Баянхонгор аймагт эрдэмтдийн өрдөрлөг болж байна

2017 оны 03 сарын 27

Германы  ОУ3-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр Орон Нутгийн Цогц Хөгжил – Түншлэл төслөөс Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт эрдэмтдийн өдөрлөгийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус эрдэмтэдийн багийг хүлээж авч санал бодол солилцлоо. Энэхүү өдөрлөг, сургалт арга хэмжээнд МУИС-ийн багш Проф.Др.Н.Бурмаа,  Проф.Др.О.Мөнхбат,  Проф.Др.Ч.Ундрам,  Проф.Др.Г.Цэрэн, Проф.Др.Б.Болд-Эрдэнэ,  Проф.Др.Ц.Батболд,  Г.Түмэннаст нарын багш эрдэмтэд оролцож байна.  Тус өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт 7 төрлөөр явагдана.

Үүнд: “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭЛБЭРЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ -  ТҮҮНД ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ МОНИТОРИНГ ХИЙХ НЬ” ,”СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ, КЛАСТЕР”, “АЖИЛТНУУДЫН АЖИЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА, ҮНЭТ ЗҮЙЛС”,  “ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦАА,  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ”,” МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦАА”,” НУТГИЙН УДИРДЛАГЫН  ШИНЭЧЛЭЛ, ТӨРИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ШИНЖИЛГЭЭ”, “НИЙГМИЙН БОДЛОГЫН ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭНД ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ”,” ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ, ЭЛСЭЛТ” гэсэн сэдвүүд багтаж байна.

Тус 7 төрлийн сургалтанд Баянхонгор аймгийн 130 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж чадавхиа бэхжүүлнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top