М.Өнөболдод санхүүгийн дэмжлэг үзүүллээ

2017 оны 01 сарын 07

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нийслэлийн Улсын Тэргүүний Лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 8е ангийн сурагч М.Өнөболдыг хүлээн авч уулзлаа. Сурагч М.Өнөболд нь энэ сарын 7-14 ний хооронд Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хотод болох Жаутыковын нэрэмжит олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн багтсан. Түүний эцэг эхийн хүсэлтээр олон улсын математикийн олимпиадад оролцох замын зардлыг нь шийдвэрлэн дэмжлэг үзүүлэв. М.Өнөболд нь өнгөрсөн жил олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиадад Монгол Улсын анхны алтан медаль авсан сурагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн 2016 оны “Оюунлаг хүүхэд”-ээр шалгарсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(122.201.24.76) 2017 оны 01 сарын 07

Бид чинь Ийм засаг даргатай юм уу

0  |  0
Дарга(103.26.193.49) 2017 оны 01 сарын 07

Сайхан сэтгэл,дэмжлэг мэт харагдавч хуулиар тосвийн монгоор ингэж ивээн тэтгэхийг хориглоод олон жил болж байгаа даа. Шинэхэн дарга хуулиа зорчиж байна даа . Одоо бугд л ивээн тэтгэ гэнэ шуу дээ

0  |  0
Top