Нийгэмд үүсээд буй энэхүү эрэлт хэрэгцээтэй уялдуулан "Гэр бүлийн хүчирхийллийн тухай" хуулийг авч хэлэлцэх зайлшгүй шаардлага үүссэн гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ хуулийн хэлэлцүүлэг хойшлон ужгирч хүлээлтийн байдалтай байж байгаад саяхан шинэчлэгдэн батлагдсан юм.
Гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулиар (3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг) "гэр бүл" хэмээн тодорхойлсон. Харин “Гэр бүлийн гишүүн” гэдэгт “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгох юм (Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дахь хэсэг).
Гэр бүлийн гишүүдийн хооронд бусад хүмүүсийнхээс илүү дотно харилцаа байх боловч энэ нь гэр бүлийн гишүүний “Хувь хүнийх нь хувьд олгогдож хуулиар хамгаалагдсан” эрх, эрх чөлөөг зөрчих боломж биш юм. Өөрөөр хэлбэл, “Миний эхнэр (нөхөр), хүүхэд, ээж (аав)” гэх байдлаар хүчирхийлж болохгүй гэсэн үг. Хэрэв хүчирхийлэл үйлдэгдсэн бол “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжоор (Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 2 дугаар зүйл) хохирогчийн эрхийг хамгаалж хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэдэг.
Ингээд шинэчлэн батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн гол өөрчлөлтүүдтэй танилцуулъя:
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )