Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрүүл мэндийн төвд шинэ супер ногоон 469 маркын машиныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шийдэж өгч, энэ сарын 13-ны өдөр тойрогтоо ажиллахдаа хүлээлгэж өглөө.
Сумдад түргэний тэргийн эвдрэл гэмтэл маш их бий. Архангай аймаг 19 сумтай, үүнээс Булган, Өгийнуур, Цэцэрлэг, Хотонт, Төвшрүүлэх гэсэн таван сумын ЭМТ-ийн түргэний машин эвдэрч, хол дуудлагандаа сумынхаа ЗДТГ-ынхаа машинаар, ойрд нь явган явж байгаа аж.
О.Анир
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )