Төрийн өмчийг ҮНЭ ХҮРГЭХ ҮҮ, ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ҮҮ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Сангийн сайд Б.Чойжилсүрэн төрийн өмчит компаниудыг хувьчлах тухай ноцтой мэдэгдэл хийлээ. Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг учраас хувьчилсан нь дээр гэдэг тайлбар бас хэлэв. Монголын хөрөнгийн биржийг 20 тэрбум, Төрийн банкийг 75 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбумаас эхэлж дуудах юм байна. Төрийн банкны 75 хувийг төр буюу Сангийн яам эзэмшдэг аж. Харин “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани нь үнэт цаасны арилжаа эрхлэх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг 100 хувь төрийн өмчит компани юм. Компанийн дансанд эхний хагас жилийн үнэлгээгээр таван тэрбум 450.5 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж тооцоолжээ. 2016 оны эхний хагаст Монголын Хөрөнгийн бирж 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Харин жилийн дүнгээр 2014 онд тус бирж 956 сая, 2015 онд хоёр тэрбум 236.1 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Иймээс хувьчлах нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.

Гэвч төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчилдаг жишиг энэ удаа давтагдаж байгаа юм биш биз ээ гэсэн хар эрхгүй төрж байна. Учир нь Хөрөнгийн бирж болон Монголын цахилгаан холбоо компанийн зөвхөн барилга болон газрын үнэлгээ нь дуудах үнийн дэргэд хамаагүй илүү үнэ хүрч таарна. Төрийн өмчийг аль болох бага үнээр өөрийн болгох гэсэн бүлэглэлүүдийн өрсөлдөөн хүчтэй өрнөж байгаа нь мэдээж юм. Төрийн ордны дэргэдэх Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум хүрч байсан жишээ бий. Гэтэл түүнтэй яг адилхан байрлал бүхий газартай, өөрийн барилга байгууламжтай, үйл ажиллагааны томоохон бүтэц бүхий төрийн компанийг хэт үнэгүйдүүлж байгаа нь тэдний дуудах үнийг зарласан байдлаас илт анзаарагдаж байна. “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6-хан тэрбумаар үнэлж, хэрвээ үүнээс дээш саналууд хэд ирэхээс хамаарч хувьчлах үнэ тогтоно. Харин тэрхүү дуудлага худалдаанд оролцогчдыг хэн тогтоох вэ, хэнийг оролцуулах вэ гэдгийг төр шийдэж байгаа. Ийм нөхцөлд төрийн өмчийг үнэ хүргэх итгэл найдвар үнэхээр багатай.

Хамгийн тод жишээ нь, мөнөөх “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаа билээ. Карим Абдул гэгч эрхэм 24 тэрбумаар тус газрыг худалдаж авсан боловч тун удалгүй наймаагаа буцаасан. Уг нь бол энэ эрхэм ямар ч хууль журам зөрчөөгүй, өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өмч хувьчлалд оролцсон. Монгол Улсын иргэн гээд үнэмлэхээ хүртэл өгчихсөн атлаа хойноос нь мөн, биш гэж алаг үзэв. Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн нь хуулийн өмнө адил тэгш эрх эдэлнэ гээд тодоор бичээстэй бий биш үү.

Карим Абдул хувьчлалд оролцож, ялсанаас хойш бидний муухай зан олон хэлбэрээр маш хурц илэрсэнийг санаж байна.

Юун түрүүнд, бид энэ хүнийг мөнгөтэй гэж мэдмэгцээ бүх нийтээр бүчин авсан. Нүүр тулгарснууд нь зусардаж, сураг дуулснууд нь цөм муулав. Баян айлын эм нохой харсан гудамжны ноход шиг боорлоцгоов. Үнэ цэнэтэй газар гэж үзээд хөрөнгөөрөө хувьчлалд оролцож авсан биш, эргээд нийгмийн дайсан болж хувирсан даа, хөөрхий Абдул. Гэнэт л түүн шиг муу хүн, эсвэл түүн шиг баян хүн байхгүй болж, нийгэм түүний тухай мэдээллийн хөөсөнд умбалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг ангуучилж, хувийн амьдрал, нууц гэх зүйл үлдээсэнгүй уудлав. Хууль хяналтын байгууллагын мөн түүний араас хөөцөлдөж, идлэг шонхорын хууль бус наймааны гол эзэн байсныг олж тогтоон, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Мэргэжлийн хяналтын газраас мөн л гэнэт сэхээрсэн шалгалтыг явуулж, олгосон зөвшөөрлөөс илүү тооны идлэг шонхор агнасан байна гэж нэг тэрбум төгрөгийг акт буюу торгууль оногдуулав. Ёстой л Абдулаас өөр хүн байсан бол хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалд оролцсондоо амаа барьж, толгойгоо шааж харамсмаар үр дагаврууд ар араасаа цуварсан юм. Карим Абдул ч харамсч эхэлсэн. Ингээд тодорхой шалтгааны улмаас тус барилгыг худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэнээр хэрэг явдал шувтарсан билээ.

Өмнө нь хэн нэгэн албан тушаалтны шийдвэр, гарын үсгээр сэмхэн гулгуулчихдаг байсан нийслэлийн өмчийн газрыг өндөр үнэ төлөн худалдаж авснаараа энэ хүн гэмт хэрэгтэн болж хувирч буй эмгэнэлтэй, харамсалтай зураглал бол Монголыг бусдын нүдэнд гутамшиг болгон харагдуулсан юм. Энэ жишгээр өдгөөгийн төрийн өмчийн компаниудын хувьчлалд гадаадын хөрөнгө оруулагчид оролцох нь юу л бол. Цаад утгаараа дээрх төрийн өмч хөрөнгө өндөр үнэ хүрэхгүй байж мэднэ гэсэн эргэлзээ юм. Дуудлага худалдаа гэдэг бол өрсөлдөөн. Хэн өндөр үнэ хэлсэн нь авдаг жамтай. Гэвч манайхнаас илүү үнэ хэлж чадах бийлэгжүү хөрөнгө оруулагчид ихэнхдээ гадаад орчиноос орж ирэх нь шулуун үнэн. Худалдан авах, хөрөнгө оруулах санал цөөн байх тусмаа үнэ хаялцах, амлалт өгөх үнэ бага байх нь хэнд ч ойлгомжтой бодлого.

Нөгөөтэйгүүр, Карим Абдулд нэг талаар монголчууд талархах ёстой юм. Учир нь далд байсан эдийн засгийн урсгал буюу газрын үнэ цэнэ, түүний өртгийг ил болгож, жишиг тогтоосон. Өмнө нь хотын А зэрэглэлийн бүсүүд хэзээ ийм үнэ хүрч байлаа. Өндөр өртөгөөр зарагддаг, үнэ цэнэ ихтэйг өмнө нь мэддэг байсан ч хэзээ ингэж ил тодоор нийслэлийн төсөв рүү орж ирж байлаа... Газрын дуудлага худалдаа зохион байгуулснаар нийслэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төдийгүй газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн заалт хэрэгжиж буй. Нийслэл төсвөө тэлэхийн тулд 19 обьектыг хувьчилж, 85 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байсан. Гэтэл ганцхан обьект нь буюу “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум хүрсэн нь амжилт. Төрийн дээрх компаниудыг нэгэнт хувьчлах нь тодорхой бол үнэ хүргэж хувьчлах хэрэгтэй

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumentsogt(182.160.1.38) 2016 оны 11 сарын 14

Mongol shuudan bol ashig oldoggui toriin omchit kompani bish ashig olj bgaa tsoohon heden kompaniin neg. Ashiggui ajillaj bgaa kompaniudaa huvichilbal onoodor heregtei bolohoos ashig olj bgaagaa huvid ogood yvbal yu boloh bilee, nogoo talaas ashigtai, ireeduid mash ih hemjeenii ashig oloh strategiin chuhal kompaniig avah sonirhol ter Hasiin Ganhuyagt mash ih bgaa n oilgomjtoi. Avah geed buur shono noir n hurehgui ch bgaa bh. Ali hediin lobby-goo hiitsen alga zagatnaad suuj bgaadaa. Iim ulsiin omchiig uneguiduulj heden tsaas avch terendee ogdogtei yaj temtseh vee? negdey yadaj fb group bgulay t

0  |  0
Tumentsogt(182.160.1.38) 2016 оны 11 сарын 14

Mongol shuudan bol ashig oldoggui toriin omchit kompani bish ashig olj bgaa tsoohon heden kompaniin neg. Ashiggui ajillaj bgaa kompaniudaa huvichilbal onoodor heregtei bolohoos ashig olj bgaagaa huvid ogood yvbal yu boloh bilee, nogoo talaas ashigtai, ireeduid mash ih hemjeenii ashig oloh strategiin chuhal kompaniig avah sonirhol ter Hasiin Ganhuyagt mash ih bgaa n oilgomjtoi. Avah geed buur shono noir n hurehgui ch bgaa bh. Ali hediin lobby-goo hiitsen alga zagatnaad suuj bgaadaa. Iim ulsiin omchiig uneguiduulj heden tsaas avch terendee ogdogtei yaj temtseh vee? negdey yadaj fb group bgulay

0  |  0
Зочин(188.226.170.140) 2016 оны 11 сарын 14

Эрх баригчдад заавал нэг юм хувааж идэх, авах сонирхол байгаа. Төсвийн мөнгө багассан болохоор төрийн өмч рүүгээ ороо шив дээ. Өмч хувьчлал нэрийн дор чухал салбаруудаа хувьчилчихаад дараа нь амаа барьж, буцааж нийгэмчлэх үү яах уу гэж байгаа улс орнууд дэлхийд олон байна. Алив юмыг устгах, нураах амархан_ Бүтээн босгох бүр хэцүү. Хувьчлалын өмнөх алдаанаасаа сургамж авах нь бүү хэл өрсөж авах гэж улайрсаар л байна. Яана даа.

0  |  0
Болд(59.153.113.47) 2016 оны 11 сарын 14

Хувичилал хувааж идэх нэг хэлбэр, олон тумний бий болгосон емчийн унэгуйдуулж авах луйвар манайд хууль зерчиж цэцэглэж бгаа хэлбэр,хувьд очсоноор улсын хегжил саарч зогсонги байдалд ордог,алдагдал ашиггуй гэж худал ярьдаг,энэ бол луйварын арга хэлбэр,

0  |  0
mongolchuud(202.9.40.61) 2016 оны 11 сарын 14

Gol ni huwichilj awsan huniigee muu oligarhi geed l uzen yaddag biz dee, mongolchuud

0  |  0
zochin(103.26.193.4) 2016 оны 11 сарын 14

zov zov huvichlah ni zov oo

0  |  0
зочин(103.26.193.4) 2016 оны 11 сарын 14

Дөрвөн жил болоод л дарга захирлууд нь солигддог, төрийн албан хаагч ажилтнуудын бизнес шахаа энэ тэр гээд төрийн өмчит компаниуд хэцүү байдаг гээд л сонин хэвлэлээр бичээд байх юм байна ш дээ үнэн гэсэн шүү дээ тиймээс хувьчлах нь маш зөв. Хувьд очвол өгдөг татвараа мөн л улсад өгөөд л үйл ажиллагаа, компанийн засаглал энэ тэр нь сайжирдаг гэсэн. Тиймээс хуьчлах нь зөв дөө

0  |  0
зочин(103.26.193.4) 2016 оны 11 сарын 14

ХУВЬЧЛАХ НЬ МАШ ЗӨВ. ХУВЬД ОЧСОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД АШИГТАЙ САЙН АЖИЛЛАДАГ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!!

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг.

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

0  |  0
Зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

0  |  0
зочин(139.5.219.122) 2016 оны 11 сарын 14

Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

0  |  0
Top