Ш.Сансармаа: Коллагентэй утсыг 25-аас дээш насны хүн хийлгэж болно

2017 оны 04 сарын 10

Гоо сайхны эмнэлэг гэхээр зөвхөн мэс ажилбар хийдэг гэдэг ойлголт хуучирсан. Техник технологийн дэвшлийг ашиглан мэсийн бус дэвшилтэд үйлчилгээнүүд ихээр нэвтэрч байна. Энэ удаагийнхаа “Breakfast” буландаа “Анжи” лазер клиник эмнэлгийн ерөнхий эмч Ш. Сансармааг урьж ярилцлаа.

- “Анжи” гоо сайхны эмнэлэг охид, бүсгүйчүүддээ ямар үйлчилгээнүүдийг санал болгож байгаа талаар яриагаа эхлэе?

-“Анжи” гоо сайхны эмнэлэг арьс арчилгааны бүхий л төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлэгт маш эмзэг хуурай арьстай, нөсөө толбо ихтэй, арьсны бохирдол ихтэй хүмүүс ихэнхдээ ирдэг. Үйлчлүүлэгчид маань өөрт тохирсон эмчилгээг хийлгээд сэтгэл хангалуун гардаг даа.

- Монгол эмэгтэйчүүд ямар төрлийн үйлчилгээг түлхүү авдаг вэ?

-PRP эмчилгээ, коллагентэй утсыг маш ихээр хийлгэж байна. Коллагентэй утас суулгах бол мэс хүргэлгүй арьсаа арчлах хамгийн энгийн арга гэж ойлгож болно. Маш нарийхан коллагентай утсыг арьсны гүнд тодорхой чиглэлийн дагуу суулгаж өгснөөр энэ нь арьсны доод давхаргад нэвтрэн коллагенийг задалж үхэжсэн эд эсийг нөхөн төлжүүлдэг. Ингэснээр арьс цайн, үрчлээ тэнийж, сэвх нөсөө, улаалтыг арилгаж гүнээс нь үйлчилнэ. Мөн эрүүний хэлбэрийг зөв хэлбэршүүлэн засч өгдөг онцлогтой.

-Гоо сайхны мэсийн болон мэсийн бус үйлчилгээ авахад насны хязгаар бий юу. Тухайлбал коллагентэй утсыг хэдэн наснаас дээш бүсгүйчүүд хийлгэх боломжтой вэ?

- Коллагентэй утсыг 25 наснаас дээш насны хүн хийлгэж болно.  Бидний өнөөдрийн амьдарч байгаа орчин,  идэж байгаа хоол хүнс арьсанд хангалттай амин дэм өгч чаддаггүй учраас арьсаа үрчлээтэж, сулрахаас нь өмнө хамгаалах хэрэгтэй. Залуу бүсгүйчүүд маань бага хэмжээний буюу 30-40 утас суулгаж болно. Цаашдаа бага багаар  нэмүүлээд явбал үр дүнтэй байдаг. Манай эмнэлгээр 35-45 насны хүмүүс ихээр үйлчлүүлж байна. Тэдний хувьд нэлээд хожуу гоо сайхандаа анхаарал хандуулж эхэлсэн нь анзаарагддаг. Тиймээс 25 наснаас эхлэн арьсандаа анхаарал хандуулж эхлэх нь зүйтэй юм.   

-Коллагентэй утас суулгахад өвдөлт  мэдрэгддэг үү?

-Харьцангуй өвдөлт багатай, зовиур хөндүүр байхгүй. Ямар нэгэн аюул байхгүй. Мэдээ алдуулах тосыг 20-30 минут түрхүүлээд, утсаа суулгуулна. Хийх явц 10-15 минут л үргэлжилдэг. Хийлгэсэн өдрөө нүүрэндээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Маргаашнаас нь ажилдаа  явахад асуудалгүй ээ.

-Хийлгэснийхээ дараа юуг анхаарвал зүгээр вэ?

Хамгийн чухал анхаарах зүйл нь хийлгэснээсээ хойш 1 сар гар массажинд орж болохгүй. Мөн 7 хоногийн дотор саунд орохыг хориглодог.  Өөр хорих зүйл байхгүй ээ. 

- Арьс цайруулах PRP лазер аппратад бүсгүйчүүд ихээр ордог гэж ярьлаа. Энэ үйлчилгээнийхээ талаар манай уншигч, бүсгүйчүүдэд тодорхой ойлголт өгөхгүй юу?

- Солонгосын арьс цайруулах PRP лазерын хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн, тусгай багажаар өндөр үр дүнтэйгээр хийж байна. Энгийн PRP, Смарт буюу цогц PRP, PRP-ны комплекс гэсэн гурван төрлийн  үйлчилгээнээс сонгон хийлгэх боломжтой юм. Биологийн шинжлэх ухааныг ашиглан арьсыг нөхөн төлжүүлдэг уг үйлчилгээ нь Азид их хөгжсөн. Өөрийн цусыг тусгай аппаратаар шүүж, арьсыг нөхөн төлжүүлдэг тусгай ийлдэс буюу плазмыг ялган авч арьсанд буцаан тарьж өгнө. Ингэснээр сэвх, нүхжилт, батга ор мөргүй арилж, хөгшрөлтийг удаашруулан арьсны суурь өнгийг сэргээж цайруулна. Онцлог гэвэл хамгийн хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг үйлчилгээ.

 - PRP үйлчилгээг арьсандаа тохируулж хэрхэн сонгож хийлгэх вэ?

- Өрөвсөл ихтэй батгашилттай арьсанд энгийн PRP хийлгэж болно. Арьсандаа чийгшил өгөх, өнгийг нь сэргээх, хөгшрөлтөөс сэргийлэх, хялгасан үрчлээнүүдээ багасгах залуужуулах зорилгоор жилдээ 1 удаа PRP-ны комплексыг хийлгэвэл илүү тохиромжтой.  Хуурайшилт ихтэй, нөсөө толбо ихтэй арьсанд смарт PRP-ийг хийдэг. Бид Солонгос бүтээгдэхүүнээр, Солонгос технологиор үйлчилгээгээ үзүүлж байна. 1-2 удаа орсны дараа үр дүн шууд мэдрэгдэж эхэлнэ.

Мөн манай эмнэлэг филлер эмчилгээ буюу хамар өндөрлөх, хацар, амны хоёр талын унжсан хэсгүүдийг дүүргэх, хонхойсон арьс сорвийг нөхөх үйлчилгээ, ботокс буюу үрчлээний тариа, бүтэн биеийн лаан эмчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

- Нэгэнт тогтчихсон сэвх, нөсөөг хичнээн арчлаад ч нэмэргүй байдаг шүү дээ.

-Лазер эмчилгээ нь сэвх, нөсөө хацрын улаан, батга арилгах, арьсыг гүн чийгшүүлж цайруулах, арьсны өнгийг сэргээх зэрэг олон давуу талтай. Хэт ягаан туяаг ялгаруулж, энэ нь хүний арьсны гүнд нэвчиж төлжүүлснээр арьсан дээр тогтсон нөсөө гадагшилж хуурч унадаг. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн “а tone laser” аппаратаар усны лазер эмчилгээ, хацрын улаан, сэвх, нөсөө толбо арилгах үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн хаврын улиралд арьсанд чийгшил ихээр дутагддаг учраас охид бүсгүйчүүд маань чийгшүүлэх үйлчилгээг  ихээр авч байна. Энэ үйлчилгээ нь арьсны өнгөн хэсэгт, арьсны гүн хэсэгт гэсэн хоёр төрөлтэй. Гүн чийгшил гэдэг нь витамин агуулсан бүтээгдэхүүнээр  арьсны гүнд тэжээл өгөхийг хэлнэ.

-Лазер эмчилгээнд нэг удаа ороод л өө сэвгүй болчихно гэж боддог?

-Уур амьсгал нь чийглэг Япон, Солонгос гэх мэт орнуудад хүчтэй лазер аппаратуудыг түлхүү хэрэглэдэг. Ийм аппаратад нэг удаа ороход л үр дүнгээ шууд үзүүлдэг. Гэтэл манайд уур амьсгал чийглэг бус учраас шууд хүчтэй аппаратаар үйлчилгээ үзүүлж болохгүй. Лазерт орныхоо дараа арьсаа хамгаалж чадаагүйгээс өмнөхөөсөө илүү арьсны асуудалтай болж болно. Тиймээс манай эмнэлэг маш зөөлөн аппаратаар үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлүүлж байгаа бүсгүйчүүдийн маань хүлээлт их хурдан байдаг. Ингээд л гоё болчихно гэсэн бодолтой орж ирдэг. Эхний нэг хоёр оролтоор суурь хэсэг нь цайна. 5-10 удаа, 21 хоногийн давтамжтай орж байж үр дүнгээ өгнө.

-Гоо сайхны эмнэлэгт хандана гэдэг айдастай шийдвэр байдаг. Бүтэлгүйтэх вий, үр дүн өгөхгүй байх вий гэхчлэн сэтгэл зовоох асуудал их. Гоо заслын мэргэжилтний хувьд үүн дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваад, зааварын дагуу хийлгэвэл айх аюул байхгүй ээ. Худлаа ташаа мэдээлэл их авч байгаагаас болж, хүмүүсийн дунд ам дамжсан яриа их байдаг. Мэргэжлийн эмнэлэг, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top