Б.Өлзийбаяр: Хятадаас зээл авлаа гээд ТУС УЛСЫН ХАРААТ БОЛЧИХГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Эдийн засгийн хямралаас хэрхэн гарах болон үнэт цаасны зах зээлийн хөгжлийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Монголд хөрөнгийн зах зээл хөгжлийн аль шатандаа яваа гэж үзэж байна вэ?

 

-Анх 1991 онд хөрөнгийн бирж байгуулагдаж байсан. Манай улс үнэт цаасны зах зээлийн хөгжлөөрөө бусад оронтой харьцуулахад хоцрогдолтой. Дийлэнх улс оронд санхүүгийн зах зээл нь үнэт цааснаас бүрддэг. Гэтэл өнөөдөр манай оронд эсрэгээрээ банкны салбар зах зээлийн ихэнхи хувийг эзэлсэн. Харин үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хэдхэн хувийг эзэлдэг. Энэ нь санхүүгийн зах зээлийн бланс алдагдсан гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр эдийн засгийн хямрал хүндэрсэн үед энэ байдал улам илүү мэдрэгдэж байна. Тухайлбал, эдийн засаг хямрахаар хүмүүс банкнаас зээл авдаг. Гэтэл банкууд эрсдэлээ тооцоолоод зээлээ гаргахаа болиход бүх санхүүжилт хумигддаг. Ингээд хувийн хэвшлийнхэн, иргэд хэцүү байдалд орж эхэлдэг. Хэрэв хөрөнгийн зах зээл хөгжсөн байсан бол хөрөнгийн зах зээлээсээ ашиг олох боломжтой юм.

 

-Тэгвэл бид одоо ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Аливаа салбарт зохицсон бодлого байж хөгждөг. Манай орны хувьд санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулах, олон туулгуур болгож, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшил болоод иргэдэд урт хугацааны өртөг багатай санхүүжилтийг бий болгох тодорхой бодлого хэрэгтэй байгаа юм. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг энэ салбар руу оруулж ирэхийн тулд таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүнд, хоёр нөхцөл шаардлагатай. Нэгдүгээрт, бодлого тодорхой, урт хугацааны тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт, татварын таатай орчинг бий болгож хөрөнгө оруулагч нарыг татах хэрэгтэй.

 

-Үнэт цаасны зах зээлээрээ тэргүүлдэг улсуудтай харьцуулбал манай хөгжил их хоцорсон уу?

 

-Үнэт цаасны зах зээл нь хөгжөөд  200 гаруй жил болсон улсууд байгаа. Тухайлбал, Англи, АНУ гэх мэт улсын үнэт цаасны зах зээл  харьцангуй сайн хөгжсөн. Манайд хөрөнгийн бирж байгууллагдсанаас 10 жилийн дараа буюу 2000 онд Вьетнамд  “хуши мэня” хөрөнгийн бирж байгуулагдаж байсан. Гэтэл өнөөдөр манай зах зээлийн үнэлгээнээс Вьетнамын зах зээлийн  үнэлгээ хэд дахин илүү түвшинд хүрсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлогыг Вьетнамын засгаас сайн явуулсны үр дүн юм. 

 

-Манайд хөгжүүлэх боломж бий юу?

-Мэдээж бодлого дээрээ сайн анхаарвал болно. Хөрөнгө оруулагч талаасаа дэмжих бодлогыг баримтлах хэрэгтэй. Мөн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бага наснаас нь хуримтлалын ач холбогдол, санхүүгийн тухай боловсролыг олгох хэрэгтэй. Гадаадын улс орнуудад хүүхдийг ахлах  ангид орсон цагаас нь санхүүгийн боловсрол олгодог. Үүнээс л суралцах хэрэгтэй байна. 

 

-Сүүлийн үед эдийн засгийн хямрал газар авч хувийн хэвшлүүд эхнээсээ хаалгаа барьж эхлэх болсон. Манай улс хэзээ энэхүү хямралаас гарах бол?

 

-Хэрвээ төр зөв бодлого баримталж чадвал хямралаас гарах маш хялбар гэж харж байна. Алдагдалтай төсөв батлахаа зогсоож, төсвөө хэмнэх, урсгал зардлуудаа багасгах, төрийн данхгар бүтцийг өөрчлөх, өмч хувьчлалыг нээлттэй болгох. Мөн төрийн өмчийн хаалттай компаниуд байгаа нь төрийн томилгоо, шахааны бизнес үүсэх нөхцөлийг бий болгож байна. Иймээс төрийн өмчийн  компаниудыг хувьчилж мөнгө олох хэрэгтэй. Мөн том төслүүдийг хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь хямралаас гарах боломжийг бүрдүүлнэ.

 

-Төрийн өмчийн компаниудыг хувьчлах үйл явц хэтэрхий далд хэлбэрээр явагдаж байна уу гэсэн хардлага хүмүүсийн дунд их байна.  Хувьчлалд найдах нь хэр зөв бэ?

 

-Төрийн өмч гэдэг ард иргэдийн өмч. Хэрэв төрийн өмчит компаниудыг хувьчилж байгаа бол заавал хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хийх хэрэгтэй. Энэ нь өмч хувьчлалын үйл явцыг нээлттэй болгож байгаа юм. Тухайлбал, ямар компанийг хэдэн төгрөгөөр хувьчилж байгаа нь олон нийтэд нээлттэй болно. Нэг жишээ дурьдахад л сая “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилсан үйл явц маш хаалттай мэдээлэлгүй орчинд болоод өнгөрлөө. Энэ талаарх мэдээлэл одоог хүртэл тодорхой бус байна. Мөн санхүүгийн байгууллага, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, тусгай зориулалтын сан болон Чингис бондын зарцуулалт, банкнуудын орлого зарлагыг шилэн буюу нээлттэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар компанид зээл өгч байгаа, хаанаас санхүүжилт авдагаа хөрөнгийн зах зээл дээр ил болгох нь чухал болоод байна.

 

-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг “Стэнд бай” хөтөлбөр гэж олон хүн хэлж байна. Хэрэв “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж эхэлвэл банкны бодлогын хүү өсч, иргэдэд дарамт болно гэж үзэх хүн ч олон байна.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй юу?

 

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол Банк, Сангийн яам голлон мөнгөний бодлого дээр ажиллаж байгаа учраас өөр хоорондоо сайн судалгаа хийх хэрэгтэй. Урьд нь ОУВС дандаа мөнгөний хатуу бодлого баримталж, бүс чангалуулдаг гэсэн яриа гарч байсан. Үүнээс болж эмээж байж магадгүй. Гэхдээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр төсвийн зарцуулалт бүх хүний нүдэнд ил, хяналтан дор явагддаг болох юм. Төсвийг дураараа зарцуулдаг, гишүүн бүр өөрсдийнхөө тойрог руу татдаг асуудал алга болно.  Тиймд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй гэж харж байна.

 

-Мөн хямралыг давахын тулд БНХАУ-аас зээл авч ч магадгүй гэсэн яриа гарч байна. Зээл авах нь зөв гарц мөн үү?

 

-Зээл авна гэдэг бол урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа хэлбэр. БНХАУ-аас зээл авсанаар бүрэн хараат болно гэж үзэж байгаа хүмүүс хэт туйлширч байна. Үнэхээрийн хэрэгтэй зээл бол авах л хэрэгтэй. Гэхдээ зээл авах, өмч хувьчлалыг хийж мөнгөтэй болох, том төслүүдээ хөдөлгөж хөрөнгө оруулалтыг татах гээд маш олон арга манайд байгаа. Эдгээр боломжийг бүгдийг нь ашиглах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр зээл авах зайлшгүй шаардлагатай нөхцөл үүсээд байна. Учир нь ирэх жил бидэнд Чингис бондын 500, Хөгжлийн банкны 500, Самурай бонд гээд маш олон төлөлтүүд байна. Эдгээрийг зээлээр л хаахаас өөр замгүй. Уг нь манай улс хоёр том зах зээлийн дунд байгаа байдаг утгаараа хоёр боломжийн дунд оршдог гэж ойлгож болно. Гол нь төр зөв бодлогыг баримталж байж одоогийн хямралаас гарах болно.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.115) 2016 оны 10 сарын 28

chi yugaa meddeg yum hudlaa ambits huusun teneg avgai chini

0  |  0
zochin(27.123.214.115) 2016 оны 10 сарын 28

chi yugaa meddeg yum hudlaa ambits huusun teneg avgai chini

0  |  0
ӨӨӨ(150.129.140.151) 2016 оны 10 сарын 27

энэ хүүхэн хятадуудаас давж сэтгэж чадахгүй л болов уу?

0  |  0
иргэн(202.179.23.166) 2016 оны 10 сарын 26

ухаангүй ноёнд урагшгүй албат

0  |  0
ллл(202.9.40.141) 2016 оны 10 сарын 26

зээл авч байж л энэ хямралаас гарна

0  |  0
irgen(202.9.42.181) 2016 оны 10 сарын 26

Ene huuhen yu meddeg yum be

0  |  0
jj(202.21.124.129) 2016 оны 10 сарын 26

haanaas garaad irsen gelegnuud vee

0  |  0
zochin(122.201.21.186) 2016 оны 10 сарын 26

POST KOMMUNISTUUD AA GEJI

0  |  0
д(202.126.89.215) 2016 оны 10 сарын 26

юу тэнэг авгай гараад ирэв манай монголын хямрал 1 авилгалчил 2 хятадууд шүү дээ

0  |  0
Z(103.57.94.246) 2016 оны 10 сарын 26

Sail gichiinuud mini

0  |  0
ИРГЭН(202.179.23.166) 2016 оны 10 сарын 26

ТЭНЭГ АВГАЙ МИНЬ ХАМАГ НҮХЭНДЭЭ НОГООН ЧИХҮҮЛЧИХЭЭД ИНГЭЖ ХУЦАЖ БАЙГАА БОЛ ЗАЙЛ ЦААШАА.ЧАМ МЭТИЙН КОММУНИСТУУДАД АШИГТАЙ БАЙЖ БОЛОХ Ч МОНГОЛЧУУДАД ХОХИРОЛТОЙ

0  |  0
Top