Б.Лхагважав: Төрийн тансаглалын төлөө татвар төлдөггүй

2017 оны 04 сарын 11

Төрийн өмчит компаниудын засаглал, төрийн өмчийн талаар засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Төрийн өмчит компаниудад сайн засаглал үгүйлэгдэж байна. Компанийн засаглал тааруу байгаагаас алдагдал нь дорвитой буурахгүй байсаар өдий хүрлээ. Энэ байдлыг яаж засах вэ?

-Хэрвээ эдийн засгийн шинэ нөхцөлд зохицож засаглал, менежментээ сайжруулахгүй байвал хөрөнгө оруулаагүй Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаа сонгож чадаагүй компаниуд зах зээлд орон зайгаа тавьж өгнө. Төрийн өмчит компаниуд улс төрийн дэмжлэгээр монополь байдлаа хамгаалж болох ч ийм байдлаар удаан хугацаанд явах боломжгүй.

-Ялангуяа сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх нь даамжирсан. Өрсөлдөөний шударга бус байдал ч хавтгайрсан тал бий. Ийм үед ямар менежмент нэвтрүүлэх ёстой вэ?

-Төрийн өмчийн компаниуд хувийн компанитай өрсөлдөхөд эрх мэдлээрээ давуу ч эцэстээ ялагдал хүлээдэг. Сүүлийн дөрвөн удаагийн эдийн засгийн хямралын дараа манай төрийн өмчит компаниуд үхдэггүй, сэхдэггүй хэвээр байсаар л байна. Энэ хооронд хувийн компаниуд бага багаар өссөөр 1000, 2000 хүнтэй томоохон аж ахуйн нэгж болж, илүү томоор тоглох орон зайгаа хайж эхэллээ. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг маш хурдан хугацаанд хувьцаат компани болгох шаардлагатай. Гэхдээ хувьчлалын өмнөх алдааг давтахгүйгээр хөдөлмөрийн хамт олныг нь авч үлдэх замаар үүнийг хийх нь зөв. Бид хөдөлмөрийн хамт олныг орхигдуулж хамгийн үнэтэй зүйлээ тараачихсан учир өнгөрсөн 26 жил дэлхийн зах зээлд гарч чадаагүй.

Татвар төлөгч нар нийтийн сайн сайхны төлөө татвар төлдөг. Түүнээс төрийн тансаглалын төлөө татвар төлдөггүй.

-Танай танхимын удирдах зөвлөл, тэргүүлэгчид УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж мэдэгдэл гаргасан. Бизнесийн орчны нөхцөл байдал туйлын амаргүй тул энэхүү шийдвэрт хүрсэн үү?

-Тийм ээ. Хувийн хэвшлийнхэн бүсээ чангалж, зардлаа аль байдгаараа танаж ирлээ. УИХ- аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотголын хүрээнд төр зардлаа нэмэх бус танах ёстой. Үүнийг бид хүлээж байгаа. Эдийн засгийн хүндрэлийн үед төр чухамдаа хэмнэлтийн горимд бодитой шилжиж, зардлаа багасгах нь чухал. Гэтэл төсвийн тодотголд зардлаа нэмж оруулж ирсэн. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй. Тиймээс татвар төлөгчид Засгийн газрын татвар нэмэх тухай саналыг эсэргүүцэж байгаа. Төр одоогийн данхар бүтцээ хумих шаардлагатай.

Цомхон бүтэцтэй, чадварлаг төр хэрэгтэй байна. Татвар төлөгч нар нийтийн сайн сайхны төлөө татвар төлдөг. Түүнээс төрийн тансаглалын төлөө татвар төлдөггүй. Төсвийн зардлыг 2017 оны баталсан хэмжээнээс огт нэмэгдүүлэхгүй байх шаардлага манай мэдэгдэлд бий. Учир нь, энэ оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага болон цэвэр зээлийг баталсан түвшнээс нь 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байсан.

 

Цомхон бүтэцтэй чадварлаг төр хэрэгтэй байна

 

-Та бүхний шаардлага ОУВС-ийн шаардлагатай хэр нийцэж байгаа вэ?

-Олон улсын валютын сангийн үндсэн шаардлагатай манай танхимаас гаргасан мэдэгдэл уялдаж байгаа. Төрийн буруу менежментийн алдааг засахгүй бол татвар төлөгчид улам хүнд байдалд орж мэдэхээр байна. Төрийн зардлыг татвар төлөгчид төлж дийлэхгүй нь. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөж байснаас 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 2015 онтой харьцуулахад өнгөрсөн оны гүйцэтгэлэхээр 70 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биеллээ. Он гарсаар эхний гурван сард татварын орлого 30 хувиа давж биелсэн. Татварын орлого давж биелээд байхад татвар нэмнэ гэдэг хүлээж авах боломжгүй шийдэл. Татварын орлого тасарсан бол үүнийг бид ойлгож хүлээж авна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого давж байна. Үүнийг олзуурхах хэрэгтэй.

Төрийн зардлыг татвар төлөгчид төлж дийлэхгүй нь.

-Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

-Төрийн өмчит 90 гаруй, орон нутгийн өмчит 200 орчим компани бий. Энэ нь манай эдийн засгийн зовлон болчихоод байна. Эдгээр компани, аж ахуйн нэгжийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй. Улс төрийн нөлөөнөөс хол байх тусам бизнесийн үр ашиг нь дээшилж, эдийн засгийн эрүүл горимоор буюу бизнесийн зарчмаар ажиллаж эхэлнэ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг төрөөс 100 хувь бүрдүүллээ. Үүнийг зөв шийдвэр байсан гэж үзэж болох уу?

-Зөв шийдвэр байсан гэж хэлэх боломжгүй. Төрийн оролцоо “Эрдэнэт” үйлдвэрт аль болох бага байх хэрэгтэй. “Эрдэнэт” өмнө нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан. Харин сая нэг шат доошлуулчихлаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.23.117) 2017 оны 04 сарын 12

demjij bnaaa ydar ch yvhad tatvar nemed bhdaa yahav deee harin hongolhiin orond

0  |  0
sanal(66.181.182.187) 2017 оны 04 сарын 11

Huvin kompantai uls tord suhar uls yaj hogjih ve huulin danda orsondo zoriulj garj bhuvid kompantai ulsig tord gargamargui b

0  |  0
Boogii(222.39.15.118) 2017 оны 04 сарын 11

Tur zasag ajlaa hiigeech.ih hurliin gishuud odoo zov shiidver gargaj oorsdiigoo haruulah geregtei.biznesiinhen uildverchnii evlel irgediin duu hooloig hangalttai ilerhiillee.humuusee buu talts.ulam huchgui bno.ih hural zov shiid garga

0  |  0
nasaa(66.181.186.85) 2017 оны 04 сарын 11

eneegiin Zasag ter yamar ch tansaglal baikhgyi shuu Lkhagvajav aa bitgii tsetserkheed bai tuunii orond ekh oron yaj ene er shirneesee salakh ve yaj ajilgyi yaduu ard tumniikhee amidraliig bag ch gesen eed tatakh talaar naad bendgeree ajilluulaach Chi ch oligtoi yum khiikhgyi khun bna doo ovoo yum gej bodoj yavsan bas neg alban tushaal zuudlegch yum uu daa

0  |  0
zochin(103.229.122.183) 2017 оны 04 сарын 11

ENE LKHAGBAJAV GEDEG TSETSERKHEG NEKHER ULSDAA YU CH KHIIGEEGYI ER. SAIDIIG CHI OGTSRUULDAGGYI UM CHI YU HKIISEN UM CHI TATBARAA TELEECH

0  |  0
zochin(66.181.182.68) 2017 оны 04 сарын 11

ene axr gej nuhriin heldgeer end eh oronch bh n yamar ch hamaagui shuu mal mini, yumiig olon talaas n harj oilgoj bodoj uzeech, zuv l yum yarisan bsan

0  |  0
Zochin(139.5.216.105) 2017 оны 04 сарын 11

Ded said ahlah mergejilten tvi ch hreggvi mash olon hreggui oron toonuud yum bn le bi mgl d amidarch bgada ichij ehelj bn

0  |  0
irgen(59.153.112.54) 2017 оны 04 сарын 11

Uildverchnii evleliin Amgalanbaatar gedeg amitan amryygaa mungu chihuulcenuu yagaad tumnee tuluulj chadahaa baivaa.....

0  |  0
ахр(103.26.194.31) 2017 оны 04 сарын 11

Энэ урвайсан уравгар Лгаважав тийм л эх оронч юм бол Урбанек компани нь татвар төлөхгүй яваал гэмт хэрэгт холбогдож чадах эсэхийг нь харцгаая. Энэ лалрын гар худлаа популизм хийж биенес эрхлэгчдийг төрийн эсрэг турхирч байна

0  |  0
эрка(202.179.25.21) 2017 оны 04 сарын 11

Хандив өгч гарч ирсэн дэд сайдуудыг болиулах хамгийн анхны алхам. Тэгвэл монгол сэтгэхүй үйлчилээд шахааны бусад нөхдөө чирээд яваад өгнө.Нэг хэсэг төрийн байгуулгууд амсхийх байх.

0  |  0
irgen(43.228.128.195) 2017 оны 04 сарын 11

Amgalanbaatar novsh yasan be odoo id ordnyg toirood goroolj bh yostoi biz dee hugyn buuny nohoi

0  |  0
Top