Г.Уянга: С.Баярын эхнэр ил гарч ирснээрээ мөнгө угаасан баримтын баталгаа болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

 УИХ-ын гишүүн  асан, ТусгаарТогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянгатай ярилцлаа.

-       УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш та тэр бүр олон нийтэд ил гарсангүй. Ямар ажил амжуулж явна вэ?

-       Сонгуулиас  хойш олон нийтэд хамгийн их нээлттэй байгаа, зогсоо зайгүй ажиллаж байгаа хүн гэж өөрийгөө бодож байна. УИХ-ын гишүүн байхдаа эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй ажилласан хэвээр байна.  

-       Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар гурван зүйлтэй мэдээллийг саяхан Авлигатай Тэмцэх Газарт хүргүүлсэн байсан. Энэ асуудалтай холбоотойгоор АТГ-аас таныг дуудсан. АТГ-аас ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг юу гэж байх юм бэ? 

-       АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвой өгсөн мэдээлэлтэй холбогдуулж тайлбар авсан. Мэдэх бүх зүйлээ нэгэнт би АТГ-т өгсөн болохоор нэмж хэлэх зүйл байгаагүй. Би АТГ-т мэдээлэл биш баримт өгсөн. Үүнийг цааш лавшруулж шалгана гэж найдаж байна. Бат-Олзвой мөрдөн байцаагч Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэх эсэх саналаа прокурорт явуулах байх. Эрүү үүсгэх эсэхийг Прокурор эцэслэн шийдвэрлэнэ. Гэхдээ мөрдөн байцаагчийн анхны санал маш чухал гэж бодож байна. Одоо тэдний хийх ажил үлдсэн. Хуулийн хугацаанд шалгаж хариу мэдэгдэх ёстой, хэрхэх нь ирэх долоо хоногоос тодорхой болно.

-       Ерөнхийлөгч Оюутолгой компаниас 36 сая 369 мянган төгрөг гаргуулж, “Брой Хаус” хотхоны 7 тоот байрыг авсан тухай баримт та гаргалаа.  Энэ нь хэр бодитой баримт вэ? Ийм хямд үнэтэй байр байдаг юмуу гэдэг талаас нь харах хүн байна л даа?

-       Баримтыг АТГ шалгаад хариу хэлэх байх. Аливаа зүйл тохирсон л үнэтэй байх ёстой биз? Хэтэрхий хямд бол авлига, хэт өндөр үнэтэй бол шахаа л байдаг.

С.БАЯРЫН ХЭРЭГ БҮРМӨСӨН ХААГДААГҮЙ, ЦАГ НЬ ИРЭХЭД СӨХӨГДӨНӨ 

-       АТГ эр зориг гаргаж, ерөнхийлөгчийг шалгаж чадах болов уу. Өмнө нь та С.Баярыг шалгуулахаар хандаж байсан ч үр дүнд хүрээгүй. Танд ерөнхийлөгчийг хуулийнхан шалгана гэсэн итгэл үнэмшил байна уу?

-       Таагаад яахав. Харъя. АТГ авлигатай тэмцэх нь үү яахнав, харъя. С.Баярын тухайд асуудал хуучрахгүй байгааг  харж байгаа байх. АТГ хэрэг үүсгээгүй ч олон нийт түүнд хэрэг хэдийн үүсгэхээр барахгүй яллачихжээ. АТГ-ын дарга байсан Н.Ганболд хурандаа ажлаа өгөхдөө УИХ-д хэлсэн үгийг би "Яах аргагүй шалгах ёстой асуудал. Одоохондоо дарамттай, улстөрийн  нөхцөл үүсээгүй байна, цаг нь ирэхээр дахин сөхөж хэрэг үүсгэх боломжтой" гэж хоёргүй утгаар ойлгосон. 

-       Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярын эхнэр Э.Сувдыг Английн хатан хаан II Элизабетад хүндэтгэлгүй хандсан, дипломат алдаа гаргасан гэж олон нийт шүүмжилж байна. Э.Сувдын гаргасан үйлдэл нь үнэхээр дипломат алдаа мөнүү?

-       С.Баяр гуайн АНУ-д мөнгө угаасан баримтууд дотор түүний эхнэр хүүхдүүдээс гадна Э.Сувд гэдэг бүсгүйн нэр дурдагдсан байсан. Элчин сайдын гэргий олон нийтэд гарч ирснээрээ тэр баримтын баталгаа болж байна гэж хамгийн түрүүнд харсан.

-       Мүүний шашинтай Ерөнхийлөгч холбоотой гэдэг нь тодорхой болсон. 2005 онд тус шашиныг үндэслэгч Сан Мён Мүүнийг Монголд ирэхэд нь тосч авч уулзсан баримт хүртэл бий. Гэхдээ авлига авсан байх баримт танд олдсон юм уу? 

-       Нийгмийн сүлжээгээр тархсан баримтыг АТГ-т хувилж өгсөн. Ерөнхийлөгч БНСУ-д МҮҮН-ийн байгууллагад очиж санхүүжилт босгосон талаарх дүрс бичлэг бий. АТГ энэ бичлэгийг хэрхэн үнэлэхийг удахгүй харна.

-       Баримт материалаас ерөнхийлөгчийг гэмт хэрэгт буруутгах үндэслэл харагдвал огцруулах асуудлыг прокуророос УИХ-д оруулна гэсэн үг үү? 

-       Прокурор асуудлыг УИХ-д оруулдаггүй, харин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шууд шүүхийн асуудал болно. УИХ-ын  тухайд нэг гишүүний санаачлагаар, эсвэл ямар ч дурын бүтцээрээ дамжуулаад асуудлыг хэлэлцэж ҮХЦ рүү дүгнэлт гаргуулахаар хандаж болдог.  

- С.Жавхлан гишүүн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэж тантай хамт хэвлэлийн хурал хийж байхдаа хэлсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-УИХ-д оруулах бичиг баримт нь бэлэн байгаа. Гишүүн нэгэнт олон нийтэд амласан тул хийнэ биз дээ. Миний хувьд "одоо Жавхлан гишүүний ажил" гэж алмайралгүй гишүүндээ нэмэр болж мэдэх ажлуудыг хийж л байна, баримтуудыг АТГ-т өгөх, олон нийтийг мэдээллээр тасралтгүй  хангаж байх гээд.

Үндсэн хууль бол суурь зарчим, суурь гэрээ учраас

нийгмээрээ хэлэлцэж өргөн бүрэлдэхүүнтэй батлах ёстой 

 -       Ярианыхаа сэдвийг өөрчилье. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн жилүүдэд ярьсаар ирлээ. Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-       Үндсэн хуулийн өөрчлөлт, суурь өөрчлөлт хэрэгтэй тухай арав гаруй жилийн өмнөөс анх өөрийн эрхлэн гаргаж байсан "Монгол таймс", "Улстөрийн сонин"-доо бичиж байлаа. 2012 онд УИХ-д ормогцоо анхны чуулганы өмнө нэгэн уриалга гаргаж байлаа. Авсан  суудлынхаа пропорцоор хамтарч түр засгийн газар, мөн шинэ тавдугаар Үндсэн хуулийг хэлэлцэх шинэ бүтэц бүрэлдэхүүн байгуулаад УИХ тарах ёстой гэсэн.  

Одоо Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал нэгэнт шулуудаж байх шиг байна. Гэсэн ч "дагуулж тонгорно" гэдэг мэх хийх гээд байх шиг. Энэ хүсэл шаардлагыг нь дагуулаад нэг намын дийлэнх олонхоос бүрдсэн парламент ҮХ-ийн өөрчлөлтийг дангаар хийж, нөгөө бидний салахыг хүсээд байгаа олигарх цөөнх дахин ноёрхлоо тогтоох санаагаа гүйцэлдүүлэх гээд байна уу гэмээр үйлдлүүд ажиглагдаад байна.

- Харин ч нэг нам 65 гишүүнтэй байгаа дээрээ өөрчилсөн нь дээр, дахиж ийм парламент бүрдэхгүй гэдэг байр суурь бас олон байна?

-Үндсэн хууль бол зүгээр нэг хууль биш, нийгмийн суурь гэрээ. Үүнийг л нийтээрээ зөвшөөрчихвөл бүх хуулиуд энэ гэрээний дагуу гарах учиртай. Нийгмээрээ хүлээн зөвшөөрч мөрдөх шаардлагатай энэ суурь гэрээг нэг нам дангаар баталж яагаад ч болохгүй, ингэдэг юмаа гэхэд удаан хугацаанд үйлчилж чадахгүй, нийгмийн ужиг хямралыг дагуулах болно. Нийгэм буруу замаар будаа тээсэн, хямрал ужгирч гацаанд орсон нь энэ гэрээгээ илүү нухацтай хийх ёстой гэсэн үг болохоос яарч залхаад өөрчилсөн нэр зүүж "халтуурдчих" шалтгаан байх ёсгүй.

-       Өмнөх парламентад ажиллаж байсан хүний хувьд одоогийн Засгийн газарт ямар дүн тавьж байна вэ?

-       Засгийн газар яаж ч ажилласан, түүнээс шалтгаалж нийгэм онцгой сайжрах, эсвэл муудах зүйлгүй болсон. Бид эдийн засгийн хямралыг, улстөрийн хямралыг түрүүлж шийдсэнээр л гарна. Өөр гарцгүй. Өнөөгийнх шиг өр зээлээ илүү өндөр хүүтэй зээл авч төлчихөөд "Сүх далайтал үхэр амар" сууж байгаад энэ байдлаас гарч чадахгүй. Өндөр хүүтэй зээлээр л өрөө дараад явах уу, ерөөс дампуурлаа зарласан нь дээр үү гэж ярилцах хэрэгтэй байх.

Ерөнхийлөгчид 1,6 сая сонгогчийн төлөөлөл

нэр дэвшүүлэх боломжгүй

-       Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох вэ?

-       ТТЭНН парламентад суудалгүй тул Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшүүлэх боломжгүй. Ерөөс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон нийтийн хүлээлтийг хангаж чадахгүй. МАН АН-аас л нэр дэвшинэ. МАН АН бол нийгмийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадахаа байсан. Өнгөрсөн сонгуулиар сонгогчдын тоо 1,9 сая гэж гарсан. Энэ хоёр намын гишүүд нийлээд их сайндаа 300 мянга. 1,6 сая сонгогч буюу бусад болон нам бус дийлэнх олонхийн төлөөлөл зүгээр л нэр дэвшиж чадахгүй. Тэгэхээр энэ бол сонголт биш тулгалт болно. Энэ сонгуулиас том нөлөөлөл, өөрчлөлт хүлээхгүй байна.

-       МАХН-ын дарга Н.Энхбаяртай та нэгэн үе ойр дотно улс төрийн харилцаатай явсан үе бий. Одоо хэр харилцаатай байдаг вэ. Уулзаж байна уу?

-       Энхбаяр даргатай сонгуулиас хойш уулзаагүй.

-       Ярилцлагын төгсгөлд, асуухгүй өнгөрч болохгүй нь. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд тамхи татаж буй бичлэгийг хэн хийсэн, цацсан маргаантай асуудлыг шалгуулахаар та Улсын ерөнхий прокурорт хандаж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-       Үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, шалгах хуулийн зүйл заалт алга гэдэг хариу өгсөн.

-       Тэр үед Л.Эрдэнэчимэгтэй хамт та байсан. Өөр олон хүн байсан гэдэг. Тэр бичлэгийг хэн хийснийг та мэдэж байгаа даа. Та олон нийтэд хэлж болдоггүй юм уу. Тэгэхгүй бол өөрийг чинь тэр бичлэгийг тараасан, утсан дээр нь байсан гэдэг ойлголт олон нийтэд хүрчихсэн шүү дээ?

Ер нь таныг энэ бичлэгийг тараасан гэж хэн анх ярьсан юм бэ?

-Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг. Цаг хугацааны уртад асуудлын үнэн мөн тодорч цагаадна гэдэгт эргэлздэггүй. Бичлэг миний утсанд байгаагүй, тийм юм зарж явдаг хүн би биш. Сандрахдаа намайг урдаа  барьж ганцаараа үхэхээр хамт үхье гэсэн, бичлэгийг улстөрийн ашиг хонжоо болгосон, олон нийтэд тарааж ашиг олох гэсэн тэр хүмүүс бүгд намайг биш гэдгийг мэдэж байгаа. "Шударга ёсны төлөө" тэр бичлэгийг цацсан хүмүүс шударгаар л үнэнийг хэлэх хэрэгтэй байсан юм, уг нь. Тийм л шударга юм бол Бат-Ялалт анх надтай утсаар бичлэгийн тухай ярихдаа хэлсэн шигээ "Бичлэг хийсэн хүн нь чи биш байсан. Энэ чамд ямар хамаатай юм бэ" гэж  яагаад олон нийтэд хэлж чадахгүй байгаа юм бэ. Шударга гэж бүтэн шударга байхыг хэлдэг, хагас шударга гэдэг ойлголт байдаггүй юм. Бүтэн шударга хүн бол архи тамхи хэрэглэснийг нь илчилсэн бол ардын хөрөнгийг  өм цөм хулгайлсныг түүнээс ч илүү үзэн ядах ёстой бус уу? Архи тамхи, авгай хүүхэнтэй зууралдахаас өөр шидгүй "шударга" хүний тухай би дахин дахин яримгүй байна. Иймэрхүү хүмүүсийг би эр хүнд тооцдоггүй. Эмээс дор эр олширсон цаг юм даа.

Олон нийтийн тухайд, хүн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Намайг гэж итгэхийг хүссэн хүмүүс л үүнд итгэсэн. Хэрэв үүнд тархиа угаалгаж байвал хүссэн хүн нь хүссэн зүйлээрээ таны тархийг угааж чадна гэсэн үг. Таны тархи дархлаагүй байна гэсэн үг. Намайг гэж итгүүлэхийг хүссэн хүмүүсийн зорилго биелсэн. Гэсэн ч ийм юманд нурдаг шалчгар амьтан би биш. Намайг нэг унагааж болно, алж чадахгүй. Түүнээс хавьгүй том зорилго намайг хөтөлж байгаа болохоор яаж ч унасан босгоод л ирнэ. Үнэндээ хэдий өөрийгөө хатамжлан зоригжуулж байсан ч нийгэм даяар намайг буруугаар ойлгож, түүндээ итгэж, хүмүүсийн харц хүртэл өөрчлөгдөхөд ямар ч хүнд тийм амар биш, хэн ч сэтгэлээр унана. Тайлбарлая гэхнээ төвөгтэй асуудал, тайлбарлах тусам би л биеэ өмгөөлөх гээд байгаа юм шиг харагдаад, зарим сэжигтэй харсан хүнд үнэн ч юм шиг санагдаад байдаг. Хамт 4 жил нэг танхимд суусан хүмүүс, хамгийн дотнын найз нөхөд маань хүртэл эргэлзчихсэн, зарим нь итгэчихсэн байсан. Би чинь мах цусны хүн шүү дээ. Нэг хэсэг гэрийнхнээсээ хүртэл нуун дотроо эмзэглэж, хэцүү л байсан. Одоо бол больсоон, нэгэнт үнэнийг мэдэхээр хүн тайвшраад уужраад сайхан болчихдог юм билээ. Энэ хүнд давааг би ямар ч байсан давсан. 

-Та тэр мэдсэн үнэнээ хэлчихгүй юм уу?

-Хүний нэр хэлээд яахав дээ. Одоо нэг их ач холбогдолтой биш. Би энэ талаар яримааргүй байна. Одоо болъё тэгэх үү? Хангалттай ярьчихлаа гэж бодож байна.

-Бичлэгийг одоогийн хотын дарга Су.Батболдын гар утсанд байсан тухай мэдээлэл сайтуудаар нэлээд явсан шүү дээ. Энэ үнэн үү? Та үүнд л хариулчих. Тэгээд ярилцлагаа дуусгая.

-Монголд үнэхээр нууц юм гэж байдаггүй юм байна. Намайг зовоолтгүй та мэдчихсэн л юм байна шүү дээ.

-Сайтуудаар, сошиалаар тийм мэдээ явсан л даа. Та ч анх Су.Батболдын өрөөнд болсон гэж хэлж байсан?

-Та нэгэнт нэрийг нь хэлчихлээ. Тэгээд ч тарчихсан юм бол би маяглаад яахав. Тэр бичлэг хаанаас гарсан байж болох, тэр үеийг нэг бүрчлэн буулгах гэж олон сар тархиа зангируулсан. Гэтэл саяхан өмнөх Их хуралд байсан МАН-ын хэд хэдэн гишүүн надад аминчлан энэ тухай хэлсэн. "Бичлэгийг нилээн дээр Су.Батболд гар утаснаасаа бүлгийн хурал дээр гишүүдэд үзүүлээд яваад байсан. Чамайг биш гэдгийг манайхан бол мэдэж байгаа. Чамайг хэлмэгдээд байхаар дотроос юм хатгаад хэлэхгүй байж болохгүй байна. Ямар ч байсан чи үнэнийг мэдээд ав" гэж хэд хэдэн хүн хэлсэн. Нэг гишүүн "Чи үнэхээр тууштай байгаа чинь хүндлэл төрүүлж байна. Чамд нэг үнэн юм хэлье, яаж ашиглахаа өөрөө мэд" гэж байгаад хэлсэн.  Нэг хүнд биш хурал дээр хэсэг хүмүүст үзүүлсэн болохоор нууцалж болдоггүй эд байна л даа. Хэдий надтай бусдаас дотно сайн харилцаж байвч намдаа оноо авах гээд хоёр бүсгүйг зүгээр л юу ч бодохгүй дэвсэлж чаддаг хүн байж болдгийг мэдэж авлаа. Миний амьдралд, хүн таних хамгийн том сургууль энэ үйл явдал болсон. Харин надад үнэнийг хэлсэн гишүүдэд би маш их баярласан. Өөрөө л үнэн зөв байвал туслах сайн санаат хүн ямагт дэргэд байдгийг бас эндээс дахин нэг ухаарсан. Би үнэнийг мэдсэн, энэ надад хангалттай.

Танд баярлалаа.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 94 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүү(66.181.161.97) 2018 оны 07 сарын 28

Уянга ч хаа очиж ортой юм ярьж бсан нь цаг хугацааны явцад батлагдаж бгаа.Анх сайн итгэхгүй л бсан шүү үнэндээ.1 ч гэсэн хүн үнэний төлөө үнэн үг ярьж тэмцэж бгаа нь овоодоо

0  |  0
zochin(203.91.115.47) 2018 оны 07 сарын 27

Bitgii hudal yari huuramch hvvhen shde buun sensaats

0  |  0
zochin(66.181.161.39) 2018 оны 07 сарын 27

UYNGAAG DEMJIJ BAINA.

0  |  0
Уянгад(203.91.115.41) 2018 оны 07 сарын 27

Таван буудлын хужаагын хүүхнийг нэг их шудрага ажилладаг гэж бодохгүй байна. Нөхөр Б...гэх Сүй генералын удмынхан Уянгатай хоршихоор улс төрийн тоглоом хийж синсаацлаж байгааг л дэндүү мэджийнэ. Жүжигчин эрлийзүүд минь Монголоос зайлаарай.

0  |  0
Яринпил(66.181.160.42) 2017 оны 12 сарын 08

90 оны ардчиллынхан Монголын улс төрийн товчоодыг идэж уусан гэж мөн ч их улиглаж байлаа шүү дээ. Ингээд 27 дахь жилдээ өөрсдөө идэж ууснаа харуулаад байгааг бүр ичгэвтэр аж. Тэр үед улс төрийн товчоод ийм сйахан байр, машин, газар байсан уу, үгүй ш дээ. Ганц мөнгийг ч гэсэн ард түмэндээ гэж зүтгэж байсан нь ардчиллын алтан хараацайнуудаас ялгарах буй за ...

0  |  0
Жагаа(202.9.43.199) 2017 оны 07 сарын 21

Су. Батболд ёстой арчаагүй хорчин новш бна шдэээ

0  |  0
z(139.5.219.102) 2017 оны 07 сарын 21

Ebe gyaig shalgaad shvvgeed shorond xataaval taarna

0  |  0
Zochin(150.129.143.185) 2017 оны 07 сарын 21

Adgiin hun shuu. Adgiin shaar gedeg ug ene soliotod taarna

0  |  0
Yuanga(27.123.214.118) 2017 оны 07 сарын 20

En balai awga hayaga hadarchihaad medehgui gej melzeed tsag hugtsaa haruulanch geh shig utasa aldsan gehshig mongoliin tord baimairgui hog

0  |  0
уурхайчин(66.181.182.40) 2017 оны 07 сарын 20

Хелсний хар ажилчин хэдэн халтар уурхайчид баялагаа бvтээсээр байгаа шvv! УЯНГА... сайн л бодоорой доо

0  |  0
Наран(117.111.19.61) 2017 оны 07 сарын 19

За даа салхи хаашаа тийшээ гэдэг шиг энэ эмэгтэй нэг их шудараг царайлаад энэ тэнд усчиж гуйхээс еер юм хийдэг юм уу ханилж яваад нехрее гэж хажуудахынхаа бегсийг ухсан иймэрхуу улс нэг их олигтой хун ч биш байхаа хорчин

0  |  0
а(202.131.238.98) 2017 оны 07 сарын 19

зайлаач

0  |  0
Hh(211.36.131.92) 2017 оны 07 сарын 19

Uyanga gedeg en huuhen bayariig unagchasai da tegwel buh nasara shutej amidrii bayar bol unen aimar hunshde deeldeg bga llriig

0  |  0
amaraa(81.247.211.244) 2017 оны 07 сарын 18

Ene busguin yarij bgaa zuils ehneesee unen gedeg in medegdeed bgaa ard tumen chamaig tanih tsag irj bgaa

0  |  0
Ардын элч (103.229.121.9) 2017 оны 07 сарын 18

шударга шүүх гэж байгаа юм бол баяр батболд энхсайхан баярцогт нарыг хамсаатангуудтай нь цаазаар ав цаазын ялыг сэргээ бид тэднийг татвараараа тэжээж өрийг дарах хэрэггүй

0  |  0
Zohin(112.72.11.122) 2017 оны 03 сарын 21

Энэ зарим хүн муулах дуртай нөхөд ядаж хүн ойлгохоор зөв бичиж сураач тэр англиараа. Монголд монгол криллээр л бичих ёстой шүү. Эрдэнэчимэгийн ёс зүйгүй төрийн ордонд сууж байхыг харчихаад өмөөрөөд байдаг нь гажигтай хүмүүс байнаа. Батболд бичсэн юм бол шоу болгосон нь л буруу. Шууд хэлсэн бол харин илүү оноо авах байсан байх. Ёс зүйгүй нөхдийг зайлуулах хэрэгтэй. Харин Уянга хэлмэгдэгч юм байна. Батболд Уянгыг дарах үйл ажиллагааг сайн явуулсан юм байна.

0  |  0
Иргэн(202.9.40.229) 2017 оны 03 сарын 20

ЗӨВ ХАРИУЛТЫГ ЯГ ТАГ ӨГСӨН БАЙНА. ҮНЭН ЮМ ЯРЬЖЭЭ АМЖИЛТ АРД НЬ ГАРААРАЙ

0  |  0
ta nar(103.26.193.128) 2017 оны 03 сарын 20

ene turd shurgasan nowshuudiig tsewerleed garaad irwel muulaad bgaa hereenii hoolnuud erguuleed magtaad ehleh bhdaa

0  |  0
Улс төрийн цаг -(202.21.100.210) 2017 оны 03 сарын 20

Уянгаа чиний улс төрийн хугацаа дууссан мөн их С.Баярын нэрээр өөрийгөө гаргах гэж оролдох юмдаа. Одоо сайхан эмээ болох бэлтгэлээ хангаад даавуугаар хувцас оёж ноосоор бээлий нэх

0  |  0
zochin(202.131.245.102) 2017 оны 03 сарын 20

uyanga uuruu tasarchikhsan baisan yum bish uu khen bichleg khiisniig ni ch medekhgui tegeed minii utsand baisan geed khudlaa yariad ali ni unen yum be dee. uyanga tiim ch tuushtai uls turch bish baina daa SU. Batbold bol zuv yum khiisen baina shuu dee khuuli sanaachilsan khun tegeed turiin tushee emegtei khun Erdenechimeg shig yos zuigui baij bolokhgui ard tumend taniulsand bayarlaj baina

0  |  0
нэг(202.55.191.130) 2017 оны 03 сарын 20

зоригтой, тууштай бүсгүй шүү, амжилт хүсье.

0  |  0
зочин(182.160.37.63) 2017 оны 03 сарын 20

Уянга та хүний толгой дээр байгаа өвсийг харахаар өөрийн толгой дээр байгаа тэмээг хар . Та өөрөө ч нэг олигтой хүн биш шүү дээ. Дэлхий даяар популизмд үгүй гэж байхад хүн гүтгэж хар пиар хийж хүмүүсийн тархийг бүү угаа. Өөрийгөө л хичээ

0  |  0
ner(182.160.35.61) 2017 оны 03 сарын 20

erdenechimeg gedeg hyyhen yneheer helmegdsen shyy. erdenechimeg gedeg hynii saihan itgeliig olj avaad halsan yed ni urdaas ni bichleg hiij baigaad taraan gedeg hyniig genedyylj ar nuruu ruu ni hutga shaaj baigaa yum shig ner toriig ni amidarlaar ni syitgene gedeg mongol er hynd baij bolomgyi zyil yum.

0  |  0
байгаль(66.181.182.92) 2017 оны 03 сарын 19

Одойхон маань хов хэрүүл, бөгс ухах их ажилтай юм бна

0  |  0
Зочин(66.181.184.150) 2017 оны 03 сарын 18

Хархорины САА-н дарга хар Гомбосүрэн гэж эхнэрээсээ авахуулаад олон хүнийг бүрэлгэсэн нөхрийн хүргэн Су Батболд. сонгуульд гарахын тулд ийм юм хийсэн хуншгүй нөхөр байна. Ман-ын ийм л улс шүү дээ.

0  |  0
ййййййййййййййй(182.160.3.235) 2017 оны 03 сарын 18

Су.Батболд нэг л онцгүй харагдаад байдгийн тийм л юм байна л даа.

0  |  0
Болд(103.26.195.94) 2017 оны 03 сарын 18

Үнэхээр энэ хэрэг Батболдтой холбоотой бол сайн тайлбарлаж учрыг нь хэлэхгүй бол Г. Учнгыг ар хударга гд нэрлээд байгаа шүү...... Энэ нэр бол нэр төрд чинь цав суулгасан юм аа.. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг болоод бна. Амьдрал дээр Эрдэнэчимэгээс илүү чиний нэр навс унасаан .... Уянга аа чи үнэнийг хэлж нэрээ цэвэрлэж ав ... !!!! Тухайн үед шууд хэлэхгүй яасын? Эсвэл чамд мөнгө өгөөд тохиролцоогоор больсрн юмуу?

0  |  0
хх(207.244.86.209) 2017 оны 03 сарын 18

уянга чи хам хэрэгтэн шүү дээ.

0  |  0
Ккк(66.181.191.43) 2017 оны 03 сарын 18

Төрийн хутгуур хүүхэн.

0  |  0
Акимаа(182.160.2.160) 2017 оны 03 сарын 18

Хотын захирагч Батболд, ЭМ -ийн сайд Цогцэцэг нар ажилдаа тэнцэхгүй хүмүүс юм.

0  |  0
Акимаа(182.160.2.160) 2017 оны 03 сарын 18

СУ.БАТБОЛД - Түгжилджээ.

0  |  0
Зочин(59.153.113.166) 2017 оны 03 сарын 18

Уянгаа чамд итгэдэг,итгэсээр ирсэн.Чамруу халдах тусам тэр хүмүүсийн булхай илэрч байгаа гэдгийг чи сайн мэдэж байгаа.Бүсгүй минь урагшаа,амжилт хүсье

0  |  0
Fuck off(122.201.24.103) 2017 оны 03 сарын 18

Durdee itgetsen suka ve

0  |  0
зочин(122.201.22.187) 2017 оны 03 сарын 18

СуБатболд чинь ийм хөгийн шаар байсан юм ууУлсууд эцгийг нь их дотуур тамиртай онцгүй хүн гэдэг байсан үнэн л юм байна

0  |  0
Zochn(202.131.233.251) 2017 оны 03 сарын 18

Ugaasaa l ugaasan bol ylaa uur

0  |  0
Zolon(172.58.143.7) 2017 оны 03 сарын 17

Nuugaad baih yamar undeslel bsan um Shuud l helchihgui.Tegeed buhel buten namiin darga bndaa shudraga uils chini het udaan bna Ard tumendee taaruulj bgaa umuu

0  |  0
Баг(150.129.140.32) 2017 оны 03 сарын 17

Энэ үнэн бол Уяангаа чи нэрээ цэвэрлэж ав. Хүмүүсийн дунд энэ явдлаас болж нэр хүнд чинь маш их унасан шүү. Чи чаднаа . Буруугаар бодож байсанд уучлаарай

0  |  0
Ард олон чинь(202.9.43.155) 2017 оны 03 сарын 17

Нууц зүйл гэж байдаггүй гэдэг чинь харин ёстой логик үнэн шүү хө. Та нар өөрсдийнхөө бузар булай булхайг хүчээр, мөнгөөр, өнгөөр, эрх дархаар, бусдын алдаа дутагдлаар барьцаалж яаж ч нуусан хөнжил дотроос чинь, хэтэвчнээс чинь, хамар дороос чинь, анд нөхдөөс чинь, ажил үүрэгтнээс чинь, хамтран зүтгэгчээс чинь өнөө биш гэхэд маргааш нь гараад л ирж байгааг харж байгаа биз. Үндэс угсаа, гарал үүсэл, эцэг эх, энэхэн цаг хугацаанд амьдарч байгаа өөрийн нэр нүүр, зөвхөн өөрийг чинь гээд үлдэх үр хүүхдүүдээ, чамд итгэсэн олон түмнээ бод л доо. Сэрцгээ, ухаарцгаа миний Монголын дарга нараа.

0  |  0
Thanks (92.73.114.208) 2017 оны 03 сарын 17

Ouy tolgoigoos mongo garguulj avsan ni ch ooroo huuli bus

0  |  0
BABA(103.57.93.80) 2017 оны 03 сарын 17

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

0  |  0
Ho(74.131.68.114) 2017 оны 03 сарын 17

Hotiin dargiig gomo geed yaria ih bnadaa

0  |  0
Zochin(203.40.56.115) 2017 оны 03 сарын 17

Uyanga gishuund Amjilt husiye . Tuushtai yavaarai . Eh ornihoo ireeduin toloo Ene buh buzar bulhaig ilchleed ogvol umelj barshgui . Eh oron ard tumnii ohin baatarlag busgui gehees oor yu gehiin Amjilt husiye

0  |  0
Зочин(103.229.120.21) 2017 оны 03 сарын 17

Хэрэв Батболд БИЧЛЭГ хийсэн нь унэн БОЛ МАН д эвгуй хумуус олон бгаа юм бна хотын удирдаж бгаа хумуусийг хархаар еересдийгее рекламдаад тэнэг юм нууд харагдаад бналээ огцруулах хумуус чинь хотын удирдлагууд бна гаргасан шиидвэрээ ч хамгаалтан чадахгуй малые эмч еерий нь тойрог хурээлэгч ч еертэй нь адил хумуус бдаг УЯНГА ЧИ СБАЯРЫН АСУУДЛЫГ ДАХИН АТГ ЕГЧ ШИЙДВЭРЛУУЛЖ ЧАДВАЛ ЧАМАЙГ АРД ОЛОН НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХ БОЛНО

0  |  0
Hqck(43.228.130.184) 2017 оны 03 сарын 17

Tacisan gazar giisen zyil hoyoriin hoorind ih Zai bii shuu

0  |  0
иргэн(66.181.179.210) 2017 оны 03 сарын 17

Худлаа яриад байх шаардлага байна уу даа,Итгэхгүй байна

0  |  0
АРД(202.9.41.104) 2017 оны 03 сарын 17

Улс төрийн жинхэн төрх бол хоёр нүүртэй хүн шүү дээ, нэгэнт дотрон орж уснаас нь амссан хэн ч бай өөрийгөө хоёр төрхтэй болсон гэж бат итгэж болно. Одоо хуучин шигээ хэзээ ч байж чадахгүй ширэнгэн ойд орсон чи араатантай хамт байж амьд үлдэн эсвэл чамайг бүүр том араатан ангуучилж байгааг тэрнээс илүү том араатан бараадах болно. Энэ бол өнөөгийн амьдралын хатуу дүрэм. ГЭХДЭЭ АМЬДРАЛ ӨӨРӨӨ БАЯЛАГ ИХТЭЙ ГЭДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТААРАА

0  |  0
Зочин(150.129.143.226) 2017 оны 03 сарын 17

Батболд өөдгүй эр юмаа иим амьтнаар удирдуулж буй нь би Өөдгүй муу эр ! Нэг жил боллоо түц нураахаас өөр юуч хийсэнгүй! Бяруу толгойт ыг хотоос хөөе!!!

0  |  0
зочин(202.179.23.16) 2017 оны 03 сарын 17

манайхан ам аман дотроо Төрд байгаа нөхдүүдыг идэж уусныг гайхаад, муу хэлээд байдаг, Тэгсэн мөртлөө зориг гарган тэдэнтэй тэмцэж байгаа нэгнийгээ дэмжихгүй юмаа гэхэд элдэв үгээр гүтгэж доромжилж яахнав дээ, Энэ эмэгтэй бидэнтэй биш Төрд өндөр алба хашиж буй Хууль зөрчигтөй л тэмцэж байна шүү

0  |  0
zochin(59.153.112.221) 2017 оны 03 сарын 17

hunii muud durlahdaa ch batbold Uyanga 2 a;ilhan Bayriin ih hurungu mungutea bolsong anh yarsan hun bol ta odoo ter ajlaa l duusgaach dee hugatsaa duusch baigaa erunhiilugch ogtsrood mongold eireg uurchlult uo garah um be

0  |  0
Zochin(202.179.23.140) 2017 оны 03 сарын 17

Uu, bi Uyanga bichleg hiisen gej oilgodog bsiinshdee.

0  |  0
Би(122.201.22.224) 2017 оны 03 сарын 17

Сумын. Батболд гэж жинхэнэ новшийн шаар юм байна.тэр хөдөөний мангар .хот удирдах гэж юу байсан юм.эр хүний жудаггүй шаар

0  |  0
БАТ(5.136.141.11) 2017 оны 03 сарын 17

СУ. БАТБОЛД Ч АРЧААГҮЙ АРЬС ЮМ ДАА

0  |  0
Зочин(203.91.115.36) 2017 оны 03 сарын 17

Одоогийн хотын дарга лав л эр хүн зан гаргаж чадаагүй юм байна. Ийм хөгийн эр царайлсан амьтныг юу гэдэг билээ?

0  |  0
Mgl(150.129.141.193) 2017 оны 03 сарын 17

Amjilt

0  |  0
Zochin(150.129.141.107) 2017 оны 03 сарын 17

su.batbold gej novsh ba aa

0  |  0
ХЭ ХЭ(43.242.243.214) 2017 оны 03 сарын 17

УЯНГА АА ЭБЭ ЧАМААР АЛЬ ЭРТ БӨГСӨӨ АРЧААД ХАЯЧИХСАН ШҮҮ ДЭЭ ОДОО ОРОЙТСОН

0  |  0
ЗОЧИН(202.179.29.155) 2017 оны 03 сарын 17

УЯНГА ҮНЭХЭЭР ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВДАГ Л ЮМ БОЛ ТЭР ҮЕД НЬ СУ. БАТБОЛД ГЭХ ТЭНЭГИЙГ ИЛЧИЛЖ ЯРИХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? ТЭР ҮЕД ЭРДЭНЭЧИМЭГ,УЯНГА 2-ЫН НЭР ХҮНД НАВС УНАЖ,ЗАВСРААР НЬ СУ. БАТБОЛД ГЭХ ТЭНЭГ ЛУЙВАРЧИН ГАРААД ИРЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ? ТЭГЭХЭЭР БҮХ ЮМАН ДЭЭР ШУДАРГА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МЭДРЭМЖТЭЙ БАЙ Л ДАА.

0  |  0
S,Bayr(202.9.41.41) 2017 оны 03 сарын 17

Bayr gej muu nohoig barij horih heregtei dee.

0  |  0
zail(59.153.112.31) 2017 оны 03 сарын 17

Hohino muusain sdakuud...albanii oroond arhidaad yanhandaad bhaar tegdgiin

0  |  0
uhaanaa(66.181.180.216) 2017 оны 03 сарын 17

hamgin mundag ajillasan gishvvn. ard tvmeni uhamsartai mass demjij bgaa. naminhaa uurinhuu umnuus duugarah zaluus hvmvvc. beldeed. tednigee duugargaj vz hvmvvcee ch tanij av. bid. uulzamaar l bhin haanaas oloh be. hvmvvcig hvleen avch mash sain sonsooroi

0  |  0
Top