И.Зуенко: ХЯТАДУУД АЛС ДОРНОДЫГ ЭЗЛЭХЭЭР САНААРХАЖ БАЙГАА ГЭХ БОДИТОЙ АЮУЛ АЛГА

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 26

Ази Номхон далайн судалгааны төвийн Алс Дорнодын хэлтсийн мэргэжилтэн Иван Зуенко ОХУ-Хятадын харилцааны анхаарал татсан асуудлаар lenta.ru цахим хуудсанд ярилцлага өгчээ.

-Оросуудын дунд “Хятадууд Алс Дорнодыг эзлэх зорилготой” гэсэн домог шиг яриа их тархсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Мэргэжилтнээс гадна Владивостокт амьдардаг хүний тань хувьд асууж байгаа юм?

-Мэдээж, энэ бол домог төдий л зүйл. Ямар ч баримт, нотолгоо байхгүй. Тэгээд ч Алс Дорнодод санаа зовоод байхаар тийм олон тооны хятад байхгүй. Эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь ч бага. Бидний хүссэн хэмжээнд ч хүрэхээргүй байгаа.

-Бидний хүссэн хэмжээнд ч хүрэхээргүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Миний бодлоор бол энэ үнэн. Хөршийн маань эдийн засгийн чадавхи бидэнд наалдахгүй байгаа. Хятадын заналхийллийн талаар ярьж байгаа хүмүүс энэ бүс нутагт хичнээн хятад байгаа, эзэмшиж байгаа хөрөнгийнх нь хэмжээний талаар нарийн тоо хэлж чаддаггүй.       

-Гэхдээ “Шар аюул”-ын талаар сануулж байгаа хүмүүс маш бодитой шалтгаануудыг гаргаж тавьдаг шүү дээ. Хятадууд  1.5 тэрбумуулаа. Шилжих хамгийн боломжтой газар нь Алс Дорнод, Сибирь. Тийм байлаа ч эзлэхгүй гэсэн баталгаа байгаа гэж үү?

-Тийм ээ. Одоохондоо гадаад руу гэхээсээ улс дотроо шилжин нүүх сонирхол нь давамгайлж байна. БНХАУ-ын дотооддоо шилжин нүүж байгаа хүмүүсийн урсгал ОХУ-д ирсэнтэй харьцууулахад мянга дахин их байгаа. Манай улс хятадын цагаач хөлсний ажилчдын сонирхлыг татахгүй байх шалтгаан маш олон байна.

-Тухайлбал ямар?

-Нэгдүгээрт, эдийн засгийн чадавхи. Тэд Орост ирлээ гэхэд эх орондоо олдгоосоо илүүг олж чадахгүй. Рублийн ханш унаснаас хойш энэ нь бүр ч тодорхой болсон. Бас гадаадаас ажиллах хүч оруулж ирэхийн тулд маш олон төрийн байгууллгаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Хоёрдугаарт, хятадууд гадны улсад ажил хийж мөнгө олохын тулд дотооддоо өрсөлдөж байна. Боловсролтой хятад ажилчдын хувьд хүсэмжит зах зээл нь Австрали, Канад, АНУ хэвээр байна.    

-За яах вэ өөрсдөө ирж ажилладаггүй юм байж. Тэгвэл хөрөнгө оруулалтын тухайд?

-Мэдээж тэд хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ бидний хүссэнд хүртэл хангалттай хийхгүй байна.

-Тодорхой тоо баримт хэлэхгүй юу?

-ОХУ-д яг хэчнээн хятад цагаач байгааг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл ийм статистик одоогоор байхгүй. Судалгаанаас харъя гэхээр тоо нь хоорондоо үргэлж зөрүүтэй гардаг юм. Хөрөнгө оруулалтын тухайд, яг албан ёсны тоо статистик харвал, Алс Дорнодод хийгдэж байгаа гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1-1.5 хувь нь л Хятадад ногдож байгаа.

-Тэгвэл ямар улсууд толгой цохидог вэ?

-Голландууд. Бас Багамын арал, Их Британи. Британичууд саяхан “Сахалин энержи”-гийн хувьцааг эзэмших болсон. Энэ үйлдвэрийн гол хувьцааг эзэмшигч нь япончууд байх жишээтэй. Салбараар нь авч үзвэл газрын тос, байгалийн хийн олборлолт, үйлдвэрлэлд нийт хөрөнгө оруулалтын 60-75 хувь нь ногдож байгаа. Хятадуудын тухайд, хөдөө аж ахуй, барилга, ахуйн үйлчилгээний салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 1-1.5 хувь гэдэг маань жилд 50 орчим сая ам.долларын л асуудал юм шүү дээ.   

-“Шар аюул”-ыг улам бодитой санагдуулж байгаа нэг зүйл нь хятадуудад 100 га газрыг удаан хугацаагаар түрээслүүлэх болсон явдал. Энэ гэрээг тун цөөхөн хүн мэдэж байгаад баталсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн?

-БНХАУ-ын корпораци Байгалийн чанадад газар түрээслэхийг хүссэн юм. Энэ нь яг миний хариуцдаг бүс нутаг биш учраас яг юу болсныг би үнэндээ сайн мэдэхгүй юм. Оросын ард иргэд энэ асуудлыг маш дургүйцэж  байгаа. Гэхдээ яг талбай дээр очоод фермерүүд, орон нутгийн удирдлагуудтай уулзвал байдал өөр гэдгийг мэдэрнэ. 

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.188.70) 2017 оны 01 сарын 03

Mongol baihad ta nar mini bitii ai bid ta nariig hamgaalna hahaha

0  |  0
irgen(202.9.43.108) 2016 оны 12 сарын 30

Hujaa yamar sanaatai gedgiig medehgui oros b.a daa

0  |  0
Зочин(202.9.40.61) 2016 оны 12 сарын 29

орос хятадаас болгоомжил

0  |  0
Балт(59.153.115.141) 2016 оны 12 сарын 26

Энэ алкашийг амьд байхад бол ярьж байгаа нь үнэн байх

0  |  0
зочин(122.201.25.10) 2016 оны 12 сарын 26

буруу л ярьж байна даа ах минь. Хужаа нарыг Орос руу гарч чадвал паспорт олгоно гэдэг гэсэн. Тэгэхгүй бол паспдортгүй иргэнээ бүртгүүлээгүй олон сая хүмүүс байдаг гэсэн. нөгөө 1 хүүхдийн хуулиас болоод. Тэд нар Орост очиж чадвал паспорт авдаг гэж ярьж байсан Оросууд нь өөрсдөө. Хөөрхий Сибирьт нь Оросууд трамбайгаар яваад л Хятадууд нь гоё гоё машин хөлөглөөд л тэднийг зарсан шигээ тансаг байдаг байх чинь билээ. манайх ч гэсэн хойд хилээ сайн манахгүй бол тэр олон хятадууд монголыг минь бүслээд байгаа юм биш үү?

0  |  0
Top