Монгол Улс дэлхийд ашигт малтмал, байгалийн баялагаараа хэдийнэ танигдсан. Энэ ч утгаараа өнөөдөр уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна.
2016 оны аравдугаар сарын статистик үзүүлэлтийг харвал, Дорноговь аймагт 553 буюу хамгийн их тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүний 157 ашиглалтынх бол 396 нь хайгуулынх байгаа юм.
Уншигч та дараах мэдээллээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоогоороо улсдаа тэргүүлж байгаа 10 аймгийн мэдээллийг харна уу.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
tumur zamiin trasaa anh aldaj baisan yum chin trasaa zasah geed haiguul tulhuu olgoson yum