амжилт үзүүлэн, ажиллаж амьдарч  байгаа хүмүүстэй өргөн хэмжээгээр өөрсдийнх нь амжилтын туршлагаас хуваалцъя гэж шийдээд Ерөнхий сайдын  урилгаар 8 хүнийг урьж авчирсан. Эдгээрийн 4 нь МТ-ийн салбараас, 4 нь генетикийн чиглэлээр лаборатори судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс хүрэлцэн ирсан байгаа.

Энэхүү ажлууд маань  илүү ихээр өргөжин тэлж, цаашид үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэж ярилаа.

П.АМГАЛАНБААТАР: ЕР НЬ БОЛ АЙ ТИ САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦ МАШ ЧУХАЛ БАЙДАГ. АЖИЛДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

П.Амгаабаатар /"ICodice " компанийн захирал/, Том зах зээлд гарааны бизнес гарах боломж, өөрсдийн туршлага

Америкт компани байгуулахад хэцүү биш амархан.

1. Анх гарааны компаниа байгуулахдаа хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.

2  Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх ёстой.

3. Ажилдаа дуртай байх хэрэгтэй Америкт хүний итгэлийг олох хамгийн чухал.

Иймд хүний итгэлийг олохгүйгээр дахин бизнес авна гэж байхгүй. Хэрэглэгчийнхээ итгэлийг олж авч байж, бизнес амжилттай байна. Монголчуудад ажиглагддаг нэг дутагдалтай тал байдаг. Жаахан юм сурч аваад дахин өөр компани байгуулаад тэр хүнийхээ санааг хулгайлаад гаргах гэдэг тэр нь Америкт хориотой байдаг.  Ажилд орсон бол харилцагчидтайгаа зөвхөн бизнесээ ярина өөр харилцаа үүсгэж болохгүй. Тийм учраас Америкт бизнес явуулахад амар. Америкт байнга шинэ санаа гарч ирж байдаг ийм учир энэ салбар хурдацтай хөгжиж байна.

Мөн МТ-ийн компанийн үндсэн хөрөнгө хүн. Хүнээс чухал өөр зүйл байхгүй. Хүн ажилдаа дуртай сэтгэл ханамжтай байвал сайн бүтээгдэхүүн ажлын бүтээмж гарна. Тийм учир ажилдаа дур сонирхолтой байж, түүндээ чин сэтгэлээсээ хандаж байваас амжилтанд хүрнэ.

Д.ЭНХТҮВШИН:"ЗАЛУУЧУУД УЛС ТӨР, ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭСЭН ЗҮЙЛД ЦАГ ЗАРАЛГҮЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭД Л АНХААРЛАА ХАНДУУЛЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

"Intel" компанийн төслийн менежер PhD Д.Энхтүвшин “Салбарын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн боломж” сэдвээр илтгэл тавилаа.

МТ-ийн түүхэн том том нээлтүүдийг харахад завсрын хоорондох зай нь улам ойртож байна. Энэ нь МТ-ийн хурдацтай хөгжлөөс шалтгаалж, хөгжлөө дагаад бидний хэрэглээг хангахын тулд процессорын технологиуд хүртэл дагаж өөрчлөгдөж  байна.

●       Силикон Валлейд интернэт хурд /Internet of Things (IoT)-connect everything/ бүх юмыг ухаалаг болгох тал дээр анхааран ажиллаж байна.  Жишээ нь та гэрээсээ юмуу байгаа газраасаа утаснаасаа ч юмуу хэрэгцээтэй гэсэн бүх зүйлээ өөрөө удирдаад хийдэг болох.

●       3 хэмжээст орчин-/Virtual and Augmented Reality/. Энэ хиймлээр буюу графиксийн аргаар үүсгэсэн хиймэл орчин бий болгох. Энэ орчныг үүсгэдэг технологиуд гэвэл жишээ нь  Майкрософтын HoloLens төхөөрөмж гарч ирсэн. Цэргийн сургуулилтанд хүртэл ашиглаж байна.

●       Мөн дата /Bid Data Analytics/ үнэхээр их болж цугларч байна. Энэ датаг бид цуглуулж ойлгохын тулд маш ухаантай систем зохиох шаардлагатай болж байна.  Үүний нэг жишээ нь Google жолоочгүй  өөрийгөө удирддаг машин хийсэн.

●       Drone технологи гарч ирж байна. Энэ нь магадгүй нэг өдөр онлайнаар юм худалдаж авахад Амазон дээрээс юм захиалахад захиалсан зүйлсийг чинь  тухайн төхөөрөмж нисч ирээд гэрт хүргэж ирэх гэх мэтээр технологи хурдацтай хөгжиж байна.

Иймд залуучууд улс төр, дэлхийн эдийн засаг гэсэн зүйлд цаг заралгүйгээр өөрийгөө хөгжүүлэхэд л анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй

Гадагшаа гарч ажиллаж байгаа МТ-ийн салбарынхны ихэнх нь Монголдоо сууриа эзэмшсэн байдаг. Иймд Монгол боловсрол гологдохгүй гэсэн  үг.

Одоо сурахад асуудалгүй болсон цаг. МТ-ийн салбар өөрийгөө хөгжүүлэх боломжтой салбар. Ажилтанд хүрье гэж бодож байвал эртхэн өөрийгөө дайчилж, сурч боловсрох Өөрийгөө хэдий чинээ дайчилж ажиллана төдийн чинээгээр амжилтанд хүрнэ. Дээрээс нь сайн програмист,  сайн код бичдэг хүн болж чадна. 

О.ӨЛЗИЙБАЯР:МОНГОЛ ЗАЛУУСЫН ДУТАГДАЛТАЙ ТАЛ НЬ ГЭВЭЛ АЖЛАА ЭХЛҮҮЛЧИХЭЭД НЭГ ЮМ НЬ БҮТЭХГҮЙ БОЛ ЖИЛИЙН ДАРАА ХАЯЧИХДАГ

Facebook компанийн программист О.Өлзийбаяр: "Зуугаас мянгад хүрэх зам"

Дэлхийн нэр хүндтэй томоохон болон жижиг компаниудад ороход юуг анхаарах вэ-өөрийн болон бусдын туршлагыг ямар шалгуураар яаж орох вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилаа.

Монгол залуус МТ-ийн компанид ажилд орохоор шийдсэн бол дараах зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй.

Монголчуудын гаргадаг алдаа бид нар ингэж хийсэн бид ингэж хэрэгжүүлсэн гэх мэтээр ярьдаг. Америкт эсрэгээрээ би би гэдэг би энэ төслийг амжилттай болгоход нь борлуултан дээр нь тэдэн төгрөгний ийм ийм төсөл хэрэгжүүлж байсан гэх мэтээр өөрсдийн хийсэн ажлаа дэлгэрэнгүй хэлж өгдөг.

Сурахад их хялбар Монголын боловсрол дутахааргүй байна. Гол нь мэргэжилдээ өөрийн гэсэн сонирхолтой, тууштай байх. Монгол залуусын дутагдалтай тал нь гэвэл ажлаа эхлүүлчихээд нэг юм нь бүтэхгүй бол жилийн дараа хаячихдаг. Алдагдал хүлээсэн ч хамаагүй тууштай өөрийгөө илүү ихээр дайчлаад ажиллаж чадаж байвал тэр том компанидаа  итгэлцлийг олж авч чадна гэсэн үг. Энэ нь цаашид ажиллах үндэс суурь болж өгдөг.

Мөн том зах зээлд Монгол компани гарахад дутагдалтай зүйл бол зах зээлээ ойлгохоосоо гадна хэл буюу харилцаа.  Аливаа өндөр хөгжилтэй улсад бизнес хийхээр шийдсэн бол эх хэлийг нь төрөлх хэл шигээ эзэмшиж сурах хэрэгтэй.  Хэл аливаа зүйлд хаалт болдог гэх зэргээр өөрсдийн санал бодлоо хуваалцаж, оролцогчидтой нэгэн үдшийг чөлөөт ярилцлаган дор өнгөрөөлөө.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top