”Оюутны хөгжлийн зээл” авсан бол 70 мянга авахгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 05

Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгох шийдвэрийг  өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан билээ. Боловсролын зээлийн сан нь гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох юм.

Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90 мянган оюутан хамрагдах тооцоо гарсан байна. 

БСШУС-ийн сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй. Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ “Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” гэлээ. 

Одоогийн байдлаар зээлийг олгох гурвалсан гэрээг боловсруулах шатандаа явж байгаа аж. Банк, Сургалтын төрийн сан, Оюутан гэсэн гурвалсан гэрээ нь хөгжлийн зээл хөтөлбөрийн цөм юм. Арилжааны банкууд зээл хүсэгч оюутанд тавигдах шаардлагыг боловсруулах юм.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
u.ahit@yahoo.com(202.179.31.17) 2016 оны 12 сарын 22

2 ихэр баклаварт зэрэг сураад дараагийн дүү нь баклаварт хамт сурах юм бол хэрэгжих хууль юм байна дөө. Ядаж 2 ба түүнээс дээш хүүхэд гэсэн бол амьдралд дөхөж очих байж дээ дарга нараа. Ард түмэн дандаа та нарт хууртагдаж байна гэвэл том эндүүрэл болно гэдгийг анхаараарай. Олгиархуудаа

0  |  0
zochin(150.129.141.199) 2016 оны 11 сарын 06

ENE SAID ZEELIIN SAN GEJ GARSAN TSAGAAS L YRILAA ODOO EER BOLOBCROLIIN SALBARIIG YAJ STAN.tai, YAJ BAGSH NAR NI HKICHEELIIG OROMDOJ BAINA SHALGAAD SAIN BAGHS NARIIG NI AJILLUULAAD YU CH ZAADAGGYI < MEDDEGGYI GII NI HKASAHK ZEREG AJIL HKIIGEECHEE. GANTSHKAN ZEEL L YRIAD BAIHK UM... ajillaachee.....

0  |  0
Зочин(150.129.143.176) 2016 оны 11 сарын 06

70 мянгаа өгөх юм бол хэн зээл авах юм бэ? Сайд аа?

0  |  0
Top