Олимпийн хүрэл медальт жүдоч Галбадрахын Отгонцэцэг “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээнээс алтан медаль хүртсэнийхээ дараахан онлайнаар дараах асуултуудад товчхон хариулсан юм.
-Та Риогийн олимпийн дараа Монголдоо ирсэн. Одоо дахиж хэзээ ирэх вэ?
- Монголдоо Токиогийн Гран при тэмцээнд оролцсоныхоо дараа буюу 12 дугаар сард очно доо. Монгол улсын эмэгтэй шигшээ багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийнэ.
-Таны иргэншлийн талаар тодорхой хариулт авахыг хүсч байна. Та яг аль улсын иргэн бэ?
-Казахстан улсын иргэншилтэй болсон. Учир нь Олимпод орохын тулд заавал тухайн улсынхаа иргэн болох ёстой. Тэгсний үндсэн дээр тэр улсаасаа барилдах эрхтэй болдог. Уг нь аливаа улсын өмнөөс барилдахын тулд гурван жил тус улсаасаа барилдсан байх шаардлагатай байдаг. Харин миний хувьд Казахстан улсын иргэн болсноос найман сарын дараа албан ёсоор Олимпийн ерөнхий хорооноос зөвшөөрсөн. Богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн учраас гэсэн үндэслэлээр. Үүний хүчинд би Риогийн олимпод оролцож, хүрэл медаль хүртсэн.
-Та Монголынхоо нэрийн өмнөөс хэзээ барилдах вэ?
-Энэ талаар янз бүрийн юм ярьж болохгүй. Казахстан руу ямар нэгэн байдлаар мэдээлэл хүрээсэй гэж хүсэхгүй байна. Энэ бол ганц Г.Отгонцэцэгийн ч мэддэг, шийддэг асуудал биш л дээ. Монголын жүдо бөхийн холбоо, Казахстаны жүдо бөхийн холбооны гэрээ хэлэлцээрээр шийдэгддэг зүйл учраас би ямар нэг тайлбар өгөх боломжгүй. Би хувь тамирчны хувьд аль болох олон олимпод оролцож, амжилт үзүүлэхийг л хүсч байна.
-Та Казахстанд хэр дасч байна вэ?
-Шинэ улс оронд бэлтгэл сургуулилтаа хийж, ур чадвараа сайжруулах боломж надад олдсон. Нөгөөтэйгүүр, казакууд нэг сайн хүндээ маш сайн ханддаг. Тиймээс надад мэдээж таалагдаж байгаа.
-Таны ойрын зорилго юу байна вэ?
- Токиод түрүүлэх зорилготой байгаа. Тэгвэл бүх гранд сламуудад түрүүлж үзсэн гэдэг амжилтын эзэн болно.
-Таныг уухайлан дэмжсээр байдаг Монголчууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Та бүхний дэмжлэгт баярладаг шүү. Сэтгэлийн халуун дулаан үг, урам надад маш их хэрэг болдог, хүч өгдөг гэдгийг хэлэхийг хүсч байна. Баярлалаа.
С.Алдар
Сэтгэгдэл ( 35 )
Миарагчаа,Болдбаатар,Амартүвшин нар эртхэн ингэх байсан юм
Тамирчны хувьд зөв сонголт шүү дээ. Эх оронч байна гэж туйлшраад тэмцээнд оролцож чадахгүй, шувт дарагдаад хэн ч биш болно. Тамирчны хугацаа өөрөө тун богинохон учир. Энэ охин жинхэнэ эгэл айлын хүүхэд учраас хүчээрээ бол Монголд дэмжигдэж чадахгүй нь тодорхой байсан. Харин шударга үнэлдэг газар очиж ХЭН гэдгээ харуулж л байна шүү дээ. Мундаг тамирчин. Бид дотоодын өрсөлдөөнөө шударга явуулдаггүйн гор энэ шүү дээ.
Нэг жинд 3 тамирчин болчоод яалтчгүй ирээдүйтэй мундагийг нь мэдээд ингэж хоорондоо тохирлцож бга болохоос энэ хүн дурандаа гадны иргэн болохгүй. Амжилт гаргаж л байвал хаана ч яадгийн бүгд л адилхан хүн учраас
Mongol ulsiin gavyat tamirchin tsol uguuchee ymar uuriin huselteer kazakruu yvsan bich
Бид чамайг ойлгож байноо
Otgontsetsegtee tsaashdiim zorilgod ni tim amjilt husie. Chinii zov.
eh ornoo zubhun munguur hudaldsan shdee barildahaa bolihoor butsaad mgl irgenshiltei bolno erni bol shuudhan helhed eh ornoosoo urabsan uildel shuu dee
uhaalag bnadoo
Уранцэцэг их зангаа татаж бэлтгэлээ сайжруулахгүй бол явахаа больсон доо.
Отгонцэцэгтээ олимпийн аварга болоорой гэж хүсье
дэмжээд ахиулаад байх асуудал ч бишдээ эндээ уранцэцэгтэйгээ өрсөлдөөд байж байсан бол манайх риогоос 3 медальтай гэх байсан даа манайхан үндэстнийхээ хувиар бол дэлхийд маш цөөхүүлээ гэдгийг бүгд л бодож байх хэрэгтэй
Хөөрхөн царайлаг хүчтэй мэдрэмж сайн өөртөө итгэх итгэл өндөр ур чадвартай дүү чамдаа амжилт хүсье.
Дүүдээ амжилтыг хүсэн ерөөе
Казахстаны иргэнээрээ барилдаж дуусгаж зодог тайлах хэрэгтэй. Эргэж буцаж далжигнах хэрэггүй.
САЙН ОНИХ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Hun bolomjool ashiglah heregtei.
Нөгөөтэйгүүр, казакууд нэг сайн хүндээ маш сайн ханддаг. Тиймээс надад мэдээж таалагдаж байгаа.
Olon ug hov jiv mongolchuudyn uzen yadalt, har hel amnaas hol bsn deer shuu. Zuvhun beltgel temtseendee anhaaraai minii duu. Kzakhstanch evgui gazar shuu. Bolgomjtoi baigaarai. Eldev yariltailga shalshaa yum sain zuil avch irehgui shuu. Kenes Rahisheeviig hundelj yavaarai
erhem duud amjilt husey
Сайн охин чамд 20-р олимпоос алтан медаль авахыг ерөөе.Монголчууд бүгдээрээ чамайг дэмждэг шүү
Тамирчны замнал, амжилт гаргах хугацаа богино байдаг учраас аль болох олон тэмцээнд оролцож амжилт гаргах хэрэгтэй. Аль улсын өмнөөс барилдаж байгаа нь чухал биш дараа нь Монголын Отгонцэцэг гэж нэр гарна. Даяаршсан ертөнцөд бид бүгд амьдарч байна. Амжилт хүсье
mundag bn
MASH ZUV,ODOONI TAMIRCHID BOL 1 ALT MUNGU AVCHIHVAL NASAN TURSHDAA 2,3 SAYA TUGRUGNII TETGELEG SAR SARAAR AVAAD LAAHAIDAAD YUUCH HIIHGUI HEVTCHIHNE.TEGEHED HAJUUD NI ENGIIN SARIN TSALIN AVAAD YAVDAG AMERIC,AUSTRALY TAMIRCHID L GEHED 1 NI 10 GARAN ALTAN MEDAL,HECHNEENCH MUNGU HUREL UNEN TAMIRCHIN NEEREE.ODOO ENE GANTS MEDAL AVAAD PARAZIT TSARFAILDAG YUMNUUDIG BOLIULAH HEREGTEI....
Hun bolomjool ashiglah heregtei.