Д.Магсаржав: Эх орон гэж ярихаасаа илүү эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлнэ

2017 оны 03 сарын 16

“Монгол цэргийн өдөр,” Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдрүүд тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан Хошууч генерал Дашийн Магсаржавтай ярилцлаа.

-Юуны өмнө таньд Монгол цэргийн өдөр Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үе үеийн генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдадаа, ахмад дайчиддаа цэргээс амьдралын гараагаа эхэлсэн хүмүүстээ болон тэдний ар гэрийнхэнд Орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жил, “Монгол цэргийн өдөр”- ийг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

– Хүүхдүүд багаасаа л эмч, багш, цагдаа … гээд өөрийн мэргэжлийг сонгосон байдаг. Таны хувьд цэргийн мэргэжлийг хэзээ сонгож байв. Яагаад цэргийн мэргэжлийг сонгох болов?

-Би 1971 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсч, тэр ондоо өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдаж, Ардын Армийн 012 дугаар ангид байлдагч цолтой хугацаат цэргийн алба хааж байлаа. Улмаар 1972 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуульд суралцсан. Ингэж л цэргийн амьдралаар амьдрах болсон доо. Цэргийн мэргэжлийг сонгож, Зэвсэгт хүчний эгнээнд үлдэх болсон өөр нэг шалтгаан гэвэл хүүхэд насны дэврүүн хүсэл байсан юм даа. Гэхдээ энэ сонголтондоо харамсаж байгаагүй.

-З дугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Мөн цэргийн баяр. Гэвч энэ өдрийг иргэд хэт хавтгайруулж, олон нийтийн баяр болгож тэмдэглэж байна гэх шүүмжлэл байдаг л даа. Энэ өдөр зөвхөн цэргийн алба хаасан эрчүүд баярлах ёстой юу, эвсэл Монгол эрчүүд бүгд баярлах ёстой юм уу. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Ер нь үнэхээр тэр хүнд эх орноо хайрлан хамгаалан гэсэн чин сэтгэл байвал энэ өдрийг бахархалтайгаар тэмдэглэхэд болохгүй нь юу байх вэ. Гэхдээ эрчүүдийн баяр гэхээс илүү Энхийг сахиулах ажилгаанд явж байгаа, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд, цэрэг бүсгүйчүүд ч энэ өдөр баярлаж болно.

Дунд сургуулийн сурагчид, оюутан залуус энэ өдөр баярлаж, цэнгэж яваа харагддаг. Ирээдүйд эх орныхоо төлөө зүтгэх цэрэг эр болно гэж сэтгэлдээ тээж явдаг байлгүй дээ. Ер нь бол нийтээрээ хавтгайруулан тэмдэглэх нь утгагүй. Монгол цэргийн баярыг тэмдэглэж байгаа цэрэг, түүний ар гэрийнхэн энэ өдөр баярлаж болно. Түүнээс бүх хүний баяр гээд л нийтээрээ баярлаад явбал учир дутагдалтай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

БААТАРУУДАА БАЯР ХҮРГЬЕ

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

БААТАРУУДАА БАЯР ХҮРГЬЕ

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

БААТАРУУДАА БАЯР ХҮРГЬЕ

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

-НЭГ- ТЭРТЭЭ ДАЙНЫ ОН ЖИЛҮҮДИЙН ШУУРГАН ДУНД ЭР ЦЭРЭГ БОЛЛОО ГЭЖ ХЭН НЭГЭН ЧИНЬ БАЯРЛАЖ ЯВААГҮЙ, ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ДУУСГААД ИЖИЙДЭЭ ҮНСҮҮЛЖ БАЙХДАА АЗ МИНЬ ГЭЖ НУУЦХАН СЭТГЭЛДЭЭ БОДОЖ ЯВСАН БАЙХ ТЭРТЭЭ ДАЙНЫ ОН ЖИЛҮҮДИЙН ШУУРГАН ДУНД ЭР ЦЭРГҮҮД ДАЙНЫ ТАЛБАРТ ХИЧЭЭН ОЛОН ҮРЭГДЭСНЭЭР ЯЛАЛТЫН ТООЦООГ ГАРГАЖ БАЙГААГҮЙГ САНА ЭР ЗОРИГООРОО ЭХ НУТГАА ХАМГААЛЖ АМЬД ҮЛДЭСНЭЭР ЧИНЬ ЯЛАЛТ ЯМАГТ ТООЦОГДОЖ БАЙСНЫГ БОД

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

-ХОЁР- ДАЙНЫ ТАЛБАРТ ОЧИХОД ЧИНЬ ЭХ ОРНЫ ЧИХ ДҮЛИЙРСЭН БАЙГААГ ТА НАР ХАРЖ БАЙСАН ДАВШИЛТ БҮХЭН ЧАМД ҮХЛИЙГ АВЧИРАХ ЦАГААР ЭР ЦЭРЭГ ЧАМААС ҮГҮЙ ГЭХ ҮГИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ СОНСДОГГҮЙГ ТА НАР ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ ЯВСАН ХИЛЧИД ГЭДЭГ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч АРАГШ УХРАХ ЗАМГҮЙ, ЭРХГҮЙ, ЭХ НУТАГГҮЙ ХҮМҮҮС ГЭДГЭЭ САНАЖ ЯВСАН ХИЛИЙН ТЭНГЭРТ ДАЙНЫ ТАЛБАРТ Ч ТЭНЭСЭН СУМ ЦЭРЭГ, ОФИЦЕРИЙН ЗҮРХ, МӨРДСИЙГ ЯЛГАЖ САЛГАДАГГҮЙГ ТА НАР ИЛҮҮ ИХ МЭДЭРЧ ЧАДСАН БААТАРУУД

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

ДАЙНЫ ТАЛБАРТ ОЧИХОД ЧИНЬ ЭХ ОРНЫ ЧИХ ДҮЛИЙРСЭН БАЙГААГ ТА НАР ХАРЖ БАЙСАН ДАВШИЛТ БҮХЭН ЧАМД ҮХЛИЙГ АВЧИРАХ ЦАГААР ЭР ЦЭРЭГ ЧАМААС ҮГҮЙ ГЭХ ҮГИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ СОНСДОГГҮЙГ ТА НАР ИЛҮҮ ИХЭЭР ОЙЛГОЖ ЯВСАН ХИЛЧИД ГЭДЭГ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч АРАГШ УХРАХ ЗАМГҮЙ, ЭРХГҮЙ, ЭХ НУТАГГҮЙ ХҮМҮҮС ГЭДГЭЭ САНАЖ ЯВСАН ХИЛИЙН ТЭНГЭРТ ДАЙНЫ ТАЛБАРТ Ч ТЭНЭСЭН СУМ ЦЭРЭГ, ОФИЦЕРИЙН ЗҮРХ, МӨРДСИЙГ ЯЛГАЖ САЛГАДАГГҮЙГ ТА НАР ИЛҮҮ ИХ МЭДЭРЧ ЧАДСАН БААТАРУУД

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

ТЭРТЭЭ ДАЙНЫ ОН ЖИЛҮҮДИЙН ШУУРГАН ДУНД ЭР ЦЭРЭГ БОЛЛОО ГЭЖ ХЭН НЭГЭН ЧИНЬ БАЯРЛАЖ ЯВААГҮЙ, ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ДУУСГААД ИЖИЙДЭЭ ҮНСҮҮЛЖ БАЙХДАА АЗ МИНЬ ГЭЖ НУУЦХАН СЭТГЭЛДЭЭ БОДОЖ ЯВСАН БАЙХ ТЭРТЭЭ ДАЙНЫ ОН ЖИЛҮҮДИЙН ШУУРГАН ДУНД ЭР ЦЭРГҮҮД ДАЙНЫ ТАЛБАРТ ХИЧЭЭН ОЛОН ҮРЭГДЭСНЭЭР ЯЛАЛТЫН ТООЦООГ ГАРГАЖ БАЙГААГҮЙГ САНА ЭР ЗОРИГООРОО ЭХ НУТГАА ХАМГААЛЖ АМЬД ҮЛДЭСНЭЭР ЧИНЬ ЯЛАЛТ ЯМАГТ ТООЦОГДОЖ БАЙСНЫГ БОД

0  |  0
Top