Ч.Өлзийтмаа: Зээ охиндоо гар хүрээд гэмт хэрэгтэн болох шахлаа

2017 оны 03 сарын 28

-Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг шүүх тогтоолоо-

 Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа зээ охиндоо гар хүрсэн хэргээр буруутгагдаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болон хувирчээ. Тэрбээр уг хэргээр энэ хугацаанд хоёр ч шатны шүүхээр орж, эцэст нь гэмгүй гэдгээ тогтоолгож чадсан байна. Бид энэхүү хачирхалтай гэмээр хэргийн талаар түүнээс сонирхож, болсон үйл явдлын талаар ярилцсан юм.

-Таныг зээ охиндоо гар хүрсэн хэргээр бүтэн нэг жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдсан гэж сонслоо. Яг юу болсон тухайгаа яриач?

-Би нэг зээ охинтой. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг өдөр бухимдсанаасаа болоод охиндоо гар хүрчихсэн юм.

-Тэгэхээр та зээ охиндоо гар хүрч, бүр зодсон гэсэн үг үү. Таныг охиноо зодсон гэх дуудлагыг хэн цагдаад өгсөн юм бэ?

-Охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохичихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан нь миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх санаа агуулаагүй юм аа, эгч нь. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

-Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байх нь ээ?

-Тийм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Таныг танхайрсан, бүр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ялласан байна лээ?

-Тэгсэн. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр танхайрах гэмт хэргийг үйлдсэн хунд ял оноодог юм байна. Хуулийн 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна лээ. Галын хайчийг минь зэвсэг гэж ялласан гэж би ойлгосон.

-Таны охин хүүхэд зодлоо гэж танд гомдсон уу?

-Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүллээ гэж хууль, цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. Цагдаа дуудлагаар ирэхэд хүртэл охин маань “Би яагаа ч үгүй. Эмээг минь битгий шалгаач” гэж гуйж байсан. Хэрэг шийдэгдэж дуусах хүртэл гомдолгүй гэж мэдүүлсээр байсан.

-Галын дэгээ төмрөөр цохиулаад охин нь хүнд гэмтсэн юм уу?

-Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан.Гэхдээ би уураа барьж дийлэхгүй, охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсаж байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн ур шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа.

-Прокуророос таныг ялласан зүйл ангиар бол 5-8 жил хорих заалттай. Шүүх яаж шийдсэн бэ?

-Би охиндоо гар хүрсэн өдөр нь 2016 оны гуравдугаар сарын 1. Түүнээс хойш цагдаа, прокурорын үүд сахисан. Прокурор надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

-Дахиад шалгагдсан гэсэн үг үү?

-Тийм. Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг юм байна. Тэр эрхийнхээ дагуу намайг ялласан прокурор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон.

-Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг дахиж хэлэлцэхээр болсон гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Анхан шатны шүүх 2017 оны гуравдугаар сард хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан Анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

-Таныг ялласан хуулийн зүйлчлэлийг өөрчилсөн гэсэн үг үү?

-Анхан шатны шүүх намайг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 99.1 -д Бусдын бие махбодод гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм билээ.

Бас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ. Энэ хуулийнхаа дагуу надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг.

-5-8 жил хоригдох хуулийн заалтаар яллагдаж, шүүхээр ороход юу бодогдож байсан бэ?

-Бүтэн жил цагдаа, прокурорын хаалга сахисан хүн ямар сайн зүйл бодох билээ. Маш их айж байсан. Надаас гадна гэрийнхэн минь маш их айж, зовсон. Зээ охин минь бүр их зовж, шаналсан байх. Эцсийн мөч хүртэл найдвар тасардаггүй гэж үнэн юм билээ. Шүүгдэгчийн ширээнд зогсож байхдаа шүүхэд найдаж байлаа. Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтоох байх гэж найдсан хэрэг. Шүүхэд найдаж, шүүгчийн чадварт итгэсэн.

-Тэгвэл танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол сонсоход ямар байв?

-Их айдастай байсан болоод ч тэр үү итгэж яддаг юм билээ. Хэдийгээр шүүгчид итгэж, найдаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай сонсоод өөрийн эрхгүй нулимс гарсан. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн, болохгүй нөхдүүд ордог гэсэн төсөөлөл надад байсан нь үнэн. Өөрөө шүүгдээд бодит байдлыг мэдэрлээ. Шүүх гэдэг үнэнийг тогтоодог дэнс юм байна. Шүүгчид аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгааж, хүний эрхийг хамгаалдаг мэргэд аж. Хүн алхах гишгэх бүртээ хянамгай байхгүй бол юунд ч хүрч болдгийг ойлголоо. Охиндоо уурлаж, хатуу хандсан минь нэг жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явж, гэр бүлээ зовоох үйлийн эхлэл болохыг мэдээгүй нь миний буруу.

-Та шүүгчдийг аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгаадаг мэргэд гэлээ. Таны хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас ингэж дүгнэсэн үү. Эсвэл хоёр удаа шүүгчийн өмнө зогсохдоо ингэж бодсон уу?

-Хүний үйлдлийг дэнсэлнэ гэдэг тун амаргүй ажил гэдгийг мэдэрч зогслоо. Та бид хоёр ярилцаж суухдаа "Тэрний буруу. Тэр нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм” эсвэл “Энэ нөхөр танхай учраас галын дэгээ төмрөө хүн рүү далайгаа биз” гэж дүгнэхэд амар байх. Харин шүүгч бодол санаа, үйлдэл, учир холбоос гээд бүх талаас нь тунгааж, шийдвэрээ гаргахдаа ямар их ухаан зарж байдгийг мэдэрлээ.

Над шиг олон хүн ийм хүнд зүйлтэй тулгарсан ч шүүхээс үнэн мөнийг нь тогтоож, зөв шударга шийдвэрлэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шинэтгэл гэж яриад байдаг. Тэгвэл тэр шинэтгэл нь үнэхээр л үр дүнтэй, өргөн хүрээнд явагдаж байгааг жирийн иргэн миний бие мэдэрлээ.

 Р.Саруул

Эх сурвалж: "Өглөөний сонин"

/Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ХМОНХА/


Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(212.21.66.6) 2017 оны 03 сарын 29

Zasss iimerhuu yum bhashdee. Bi lav bagaasaa l galiin haich bitii hel mod tulee, zalguur yu bn l husuuldag bsan. Odoo muudaagui l bndag. Bnga huuhdee zodoj oriluulj uiluulaad bdag bol yuiin gehees. Zarim henheg humuus ni tegej tsagdaa ntr duudaj bhgui yu. Tsaash ni medegdeh medegdehgui yumaa bas joohon yalgaj salgah heregtei yum.

0  |  0
k(202.9.43.192) 2017 оны 03 сарын 29

genee uhaantai ch bgaa ch ohin huuhdiig tegj huhurtul n zodoh mash buruu.neg talin shuuheer yvj ingej oilgoj avsan zuv bolj.ohin huuhdiig zodood bval gertee togtohgui.suuliin uyd usvur nasni ohiduud ih jiremselj bgaa n bas uuntei holbootoi shuu huuhdiig huuhed nasnih n jargalig hangalttai edluulj bj eej aav bolgono shuu zarim humuusee

0  |  0
Mongolmaa(109.81.211.174) 2017 оны 03 сарын 29

Haaya neg javtii hurtene shuu dee yagaad bolohgui gej?!Bi bagadaa bishgui l hurtej baisan muudsan jm alga, huuhdedee ch haaya ogdog! Horsh ail os honzognol baina uu?!!

0  |  0
zochin(202.9.40.54) 2017 оны 03 сарын 28

Utaag 50 huvi hashraahiin tuld 9 nayd tugrug shaardaj bgaa oyunhorliig yah gej bgaa bol

0  |  0
zochin(202.9.40.54) 2017 оны 03 сарын 28

Ene dendnee mongoliin shuuh tsagdaa iim l balai bhgui yu

0  |  0
өө(103.10.22.138) 2017 оны 03 сарын 28

хүн тахир тутуу болгосон хэн нэгэн ялгүй өнгөрч байхад энэ хэрэг арай ч дээ

0  |  0
олт(66.181.177.121) 2017 оны 03 сарын 28

Зүйл анги нь эхнээсээ буруу күйлчилсэг бна шүү дээ. Шүүх зөв шийджээ. Прокуроруд онол,тайлбараа уншаачээ

0  |  0
Зочин(66.181.182.76) 2017 оны 03 сарын 28

хүүхдийг чихэнд нь хэлээд болохгүй бол маханд нь хэл дэг шал буруу үг байна билээ. аймхай,өөртөө итгэлгүй болж өсдөг. зодохоор. монголчууд хүүхдээ хэлж ярихын оронд хэтэрхий дээрэлхүү хандаж зодож нүддэг дийлэнх хүмүүс. үгээ уурлаж зангирч биш тэвчээр зааж тайван хандаж бай. юм бүхнийг болохгүй гээд байхаар хүүхдэд битгий хэл бидэнд хэцүү байдаг. уураа барьж тэвчээртэй харьцаж өөрийгөө байнга шүүмжилж зас. өөрийнхөө хайртаа хүүхдээ яасан ч зодож болохгүй.ялангуяа ууган хүүхэд эцэг эхийн буруутгалд хамгийн их өртөж зодуулж нүдүүлдэг. ууган хүүхдээ бүү буруутгаж зодож байгаарай. охин хүүхдийг

0  |  0
зочин(66.181.182.76) 2017 оны 03 сарын 28

цохисон л юм байна ш дээ. уураа барьж сур балай авгай. нэг цохилт авсан газар хэзээ ч эдгэрдэггүй болохыг мэдсэн. бүр алагдахад хүртэл тэр хавийн эс нь хэзээ ч дахин сэргэдэггүй юм. аваарт ороод цохилт аваад биеэрээ мэдэрсэн. хүн ерь өөрийнх нь үр хүүхэд буруу л юм хийгээд байгаа юм шиг худлаа бодож уурладаг. үнэн хэрэг дээрээ хүүхэд бидэн шиг л юм хийж байдгийг зээгээсээ ухаарсан. чи холд яваач,зайлаач ээ гэж зандарч уурладаг. хүүхэд зүгээр л явж байхад бид саад боллоо гэж ануурдаг. уур их хүрээд байвал өөрийнхөө гарыг алгад. балай авгай харгислал үйлдчихээд өөрийгөө засаарай даа.

0  |  0
иргэн(67.213.218.74) 2017 оны 03 сарын 28

Манай хажуу айл бол бүр аймаршд яг манай гэрт байгаа юм шиг л сонсогддогшд.

0  |  0
Mgl(66.181.176.228) 2017 оны 03 сарын 28

Avgaichuudiin uurusdiinh ni gonshignoj baij batluulsan huuli shuu dee hussen yum huzuugeer tatnaa gej erchuud huuhedee zododgui l baihgui yu udahgui mash olon emee bolon eejuud iim hergeer shorong duurgeh baihoo hehe

0  |  0
h(124.197.139.230) 2017 оны 03 сарын 28

Suulii.uyd aimsigtai herguud ih garah bolson uyd horshiin uildel zow bn manaihan nuden balai chihen dulii yvdgaa bolih heregtei shd yer ni hun uuraa barih ni l chuhal bhda :)

0  |  0
зочин(202.179.23.76) 2017 оны 03 сарын 28

Хууль дүрэм сайн судалж байх хэрэгтэй, бидний үе өнгөрсөн шүү дээ,

0  |  0
Me(173.76.235.221) 2017 оны 03 сарын 28

Монголд бдаг тулдаа л мэнд мултарч. Эрнд USA д бсан бол бүр яагаад ч нэмэргүй, шоронд орсон.

0  |  0
Bts(107.77.70.108) 2017 оны 03 сарын 28

Zuv sh dee hajuu ailiin hunii. Galiin haichaar zohiod bhdaa yahav dee egzeg ni taarval hun alj medeh l zevseg shuu dee . Emee hun baij ach zee naraa hairlan enhriilj zuv zuitei taivan oilguulj helehiin orond zodoj l bdag.ohiniig gadnii hun galiin haichaar zohison bol ene emee aimaar zarga hiine dee. Iim uurtai emee yum chini!

0  |  0
Bts(107.77.70.108) 2017 оны 03 сарын 28

Zuv sh dee hajuu ailiin hunii. Galiin haichaar zohiod bhdaa yahav dee egzeg ni taarval hun alj medeh l zevseg shuu dee . Emee hun baij ach zee naraa hairlan enhriilj zuv zuitei taivan oilguulj helehiin orond zodoj l bdag.ohiniig gadnii hun galiin haichaar zohison bol ene emee aimaar zarga hiine dee. Iim uurtai emee yum chini!

0  |  0
zochin(182.160.4.101) 2017 оны 03 сарын 28

ter tsagdaa shuuhed mai boovoo gej hel

0  |  0
71 oni oxi(85.97.68.4) 2017 оны 03 сарын 28

Bi bagadaa zunduul zoduulsag l bailaa nwgene zodoj nuguuxunu zoduuldag l bailaa shdee Aab wejdee zoduulaad xvn muudaxgvi dee

0  |  0
Би(122.201.21.90) 2017 оны 03 сарын 28

Хажуу айлын хүн нэг бол сайн эсвэл муу хүн.яагаад.хүүхэд орилход үүргээ биёлүүсэн.эсвэл хөршдөө муу ханддаг.Эмээ зээгээ чихэнд нь хэлээд ойлгохгүй бол маханд нь хэл.гэдэг ардын сургаал бии шүү дээ.

0  |  0
Зочин(119.40.103.140) 2017 оны 03 сарын 28

100 ингэ буйлуулж 100 хүүхэд уйлуулж гашуудал тайлна гшэдэг шиг л юм болж дээ

0  |  0
Зочин(202.131.230.162) 2017 оны 03 сарын 28

энэ эргүү пизда нар хийх юм байдаггүй юмуу, өчнөөн хулгай дээрэм, луйвар газар авсан байхад. Ийм юмаа хийхгүй арчаагүй хэдэн шаарнууд вэ

0  |  0
Зочин(202.131.243.162) 2017 оны 03 сарын 28

Хаашаа яваад бгаан бол доо бид чинь. Уг нь аав ээж минь зэмлэж зоддог л байсийш дээ тэгээд л амьдрал үргэлжилдэг л байсан

0  |  0
zochin....(124.158.126.197) 2017 оны 03 сарын 28

hamar hashaa chin oboo tom banhartai yum bndaa

0  |  0
zochin(103.26.194.123) 2017 оны 03 сарын 28

Zuv shde.Irgenii uurgee bieluulsen b.a Udaa daraa uilaan mailaan boldog bolool hun tsagdaa duudsan baigaa.Gehdee ur huuhdee hatuu chand usgudug ni bas l zuv.Tung ni l taaruulah heregtei.

0  |  0
a(203.91.115.44) 2017 оны 03 сарын 28

Одоо тэр хяналт тавьж байсан прокурорт нь хариуцлага тооцох ёстой зүйлчлэл өөрчлөгдөөд мөрдөн байцаалтанд буцаж байхад маш муу хяналт тавьж байсан

0  |  0
Логик(172.58.20.184) 2017 оны 03 сарын 28

Хажуу айлын хvн цагдаад хэлээгvйгээс болоод 3 настай хvvхэд хойд эх, эцгийнхээ гарт амиа алдаа биздээ. Энэ айлд ч тийм юм болох байсан юм билvv. Хажуу айлын хvн Иргэний vvргээ сайн биелvvлж. Тэгээгvй бол энэ их ууртай эмээ ачаа галын хайчаараа нvдсээр байгаад алчих ч байсан юм билvv. 1 жил шvvх, цагдаагаар яваад одоо сайн хашраа биз. Тэр чинь хvмvvжvvлж байгаа юм.

0  |  0
Логик(172.58.20.184) 2017 оны 03 сарын 28

Хажуу айлын хvн цагдаад хэлээгvйгээс болоод 3 настай хvvхэд хойд эх, эцгийнхээ гарт амиа алдаа биздээ. Энэ айлд ч тийм юм болох байсан юм билvv. Хажуу айлын хvн Иргэний vvргээ сайн биелvvлж. Тэгээгvй бол энэ их ууртай эмээ ачаа галын хайчаараа нvдсээр байгаад алчих ч байсан юм билvv. 1 жил шvvх, цагдаагаар яваад одоо сайн хашраа биз. Тэр чинь хvмvvжvvлж байгаа юм.

0  |  0
Логик(172.58.20.184) 2017 оны 03 сарын 28

Хажуу айлын хvн цагдаад хэлээгvйгээс болоод 3 настай хvvхэд хойд эх, эцгийнхээ гарт амиа алдаа биздээ. Энэ айлд ч тийм юм болох байсан юм билvv. Хажуу айлын хvн Иргэний vvргээ сайн биелvvлж. Тэгээгvй бол энэ их ууртай эмээ ачаа галын хайчаараа нvдсээр байгаад алчих ч байсан юм билvv. 1 жил шvvх, цагдаагаар яваад одоо сайн хашраа биз. Тэр чинь хvмvvжvvлж байгаа юм.

0  |  0
Зочин (59.153.115.161) 2017 оны 03 сарын 28

Буруу ш дэ хүүхдийг тэгээ төмрөөр цохиод байхла яадын.өөрийг нь хүн дэгээ төмрөөр цохисон бол эрүү үүсэх л байсан. Хүүхэд цохихоор хэвийн үзэгдэл ингээд хууль завхтуулахын бна л да.

0  |  0
Batad(66.181.184.195) 2017 оны 03 сарын 28

Bat aa Taivshir ter huuriig uhuuleed hereggui.Ter huur amid l zovj yavag. :)

0  |  0
Batad(66.181.184.195) 2017 оны 03 сарын 28

Bat aa Taivshir ter huuriig uhuuleed hereggui.Ter huur amid l zovj yavag.

0  |  0
Бат(73.176.233.100) 2017 оны 03 сарын 28

Хажуу талын айлын хүн нь новшийн амьтан байсан байна. Тэр хүүр үхээсэй.

0  |  0
Бат(73.176.233.100) 2017 оны 03 сарын 28

Хажуу талын айлын хүн нь новшийн амьтан байсан байна. Тэр хүүр үхээсэй.

0  |  0
Top