Архангай аймгийн анхны тусгай хэрэгцээт “Ирээдүй” цогцолбор ойгоо тэмдэглэнэ

2016 оны 11 сарын 08

Архангай аймагт 2006 онд анхны тусгай хэрэгцээт “Ирээдүй” цогцолборыг байгуулж байсан. Тэгвэл энэ онд тус сургууль, цэцэрлэг 10 жилийнхээ ойгоо золгож,  өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах гэж байна.

Тусгай хэрэгцээт бага сургууль, цэцэрлэг тухайн үедээ 300 орчим сурагч, 150 гаруй цэцэрлэгийн хүүхэд, 23 багш 11 ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 2 ээлжээр 350 гаруй сурагч цэцэрлэгийн 6 бүлгийн 150 гаруй хүүхэд, 30 багш, 22 ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм.

“Ирээдүй” цогцолбор нь аймагтаа анхны тусгай хэрэгцээт боловсролын стандартыг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин нөхцлийг бүрдүүлж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн амьдрах ухааны сургалт олгодогоороо бусад сургуулиас онцлогтой.

Түүнчлэн сургалтынхаа чанар, агуулгад анхаарч өөрсдийн санаачлагаар Архангай аймаг дахь Багшийн их сургууль, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгтэй 2 жилийн өмнөөс харилцан туршлага солилцож хамтран ажиллаж ирсэн ажээ.

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top