Д.Отгонбямба: “Морьт харваа”-ны Монгол тамирчдаас Солонгосчууд айж байгаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Энэ сарын 19-ний өдөр Казакстан улсын Шымкент хотод анх удаагаа зохион байгуулагдсан Олон улсын Морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчин Дүншигийн Отгонбямба амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна. Бид түүнтэй тэмцээнийх нь дараахан онлайнаар холбогдож, ярилцсан юм. 

-Танд баяр хүргэе. Хичнээн орны тамирчидтай өрсөлдөв? 

-Монгол, Казакстан, Киргизстан, Хятад зэрэг 10 гаруй орны шилдэг 40 гаруй тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Миний хувьд алтын дайтай хүрэл юм. Тэмцээний эхний байруудыг Казахстаны хоёр тамирчин хүртсэн.

-Зөвхөн морьт харвааны төрлөөр өрсөлдсөн үү. Эсвэл өөр төрлүүд бас зохион байгуулагдах уу? 

-Зөвхөн морьт харвааны аваргуудыг шалгаруулдаг олон улсын хэмжээний тэмцээн боллоо. Олон улсын тэмцээн уралдаан гэхэд зохион байгуулалт сайтай, улс орон нь ч тамирчидаа маш сайн бэлтгэдэг юм байна. Манайд бол морьт харвааны тамирчдадаа ядахнаа сэтгэлийн дэмжлэг ч үзүүлдэггүй. Гэтэл энд бүр багаас нь морьт харвааг зааж байна. Бүр Морин спортын сургалтын төвийг хүртэл байгуулчихсан байх жишээний... 

-Улс орон дэмждэггүй гэснээс Монголд "Тэнгэрийн чоно" ТББ-ын залуус л тэмцээн уралдаан зохион байгуулаад байх шиг санагддаг. Гэтэл "Монголын морин харвааны холбоо" гэж байгууллага байдаг шүү дээ...?

-Тиймээ. Морин спортын хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй, нэг тийм унтаа байгууллага байх нь байгаа. Бид өдийг хүртэл өөрсдийн бор зүрхээрээ Морьт харвааны тэмцээн уралдаан зохион байгуулж, өөрсдийн зардлаараа гадаад дотоодын тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргаж явна. Өмнө нь миний хувьд Турк улсад зохион байгуулагдсан тэмцээнд аваргалж байсан, мөн манай Б.Болдбаатар гээд залуу Япон улсад зохион байгуулагдсан Дэлхийн аваргад аварга болж байсан юм. 

-Энэ удаагийн тэмцээнд ч гэсэн өөрийн зардлаараа явсан уу? 

-Тэгсэн. Онгоцоор нисэхээр санхүүгийн хувьд үнэтэй тусах учраас газраар буюу 6000 км-ийг автомашинаар туулж ирсэн. Цаг хугацаа нэлээд орсон учраас тэмцээндээ бэлтгэлгүй орсон. 


-Та алтын энтэй "хүрэл" гэсэн. Тэмцээний шүүлтэд ямар нэгэн асуудал гарсан юм уу? 

-Үгүй ээ. Морьтойгоо нэг ч удаа бэлтгэл хийгээгүй учраас би өөрөө жаахан алдаа гаргачихсан юм. Уг нь алт авах боломж надад байсан. Түрүүлсэн тамирчид тийм ч сайн байгаагүй. 

-Ер нь Монголын тамирчид "Морин спорт"-ын төрөлд их сайн өрсөлдөгч байдаг. Гэтэл сүүлийн хоёр жил Дэлхийн аваргад оролцож чадсангүй. Юунаас болоод вэ? 

-Сүүлийн хоёр жил виз гаргахгүй, гарсангүй гэх шалтгаанаар "Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцож чадсангүй. Дэлхийн аваргыг БНСУ зохион байгуулдаг л даа. Гэтэл өнгөрсөн жилийнх хүлээлгэж, хүлээлгэж "Виз чинь гарсангүй" гэх шалтгаанаар биднийг явуулаагүй бол энэ жилийнх "Тэмцээнд оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтад та нар байхгүй байна" гээд явуулсангүй. Тэр жагсаалт дээр нь огт танихгүй, бараг харваж чаддаг эсэх нь эргэлзээтэй хоёр хүний нэр байсан. Манай "Тэнгэрийн чоно"-ын залуус дунд л гэхэд дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөх чадвартай, чансаатай 10 гаруй тамирчид бий. Тэгсэн ч биднийг энэ жил мөн л Дэлхийн аваргаас хасчихсан. 

-Солонгосчууд ер нь та нараас айгаад байгаа юм биш үү? 

-Айж байгаа. Бид өмнө нь Солонгосын урдаа бариад байдаг, аварга гэж нэрлээд байдаг хүмүүсийг нь Монголдоо авчирж байгаад "Морьт харваа" гэдэг ийм зүйл байдаг юм, Та нар хаана ч биднийг барахгүй гэдгийг нь харуулчихсан юм. Мөн Япон, Туркт болсон тэмцээнүүд дээрээс ч биднийг харсан л байх. Тэгээд л биднийг оролцуулчихвал хамаг алдар хүндээ алдчихна гэж айж байгаа. 

-Морьт харвааны тамирчдын хувьд морь их чухал. Уг нь унаж, дадсан морьтойгоо явбал амар байх даа...? 

-Уг нь уралдаан тэмцээнд оролцоод сурчихсан, Монгол морьтойгоо явбал сайхан л даа. Даанч тийм бололцоо нь алга. Өөрсдөө арай гэж ирж байгаа хүмүүс хэцүү л дээ. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор ирсэн зарим нэг тамирчин морьтойгоо ирсэн байсан. Болохгүй гэх газар байхгүй ч, боломж хүрэхгүй гэх асуудал байгаа. Европ морьд их өндөр. Ойрд өндөр морь унаагүй байсан болохоор түүндээ дадахгүй байж байгаад алдаа гаргасан тал бий. Ер нь бол морьтойгоо хоёр өдөр бэлтгэл хийчихэд л дасчихдаг юм л даа. Энэ жил бол Монголоос ирээд л маргааш өглөө нь морио унаад тэмцээндээ оролцсон. Гэхдээ эхний морио бас сольсон. Их дэвхэцдэг, тогтворгүй хөдөлгөөнтэй морь байсан... 


-Морь гэснээс нум сум ч маш чухал байх. Хилээр гарахад хүйтэн зэвсэг болохоор хүндрэл үүсдэг байх?

-Уг нь тусгай урилга заллагатай тэмцээнд оролцох гэж байгаа бол асуудалгүй л дээ. Гэтэл бид өөрсдийнхөө зардлаар, өөрсдөө явдаг учраас хил дээр нум сумаа хураалгах асуудал нэг бус удаа гарч байсан. Тэгээд л "Тэмцээнд оролцох гэж байгаа юм аа" гээд л гуйж, ярилцаж байж авч гарна даа. 

-Ер нь тэмцээн уралдаанд хэн дуртай нь очиж оролцдог юм уу. Эсвэл тодорхой хэмжээний шалгуур, шалгалтыг давсан тамирчин өрсөлддөг юм уу? 

-Улсын чанартай уралдаан тэмцээнд түрүүлсэн, дээгүүр амжилт үзүүлсэн хүмүүс оролцох боломжтой. Монголчууд "Морьт харваа"-ндаа ёстой мундаг шүү дээ. 

-Та "Марко Поло" киноны хоёрдугаар ангид оролцож байсан. Киногоо үзсэн үү. Монголын түүхийг гуйвуулсан гээд хүмүүс яриад байх юм билээ?

-Кино зохиолын хувьд Монголын түүхээс гажуудсан, өөрчлөгдсөн зүйлс харагдаж байна лээ. Гэхдээ бидний хувьд Холливудын хэмжээний түүхэн кинонд тоглосон гэдэг маань нэр төрийн болоод бахархалтай хэрэг л дээ. Манай "Тэнгэрийн чоно" холбооны 10 жүжигчин, гурван сар гаруйн хугацаанд Унгар улсад зураг авалтад оролцсон. Орлон тоглогчоор... 

-Цаашид ямар тэмцээнд оролцох гэж байна. Төлөвлөгөөгөө цухас дурдаач?

-Энэ жил биш юм аа гэхэд дараа жил заавал "Морьт харваа"-ны Дэлхийн аваргад оролцоно. Тэгээд Солонгосчуудын тэгж их хайрлаж хамгаалаад байгаа аваргын шагналыг нь авмаар байна. Тэдэнд Монгол морьтонууд хамгийн шилдэг нь шүү гэдгийг ойлгуулмаар байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(207.228.78.182) 2016 оны 12 сарын 01

Ugaasaa mongolchuudiin tsusand ene morin harvaa geech yum baigaa baihaa. Sain bna mongol harvaach mini amjilt. Delhiid mongolchuud yaj harvadag baisaniig uzuuleed baigaarai.

0  |  0
Ен су жин(139.5.217.164) 2016 оны 11 сарын 24

Онц сайн байна залуус Минь. Хар хятад солонгосууд тэгнээ Тэд.

0  |  0
Пагамжав(203.91.115.45) 2016 оны 11 сарын 23

Сайхан байна. Баяр хүргэе. Амжилт.

0  |  0
zochin(103.26.194.120) 2016 оны 11 сарын 23

Mongol uls ug ni morinii sportin turluudiig hugjuulj morinii uzuulber uzuuldeg bolbol gadaaduud ih sonirhoj do.

0  |  0
zocnin (108.181.115.137) 2016 оны 11 сарын 23

IIM TEMTSEEND MORITON ERTNII NUM SUMIIN EX ORON MONGOLCNUUD OROLTSOHGYI BOL HEN OROLTSOH YUM BE. bAYAR HYRGEY . gants daicnin maani ireedyid olon bolj delhiid ulam neree gargaj mongoloo manduulaarai bayarlalaa.

0  |  0
Сайнаа(202.70.46.234) 2016 оны 11 сарын 22

6000км явж өөрөө чин сэтгэлээсээ монголынхоо нэрийг гаргаад ирж байхад урамын үг хэлэх байтал элдэв нэгээр хэлээд байгаа зарим нөхдүүд ухамсар дорой байна шүү.Нэгэндээ битгий атаархаж байгаач ээ!!!!

0  |  0
Сайнаа(202.70.46.234) 2016 оны 11 сарын 22

Төр засаг нь дэмжээд өгөхгүй балайр юумнууд идэхээ л бодно

0  |  0
Сайнаа(202.70.46.234) 2016 оны 11 сарын 22

Монгол....Өөрөө уул давж ус гатлаад түрүүлчихээч ээ чадахгүй юм байж ямар атаархуу юмбээ. Ухамсар дорой юмнууд юу ч чадахгүй байж ямар олон үгтэй юмбэ!!! Алт мөнгийг нь аваагүй ч хүрэл аваад олон улсад монголынхоо нэрийг гаргаад ирлээ болоо юум биш үү

0  |  0
Монгол(150.129.140.194) 2016 оны 11 сарын 22

Уул давж, ус гатлаж үзээгүй амьтануудаа. Нэг их түрүүлчихсэн юм шиг Солонгосчууд айдагч гэх шиг . Үгээ бодож хэлж ярьж сур. Тэгээд яагаачгүй байж битгий биеэ тоо. Чи яагаачгүй байна. Бэлтгэл хийвэл Монголын бүх эрчүүд хийж чадна наад наадгайг чинь. Энэ эрдмээрээ дэлхийн талыг эзэлсэн юм шүү дээ хүү минь ухаантай, бай!!!!!!!

0  |  0
Mongol(180.149.93.14) 2016 оны 11 сарын 22

Амжилт хүсье! Монгол баатруудын нэрийг дэрхийд дахин сануулаад өгөөрэй

0  |  0
өөө(103.10.23.183) 2016 оны 11 сарын 22

эргүү төр нь дэмжээд өгөөч

0  |  0
Баагий(202.21.111.98) 2016 оны 11 сарын 22

амжилт хүсье, уншихад их л хүнд сэтгэгдэл төрлөө, тэвчээртэй байж уйгагүй зүтгэвэл амжилтанд хүрнэ байх даа, сайн сайхныг хүсье.

0  |  0
Хөлдүү толгойт(124.158.109.140) 2016 оны 11 сарын 22

Бас л төрийн хөлдүү үйл ажиллагаа улс орноо гадны улс оронд Монголын гэж хэлүүлэх тун ч дургүй юм байна даа тэр тэмцээнийг үзэх бол өөрсдөө гэр бүлээрээ бидний татварын мөнгөөр хамгийн тухтай унаагаар их тансаг үйлчилгээг авч явж байгаадаа төсвийн , төрийн л гэнэ бидний татвар шүү дээ

0  |  0
Bolij uz!(70.174.161.110) 2016 оны 11 сарын 22

zaasss yadiin yum l bol daruuhan bai daruuhan bai geed huzazgaagaad bh yum!! biye tooson yum alga uuriin huch chadal dugnej zegnej helsen bn! huuchintai adilhan hedhen hun amiinhaa dund bish delhiin 7 terbum huntei zeregzej amidardag bolson tsagt yalanguya ingej setgel zuin dairalt sain hiih heregteishd ehnii eeljiin yalalt gesen ug!!

0  |  0
zochin(77.218.247.231) 2016 оны 11 сарын 22

het ih bie ee tooj bolohgui shuu. daruuhan bai manaihaan . aldaa chin enendee l bgaad bna.

0  |  0
Зочин(117.12.113.161) 2016 оны 11 сарын 22

Отгоо .Болдоо болон тэнгэриин чонын бүх залуустаа амжилт хүсье мундаг бна

0  |  0
amrita(168.126.12.68) 2016 оны 11 сарын 22

harvahdaa solongosuud deeguur orood baigan bishuu mongol harvaach turuullee gej sonsson udaa baihgui

0  |  0
Top