Москва дахь монгол оюутнуудын урлагийн наадам боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 15

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.  

Энэ хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд "Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 7 хоногт Москвагийн технологийн их сургуульд зохион байгууллаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Найрамдлын сарын хүрээнд явуулж буй цуврал арга хэмжээний хоёр дахь нь “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээн юм.

Энэ жилээс эхлэн тус тэмцээнийг жил бүр зохион байгуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн багийг шилжин явах цомоор шагнаж, урамшуулна. Манай оюутан, залуус урлагийн наадамд авьяас, чадвараа гайхуулсан бол өнөөдөр авхаалж, самбаагаа гайхуулна гэдэгт найдаж байна. Энэ тэмцээнээс шалгарсан баг ирэх жил болох монголын оюутан залуусын европын тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнд нийт эрэгтэй 8, эмэгтэй 8 баг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин, өрсөлдсөн юм. Улмаар эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт 3 дугаар байрт ЭСЯ-ны баг, 2 дугаар байрт "MIX" баг, тэргүүн байрыг "Мөнх Тэнгэр" ТББ-ын "Мөнх Тэнгэр" баг эзэлсэн бол эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт 3 дугаар байрыг ХАБА-ийн баг, 2 дугаар байрыг Москвагийн эрчим хүчний их сургуулийн "МЭИ" баг, тэргүүн байр буюу “Элчин сайдын нэрэмжит” шилжин явах цомын эзнээр "Мөнх Тэнгэр" ТББ-ын "Мөнх Тэнгэр" баг тус тус шалгарав. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top