Эгийн голын Усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-ын талтай тохиролцов

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 26

Эгийн голын Усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-ын талтай тохиролцож, талууд протоколд гарын үсэг зуржээ. Энэ төсөл урагшлах боломжийг бүрдүүлж байгаа аж. Монголын талаас ОХУ-д Эгийн голын Усан цахилгаан станцын Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурт үзүүлэх байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулахаар болжээ. Энэ сарын 23, 24-ний өдөр болсон  уг уулзалтын  үеэр Эгийн голын төслөөс гадна Ширэнгийн Усан цахилгаан станц болон Орхон гол дээрх усан сангийн цогцолборын асуудлыг ярилцсан байна. Мөн Ширэнгийн Усан цахилгаан станцын асуудлаар талууд нээлттэй мэдээлэл солилцохоор болжээ. Эгийн голын Усан цахилгаан станцын хувьд 315 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцоолсон байна. Төсөлд шаардлагатай 700 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас авахаар болсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргахаар Засгийн газар шийдвэрлээд байгаа юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний системийн хүрээнд тохируулгын чанартай гол цахилгаан станц болох юм. Ингэснээр ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэмжээ багасах, шөнийн цагаар шаардлагагүй эрчим хүч үйлдвэрлэдэг байсан нь багасна гэж салбарын яам тооцоолж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sur(202.9.42.4) 2016 оны 05 сарын 26

Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй ”ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС” номонд 2 хөршийн иймэрхүү бодлого хандлагыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор энэ номын талаарх судлаачидын сэтгэгдлийг үзээрэй. Mongoliya v tiskakh eye sosedey: Surovye ispytaniya i blagopriyatnye vozmozhnosti (Russian Edition): Baasansuren Bayasgalan: 9783659592782: Amazon.com: Books

0  |  0
Top