ДОРНОГОВЬ: Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчидтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөлөөс Дорноговь аймгийн шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ.

Тус тэмцээнд оролцож улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан О.Тэлмүүн (Сайншанд сум), Ж.Лүндээжанцан (Сайншанд сум), Э.Цэндсүрэн (Сайншанд сум) нарын тамирчдыг Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзаж, амжилт хүсэв. 

Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах ажээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top