Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн 27  ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа.  Шалгалтын бүртгэл энэ сарын 28, 29-ний өдөр явагдах бөгөөд бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх тухай семинар/зааварчилга/-ыг Салбар комиссоос энэ сарын 30-ны өдрийн 16.00 цагт өгөх аж. Түүчнлэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Мэргэшлэн шалгалтыг гурван үе шаттай авах юм. Тодруулбал,

1.Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2.Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3.Мэдлэг, хандлага, зан үйлийгтодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/ гэх мэт.

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр6000 төгрөг тушаасан баримт /100051001 Төрийн сан банк/

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

 Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top