Бондын хөрөнгөөр санхүүжсэн үндэсний үйлдвэрлэл

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 15

Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд барилга, түүхий эд, хувцасны үйлдвэрлэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүдтэй таницах боломжтой юм.

Ч.Сайханбилэг: Чингис бодын хөрөнгөөр Монголдооо үлдэх хуримтлал бий болгосон

Тус үзэсгэлэнг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Тэрээр "Чингис Бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт нь дутсан нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралын хүнд үеийг сөрж чадсан юм. Чингис бондын хөрөнгө боссоноор төлбөрийн тэнцлийн үүднээс гол нэрийн бараа болох мах, гурил, түлш зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтжворжуулах хөтөлбөр, 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоо гарч ирсэн. Монгол Улсын хөгжлийн банк УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд нийтдээ 4.9 их наяд бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.

"4.9 их наяд бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд байна"

Олгосон санхүүжилтийг салбараар нь ангилвал авто зам бүтцийн салбарын төслүүдэд 139 их наяд Эрдэнэс таван толгой, шинэ төмөр зам, ТОСк-ийн хөтөлбөрт, иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ 3,4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, нүүрсний синтетик хий үйлдвэрлэх төсөл, биологийн төв лаборатори зэрэг улсын хэмжээний томоохон төслүүдэд 1,95 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. цементийн үйлдвэр, төмөрзам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд нийтдээ 1,56 их наяд төгрөгийг олгосон. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил эерэг өөрчлөлт бий болсон.

"Санхүүжилтийн үр дүнд дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдэвжилтийн салбарт томоохон дэвшил гарсан"

Тухайлбал 1992-2012 оны хооронд 20 жилийн хугацаанд нийтдээ 2087 км авто замыг барьж, таван аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингисийн бондын санхүүжилтээр 2012-2015 онд гурван жилийн хугацаанд үүнээс их буюу 2283,7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгуудын төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд зэрэг таван аймгийн төвийг хатуу хучилттай замаар хэсэгчлэн нийслэлтэй холбосон бөгөө жилт олгосноор сүүлийн гурван жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 мвт-аар, дулааны үүсвэр 636 ккал цагаар нэмэгдсэн байна. Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг нэмэгдүүлэх 69 дэд төслийг санхүүжүүлэн нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 га газар талбайгаар нэмэгдүүлсэн. Бодитой үр дүн, та тухтай орчин бүрдүүлэх хүрээнд Буянт-Ухаа 1,2, Шинэ яармаг зэрэг томоохон хорооллуудыг барьж, эдгээр болон бусад төслийн хүрээнд 260 мянган монгол иргэн орон сууцанд шинээр орж, иргэдийг тохилог, тав тухтай амьдрах нөхцлийг бий болгон, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг арилгахад зохих нөлөө үзүүллээ.

Н.Мөнхбат: Бондын санхүүжилт нь дотооддоо хөгжлийн бодлогын дагуу хийж буй хөрөнгө оруулалт 

    Монгол Улсын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат "Хөгжлийн банк байгуулагдаад таван жил болж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт хийж бүтээх шаардлагатай ажлуудыг тодорхой түвшинд хийсэн. яагаад гэвэл Бондын санхүүжилтээр үндэсний монголчуудын дотооддоо хөгжлийн бодлогын дагуу хийж байгаа хөрөнгө оруулалтууд байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын 11удаагийн шийдвэр, Засгийн газрын 100 гаруй тушаалаар гарсан шийдвэрийн хүрээнд энэ бүх сансанхүүжилтүүд байдаг. Бидний гаргасан санхүүжилтийн нэг онцлог арилжааны нөхцөлтэй биш ашиг орлого харсан санхүүжилт биш хөгжлийг харсан урт хугацаааны богино хугацааны мөчлөгөөс үл хамаарсан санхүүжилтийг хийдгээрээ онцлогтой юм. Мэдээж урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа учраас УИХ, Засгийн газраас гаргасан нэгдсэн бодлогын хүрээнд гаргаж хөрөнгө оруулалт учраас бидний санхүүжилт хоорондоо уялдаатай хийгддэг. одоогийн байдлаар гурван гол чиглэлээр хийсэн санхүүжилт маань гурван гол хүчин зүйл бол дэд бүтэц, дэд бүтцээ дагаад цахилгаан дулааны эрчим хүч, шинээр орон сууц барьж байгуулах Эрдэнэс таван толгойн орд газар зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн. "

"ДЦС4" ТӨХК-ийн Суурилагдсан хүчин чадлыг 123-МВтаар өргөтгөх төсөл"-ийг "ДЦС4" албаны дарга Б.Цэвээн танилцууллаа. Дулааны цахилгаан станц 4 ТӨХК-ийн Суурилагдсан хүчин чадлыг 123 МВТ-аар өргөтгөх төсөл Чингис Бондын хөрөнгөөр 2014-2015 оны хооронд хийгдсэн. Угсралтын ажлыг долоон сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл хэд хэдэн давуу талтай 1-рт Монгол Улсын аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгсөн. Учир нь Монгол Улс өнөөдөр ч ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолж байна. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүчээ хангахад Оросоор бид хараат байна. Энэ хараат байдлыг багасгахад манай төслийн ач холбогдол оршиж байна. 2-рт Оросоо авч байгаа 1кв эрчим хүчийг 180-200 төгрөгөөр авдаг. Гэтэл шинэ өргөтгөлийн төслөөр Оросоос авч байгаа эрчим хүчнээс даруй тав дахин хямд буюу 55 төгрөгөөр үйлдвэрлэж байна.

"Шинэ өргөтгөлийн төслөөр Оросоос авч буй эрчим хүчнээс даруй тав дахин хямд буюу 55 төгрөгөөр үйлдвэрлэж байна"

Ингэснээр Монголд хямд бөгөөд найдвартай эрчим хүч хэрэглэх нөхцөл үүсч байна. Мөн цахилгааны эрчим хүчний шинэ эх үүсвэрээс гадна дулааны эх үүсвэр бий болж байна. Өдөр бүр шинэ барилга байгууламж нэмэгдэж байгаа энэ үед дулааны хэрэглээ шаардана. Энэ өргөтгөлийг хийснээр 188гкал/цаг дулааны эх үүсвэр бий болж байна. 188 гкал/ цаг дулааны эрчим хүч гэдэг нь 3,4-р хороолол дээр 1-р хорооллыг нэмсэн хэмжээний 15 мянган айл өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай юм. Тиймээс шинээр баригдах орон сууц, барилгуудыг 2017-2020 оны түвшинд дулаанаар хангах нөөцтэй болчихлоо.


Эгийн голын усан цахилгаан станц "Эгийн голын усан цахилгаан станц"-ын төслийн барилгын инженер Б.Болдбаатар: "Эгийн голын усан цахилгаан станцыг 1992 оноос анх судалж ТЭЗҮ-г хийсэн. 2013 оноос Чингис Бондын санхүүжилтээр хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг бүрэн хэмжээгээр дахин шинэчилсэн. Одоогоор төслийн шинэчлэлийн ажил дуусаад барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Чингис Бондын хөрөнгийн хүрээнд чадлыг нэмэгдүүлж, далангийн өндрийг нэмэгдүүлж, байгаль орчин нүүлгэн шилжүүлэх зэрэг нийгмийн талын бүхий л асуудлыг бүрэн хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хийж гүйцэтгэж байна. Гүйцэтгэгчээр Франц улсын улсын барилгын инженерчлэлийн чиглэлээр топ 10-т ордог компани ажиллаж байна" гэлээ.


"Бондын санхүүжилтээр төв болон орон нутагт олон өрх орон сууцтай болсон"

Чингис Бондын санхүүжилтээр төв болон орон нутагт Төрийн орон сууцны корпораци олон өрхийг орон сууцтай болголоо. Үүнээс хамгийн том нь болох бүтэн хорооллоор барьсан нь Буянт-Ухаа 1,2 хороолол юм. Буянт-Ухаа 1 хороолол 2014 онд ашиглалтанд орсон бол Буянт-Ухаа 2-ын эхний ээлжийн айлууд 30 айлын орон сууц өнгөрсөн 2015 оны сүүлээр ашиглалтанд орсон. Сая Буянт-Ухаа 2-ын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтынхаа нээлтийг хийсэн. Буянт-Ухаа 2-ын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Чингис Бондын санхүүжилтээр босоон бүтээн байгуулалтаас түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх ажил бодитоор үр дүнгээ үзүүлсэн. Энэ нь Засгийн газрын тогтоолоор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалан барьсан орон сууцнаас 920 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн.

эх сурвалж: times.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top