Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс гарах шийдлүүдийн талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан ингэж ярьж байна.
-2017 онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд барих тухай УИХ-аар хэлэлцэж байна. Үүнийг та биелэх боломжтой гэж бодож байна уу?
-УИХын гишүүд 25 жил зөвхөн мөрөөдлөө ярьж ирлээ л дээ. Уг нь бол улс орны эдийн засаг гэдэг амтай болгоны ангалзаж худлаа ярьдаг зүйл биш. МАН-ынхан сонгуульд сайхан амалчихсан юм чинь одоо тэр амлалтаа хүрч байгаа нэр зүүхийн тулд худлаа юмаа үнэмшүүлэх гэж яриад байна. Ирэх жил эдийн засаг 3 хувь өссөн шүү, хар аа. Амьдрал гоё болж байна” гэж тархи угаах гээд байгаа байхгүй юу.
-Тэгэхээр эдийн засгийн 3 хувийн өсөлт гэдэг нь мөрөөдлийн тоо гэж үү?
-Тийм шдээ. Мөрөөдөл. Ард түмний амьдрал улам доройтоод л байна. Одоогоос 10 жилийн өмнө Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байсан. Улстөрчид нь хувьдаа авах гэж хөөцөлдөж, хөлөө гэдсэндээ жийлцэцгээлээ шүү дээ. Тэр үед тэд Тавантолгойг хувийнхаа бизнес болгож, хөлгүй баяжина гэж бодоцгоосон л байхгүй юу даа. Тэрнээс болж Н.Энхбаяр нь намаасаа хөөгдөж байсан. Одоо ч гэсэн үргэлжлээд хэрэлдээд л явж байна. Одоо өнгөрсөн хойно нь гаслаад нэмэргүй.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчихөөд байхад бид ашиглаж чадахгүй байгаа нь юунаас болж байна вэ?
-Хятад асар том улс шүү дээ. Биднийг давсан том том хэлцэлд орж байна. Юань олон улсын валютын сангийн сагсанд орчихлоо. Тиймд Хятад улс мөнгөн тэмдэгтээ баталгаажуулж хөрвөдөг болгохын тулд ашиггүй ч байсан бусад олон улсын валюттай худалдаа хийхээс аргагүй болж байна. Валютын орлоготой байхын тулд хамтын ажиллагаагаа өрнүүлэхийн тулд илүү их бусад улс руу хандаж, худалдаа наймаагаа хийж байна. Монголоос нүүрс авах нь сонин биш болсон гэсэн үг.
-“Чалко”-гийн өрөөс бол бид нүүрсээ 27-хон доллараар гаргаад байна гэж яригдаад байгаа. Энэ талаар?
-“Чалко”-гийн өрийн тухайд төлөх нь үнэн шүү дээ. Мөнгийг нь аваад идчихээд өгөх болохоор өгөхгүй гээд байж болохгүй. Тэгвэл зээл авахгүй байх нь яасан юм. Яах гэж зээлсэн юм. Яг тэр үед МАН төрийн эрхэнд байсан. Тэд л мөнгө авч байгаагаа гайхуулаад л аваад байсан. Чалкогоос ч авсан, Оюутолгойгоос ч авсан. Тэгээд тэр мөнгөөр юу хийсэн юм бэ. Ямаанд өгөөд л байсан. Үхэрт ч өгөөд л байсан. Баахан тэтгэвэр тэтгэмж, хувь ногдол болгож тараасан. Орж ирсэн мөнгийг тийм хариуцлагагүй, сонгуульд хэдхэн хүн УИХ-ын гишүүн болохын төлөө л зориулаад дуусчихсан байхгүй юу даа. Миллиард милиардаар нь цацсан. Одоо түүнийхээ горыг амсаж байна.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авах ёстой гэж ч ярьж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-“Эрдэнэт”-ийн хувьд олборлолт нь доошоогоо 100 метрийн гүнд орчихсон. Нийт зэсийн хүдрийн агууламж нь ердөө 25-хан хувь. Тиймд тэр 49 хувийг авсан хүн тэндээс ашиг авна гэдэг хэцүү. Ашиг авахгүй. Харин зүгээр улс орны тусгаар тогтнол, валютын нөөцөө бэлдэх утгаар Монгол Улс авч болох юм. Хэдий алдагдалтай байсан ч валют орж ирээд байна гэсэн үг. Манай улсад валютын нөөц байхгүй. Тэр утгаараа бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авах нь тийм ч буруу биш байх.
-Ирэх жилийн төсөв 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдах гэж байна. Энэ үед гаднаас авсан 6.6 их наяд төгрөгийн өр зээлийг төлөх ёстой. Таны бодлоор эдгээр мөнгийг бид хаанаас олох вэ?
-Монгол Улс цоорхой шуудай шиг эдийн засагтай. Эдийн засаг минь цоорхой байна. Тэр уут руу хэчнээн мөнгө хийгээд нэмэр байхгүй. Зүгээр л доошоо асгарна. МАН-ын гарч ирээд л амалдаг юм нь нийгмийн халамж. Дээр нь төсвийн албан хаагчдын тоог хар. Гурван сая хүн амын чинь 200 мянга нь нийгмийн баялаг бүтээдэггүй, зүгээр л мөнгө хэрэглэж байдаг. Зөвхөн цалин биш шүү дээ. Цалингаас гадна тэр хүний ажлын байранд мөнгө зарж байгаа. Нэг төрийн албан хаагчид 5-6 сая төгрөгийн зардал гарч байна. Мөнгийг асар замбараагүй үрж байна. Үүнээсээ болж бид хямралд өртөөд байгаа юм.
-Энэ бүхнийг өдгөө Хятадаас зээл авах, эсвэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр замын нэгийг сонгох байдлаар шийдэх тухай яригдаж байна. Алиныг нь сонговол дээр вэ?
-Би Ши Жиньпин даргын оронд байсан бол Монголд зээл өгөхгүй. Яагаад гээч. Монголчууд ядуу, ядмаг, залхуу хариуцлагагүй байх тусмаа Хятадад Монголыг нэгтгэхэд хялбар байхгүй юу. Монголчуудад мөнгө өгөөд, хөгжилтэй, хүчтэй болоод ирвэл аюул болно. Тийм учраас Хятад улс манайд амар мөнгө өгөхгүй байх.
-Хэрвээ Хятад улс зээл өгөхгүй бол ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авах уу?
-ОУВС, Хятад гээд хоёр сонголтын тухай яриад байна л даа. Үндсэндээ энэ чинь нэг болчихсон шүү дээ. Хятад улс сая ОУВС-гийн гишүүн болчихсон. Монгол Улсыг яах вэ гэдгийг ОУВС-гийн гишүүн болох таван улсын төлөөлөл ярилцаж шийднэ. Тэнд нь Хятад улс байж байгаа. Тийм учраас монголчууд ийм гэнэн байхаа болих хэрэгтэй.
-Тэгвэл Монголд ямар гарц байна вэ?
-Биднийг ашигтай ажиллаж байгаа нөхцөлд гадныхан бидэн дээр мөнгөө барьж ирнэ. Ашиггүй, анхиагүй ийм нөхцөлд хэн ч бидэнд туслахгүй. Нэгэнт ийм хэцүү нөхцөлд орсон учраас ОУВС-тай хэлэлцээрт орохоос өөр аргагүй. Яагаад гэвэл, бидний авсан зээл ОУВС-гийн зээл гэж ойлгож болно. Доллараар авсан байна, юаниар авсан, иенээр авсан. Тийм учраас ОУВС-гаас “Та нар “Стэнд бай” хөтөлбөрт ор оо” гээд байгаа шалтгаан нь энэ. “Стэнд бай” хөтөлбөр авчих юм бол МАН-ын сонгуулиар амалсан амлалт байхгүй болно. Яах вэ гэхээр, Монгол Улсын эдийн засгийг алдагдалгүй болгох асуудлыг эхэлж шийднэ. Үүнийг төсвийн сахилга батаар л дамжуулж хийнэ. Дараа нь Монгол Улсыг валютын нөөцтэй болгох ажлыг хийнэ. Үүний дараа гадаад өр зээлийг зохицуулах, зохион байгуулах ажлыг хийнэ. Ийм дэс дараалалтай явж таарна.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 25 )
Өргүй бол баян.Өвчингүй бол жаргал
ooriinhon vildver tomorch hogjson ym baihgvi busad ni bas baihgvi, svrhii ym bol tatvar sain toldog bolooch
ene nehiinii aris shirnii vniig bohinii vnetei bolgoson hvn shv dee. hytaduudiig hoogood yvuulsan saihan ym bolson ni haana baina 10 jil bolloo
ЗЭЭЛ Ч БИТГИЙ ӨГӨӨСЭЙ ХИЛ Ч ХААГААСАЙ .ТЭГЖ БАЙЖ БИД ХАРААТ БУСААР АМЬДАРНА
Далай лам байсан бол монголд айлчилах байсан уу
za chi uuruu hamgiin turuund heden yuan zeeleh geed l shuls ni saviraad baij baigaa bizdee hohimoi tolgoi hujaagiin shees minee
ҮНЭН ДЭЭ. СОНГУУЛЬД ЯЛАХ ГЭЖ Л БӨӨН ӨР ТАВЬСАН. ЭНЭ ЛУЙВАРЧИДТАЙ Л ТООЦОО БОДОХ ЁСТОЙ.
Hydal byltrehees chaashgyi amisgaa, bid zeel avan amdrih umuu, eh ornoor dyyren zermel avch luicar hiifsed deed doodgyi baina toriin amisgaanuusiin luivar hiusen bygdiig horongo hyraan oriig tolyyl, toroo chrverle tegej baij yragshlana.
Uneniig heldeg hun bgaa yum danch gantshan udaa UIH d gantsraa suusan yum daa 20 ond BBN ig demjij gargah tsag ni bolson shuu
Монгол улс мөнгө зээлхээр хятадын цагдаа нараас авчирч авилагчдаа цэвэрлүүлэх юмсан
Жагаа үнэнг л хэлдэг хүн шүү.Муу хэлэхээсээ өмнө уншиад сайн тунгаан бод.
нэг халамжийн байцаагч хийх ажлыг арван албан хаагч хийж байна ТЭГЭЭД ӨРӨНД
ЭНЭ ХҮН 26 ЖИЛ АМ БУРЛАА.ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЮМ ГАНЦ Ч ГАНХИЙХГҮЙ ДАНДАА Л ХАР БАРААН ЮМ ЯРИНА,ЯАЖ ШҮҮ НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЭЭ АВЧ ЯВДАГ БАЙНА АА.НЭГ УДАА САЙД БОЛЖ ҮЗСЭН АРАЙ Л ЯАМАА САМАРЧИХААГҮЙ АЛЬ ОЛИГТОЙ ӨӨДТЭЙ ГЭСЭН ЮМЫГ АВАХ ГЭЖ УЛАНГАССАН.ТАВАНТОЛГОЙН УУРХАЙН ЯГ ГОЛД НЬ ХЭДЭН ГА ГАЗАР АВСАН ТҮҮНЭЭС БОЛООД ЭНЭ УУРХАЙН АСУУДАЛ ЗОГССОН ГЭЖ БОЛНО.ЯМАР ТЭР ГАЗРЫГ НЬ ТОЙРУУЛААД УХАЛТАЙ БИШ.ОДОО НАС НЬ 60 ГАРЛАА ДЭЭР НЬ ЗӨНӨГ ЗАЛГАНА АДАЙР ААШ НЬ УЛАМ ЯРДАГ ХЭЦҮҮ БОЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮХЭЖ БАЙЖ Л ЭРГЭН ТОЙРОН ЭНЭ УЛСЫГ АМРААХ БАЙХ ......
ЖАГАА МИНЬ ЗЭЭЛ ӨГӨХГҮЙ Ш ДЭЭ. ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОНО.
жаргалсайханы зөв монголчууд өөрсөнийхөө унихаагүй бэлэнчлэх тамийн тогооний үлгэрийг тамтаггүй давтаддагаа мэдэж байх хэрэгтэй энэ хямрал монгол хүмүүс монголийн банкнийханд байгаа
Жаргалсайхан зов лярьж байна. Ер нь манай улс торчид яавал улс орны эдийн засаг хурдан хугацаанд сайжрах вэ? гэдгийг ихэнх нь ойлгож байгаа. Оороор хэлбэл орлого багасаад л байвал зардлаа бага болгодог ыг хэн чмэднэ. Харамсалтай нь зардлаа багасгаад эхэлбэл оорсдийнх нь амласан бух амлалт биелэхгуй болж оороо ”худалч” болж хувирна шуу дээ. Яах гэж ”худал амлаж” УИХ-д сонгогдсон юм бэ дээ.
shudarga bval ayandaa ooroo l todrood l garaad irdeg jamtai . ingej hudlaa yarih yamar hereg bnaa. hunii hodolmoriig sorogch l hun dee
БОЛЬЁ ОО :-
ЖАРГАЛСАЙХАН УЛС ТӨРЧ БИШ ХҮН УЧРААС НАЙМААГАА Л БОДОЖ БАЙГАА ЛДАА.УЛС ТӨРИЙН ХУВЬД ХАРАЛГАН ХҮН
Ter beg televiziin nevteruulegt setguulch jagaa 2 uridn tohiroltsoj bie bienee reklamdaj unen teneg chono boroonoor gegcheer tsagiig ashiglah maygiin .... hench baidan adilhan tsag
Jagaag erunhiilugch bolgohson
jagai bol hun hog.chinii ue duussan.
Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457
та Путин еренхийлегчийн оронд байсан бол юу гэж бодсон бол....