УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо.Томилолтынхоо эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ.
Мөн дараагаар нь Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )