“Чи яагаад тийм газар руу явах гээд байгаа юм бэ. Тэнд чинь халуун ус байхгүй, гэрэл байхгүй, байшин байхгүй. Ийм газар яаж амьдрах гээд байгаа юм. Стив, чи манай хүүхэд биш болсон. Чи ямар тэнэг юм бэ...” гээд л ээж,аав хоёр маань Монголд амьдрах болсон шийдвэрийг минь эрс эсэргүүцсэн. Гэхдээ би Монголд л байх ёстой хүн. Монголын язгуур урлагийг танин мэдэж, морин хуур хөгжмийг төгс эзэмшээд түүнийгээ дэлхийн хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх нь миний үүрэг хэмээн ярих нэгэн эрхэмтэй “Зиндаа”-гийнхаа уншигчдыг уулзуулж байгаадаа баяртай байна. Түүнийг Steve Morel гэдэг. Гэрт нь очиж ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсан учир бидний ярилцлага түүний гэрт өрнөсөн юм. Хаалгаар нь оруут уртын дуу эгшиглэх. Эргэн тойронд уйгаржин монгол бичгээр урласан бүтээлүүд харагдах ба морин хуур, хөгжмийн нот, монголын язгуур урлагийн номнууд өрөөстэй...
-Сайн уу Steve. Уран бүтээл өндөр үү?
-Сайн. Уран бүтээл өндөр, өндөр... /түр хүлээж байгаарай. Цай хөөрч байх шиг байна...хэмээснээ гал тогооны өрөө рүүгээ яваад орчихов. Төд удалгүй сүүтэй цай барьсаар “Цай уу” гэх. Тэрбээр гэрт орж ирсэн гийчиндээ цай сүүнийхээ дээжийг амсуулдаг монгол уламжлалыг хэн хүнээс илүү мэддэг бололтой дог. Тэрбээр "Жаахан шингэн болчихлоо. Бараг л хярам" хэмээх.../
-Steve манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. Таныг “Морин хуур тоглодог залуу” гэж монголчуудын зарим нь таньдаг болсон байна лээ?
-Тийм үү, баярлалаа. Намайг Steve Morel гэдэг. Би Монголд 2014 оны 10 сард ирсэн. Бараг гурван жил болох гэж байна. Уг нь эхлээд хоёр сар л болно гэж ирсэн. Анх ирээд Ховд, Хэнтий аймгуудаар аялж, хөдөөгүүр явсан. Надад Монгол орон үнэхээр их таалагдсан. Тэгээд удалгүй Франц руугаа буцаж яваад, тэнд байгаа бүх зүйлээ зараад Монголд амьдрахаар бүрэн шийдээд ирсэн.
"Морин хуур бол бурхны хөгжим"
-Манай эх оронд амьдрах болсон хамгийн том шалтгаан чинь юу байв. Өөрийн эх нутаг, ар гэрээ орхиод ганцаархнаа хүний нутагт амьдрах шийдвэр гаргасан тань үнэхээр сонин байна?
-Би хэдэн жилийн өмнө Парист байхдаа Буриадуудын нэгэн тоглолтыг үзсэн. Тэр тоглолт морин хуур хөгжмийн тоглолт байсан. Морин хуурын хөг аялгууг тэнд анх сонсчихоод миний бие дахин төрж байгаа мэт болсон. Морин хуурыг сонсохоос өмнө би “Нас барсан хүн” шиг амьд биш байснаа ойлгосон. Тэр цагаас хойш морин хуур миний амьдрал болсон. Энэ хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдэрч тоглохын тулд би Монголд амьдрах ёстойгоо мэдсэн.
-Та гэхдээ ганцхан морин хуур гэлтгүй монгол өв уламжлалыг их судалдаг хүн бололтой. Манай монгол бичгээр ямар гоё бичдэг юм бэ. Бас бидний хэлээр маш сайн ярьж байна?
-Тэгэж санагдаж байгаа бол баярлалаа. Тиймээ, би монгол хэл бас монгол бичгийг сурахаар маш их хичээж байгаа. Морин хуур хөгжмийг төгс эзэмшихийн тулд зайлшгүй монголын язгуур урлагийг судлах хэрэгтэй гэж би боддог. Хамгийн гол нь монгол хэл, бичиг, монгол ухаан, монголын ардын аман зохиол, уртын дуу, монгол соёлыг цогцоор нь мэдэх хэрэгтэй. Соёлоо мэдэхгүй байвал би морин хуур сайн тоглож чадахгүй. Яагаад гэвэл, энэ морин хуур энгийн хөгжим биш, бурхны хөгжим. Морин хуур өөрөө сүнстэй. Миний морин хуурын сүнс, миний өөрийн сүнс хоёр хамт нэгдэж байж жинхэнэ морин хуурын хөг аялгууг гаргах болно. Морин хуурын сүнс гадаад хүний сүнстэй холбогдохгүй. Тийм болохоор би монголын соёлыг маш сайн судлах хэрэгтэй. Монгол хүн шиг болох ёстой. Тэгэж байж би морин хуураа илүү сайн тоглоно. Тийм л учраас би монгол ёс заншлыг бүгдийг нь сайн танин мэдэж, судалж, суралцмаар байна.
-Морин хуурыг амьдралаа болгосон тань шиг хүн цөөхөн байх аа. Танд монгол хэл, бичиг, уламжлал соёлыг зааж өгдөг багш бий юу?
-Байлгүй яахав. Би одоо Хэл иргэншлийн дээд сургуульд сурч байгаа. Мөн тус сургуулийн дэргэдэх “Монгол хэл”-ний төвд идэвхитэй явдаг. Надад маш олон багш нар буй. Амгалан багш маань хамгийн мундаг. Буяндэлгэр багшдаа үнэхээр хайртай. Энэ хоёр багш маань аугаа ухаантай хүмүүс. Энэ сургуульд ороод монгол бичгээр бичиж сурсан. Хичээнгүй бичиг сурлаа. Монголын уран зохиол, ардын аман зохиол гээд асар их зүйл сурч байгаа. Гэхдээ надад маш сайн хүн ингэж хэлсэн. “Хүмүүсээр заалгах хэрэгтэй, үзэж, харах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө мэдэрч, хичээж сурах хэрэгтэй” гэсэн. Тийм болохоор би “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж бодон өөрөө маш их хичээж сурч байгаа. Том уран бичлэгийг бол би өөрөө бие даан сурсан.
-Та өмнө нь "Сити" гээд сургуульд сурч байсан гэж сонссон?
-Эхний жилд би “Сити” гээд дээд сургуульд орсон. Тэнд надад монгол хэл зааж өгөөгүй. Маш их зүйл сурахыг хүсэж байсан ч хэлгүй болохоор үнэхээр их хэцүү байсан. Тэнд зүгээр л төлбөр төлж байсан. Тэгээд тэр сургуулиас гараад Хэл иргэншлийн дээд сургуульд орсон. Одоо би сургуульдаа хоёр дахь жилдээ сурч байна. Надад сурах зүйл их байгаа учраас ойролцоогоор долоо, найман жил нарийн мэргэшиж сурах бодолтой байгаа.
-Та ажил хийж байна уу. Амьдралаа яаж авч явж байна вэ?
-Монголд ирээд нэг ч ажил хийж байгаагүй.
-Тэгэхээр байрны мөнгө, хоол хүнс гээд амьжиргаагаа яаж залгуулдаг хэрэг вэ?
-Би Францад байхдаа маш их баян байсан. Маш олон төрлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг байсан. Би 12 жилийн турш өдөр бүр 20 цаг ажиллаж байлаа. Компьютер график, кино төслүүд гээд л... Би тэр хугацаанд маш их мөнгө хураасан. Тэр хуримтлалаараа л амьдарч байна. Одоо харин мөнгө маань бага болж байна. Арай их үрсэн/Инээв/... Гэхдээ би бүтээл зарж байна, морин хуур хийж байна, тоглолт тоглож байна. Заримдаа гэрэл зураг авч байна. Гэхдээ эндээс олж байгаа мөнгө маань маш бага л даа.
-Та тоглолт тоглож байна гэлээ. Энэ талаараа?
-Тийм. Тоглолтын хувьд жижиг баяр, хурим, үзэсгэлэнгийн нээлт, сургуулийн нээлт дээр очиж, морин хуур тоглож, тухайн үйл ажиллагааны жаврыг үргээдэг.
-Одоо олонд танигдаад эхлэхээр "Морин хуур тоглоод өгөөч" гэх урилга танд их ирж байгаа байх?
-Яг/Инээв/.
Энэ асуултыг магадгүй танаас маш олон удаа асууж байсан байх л даа. Гэхдээ дахиад л асуумаар байна. Та яагаад морин хуурыг амьдралын утга учраа болгох болсон юм бэ?
-Тиймээ, энэ асуултыг надаас хүмүүс бараг 10 мянга гаруй удаа асуусан. Гэвч би “Яагаад” гэдгээ сайн хариулж мэддэгүй. Тайлбар өгч чадахгүй. Гэхдээ би нэг л зүйлийг мэдэж байна. Морин хуурыг, монгол соёлыг дэлхий үзэх хэрэгтэй, харах хэрэгтэй. Тэнгэр надад тэр зүйлийг л хэлсэн. Үүнээс өөрийг би хэлж чадахгүй.
-Та бас сийлбэр, тамга хийдэг юм билээ. Таны хийж буй бүтээл, сонирхож буй бүхэн тань бүгд л "Монгол" байх юмаа?
-Би сийлбэр хийх сонирхолтой. Тамга бас хийдэг. Би нэг морин хуур хийсэн. Одоо хоёр дахиа хийж байгаа.
-Хийж байгаа бүтээлээ хэр зарж байна?
-Морин хуураа өнөөдөр нэг гадаад хүнд зарж магадгүй. Таван цагт уулзахаар тохирсон байгаа.
-Тиймүү, наймаа чинь амжилттай байх болтугай...
-Баярлалаа /Инээв/.
"Монгол ардын уртын дуугаар ном хийж байна"
-Тантай ярилцаж байхдаа өөрийн тань чандын зорилгыг тань бол ойлголоо. Харин ойрын зорилт тань юу байна. Сонирхуулаач?
-Нэг зорилт байна. Би одоо ном бичиж байгаа. Монгол ардын уртын дуугаар ном бичиж байна. Энэ номоо хийхийн тулд уртын дууны номыг маш ихээр цуглуулж байна. Гэхдээ олдоц бага юм. Номын дэлгүүрүүдээр маш их явдаг. Багшийн дээдийн номын зах дээр байнга очдог.
-Номынхоо онцлогийн талаар яриач. Яагаад заавал уртын дуугаар хийх болов?
-Морин хуураар уртын дууг тоглохын тулд тухайн дууныхаа утга агуулга, түүх зэргийг нь маш сайн ойлгосон, ухаарсан байх хэрэгтэй. Тэгэж байж тэр уртын дууны аялгуу жинхэнэ утгаараа гарах учиртай. Зүгээр нэг аялгуу тоглох бус утга учрыг нь мэдээд өөрөө түүндээ орох хэрэгтэй гэж би боддог. Энэ уртын дуу магадгүй тал нутгийн тухай, хайртай хүний тухай, ээжийн тухай байж болно. Би өөрөө сайн ойлгох хэрэгтэй биз дээ.
Харин номын онцлогийн хувьд нэг уртын дууг монгол бичгээр, криллээр, францаар, англиар гээд дөрвөн янзаар хөрвүүлж байгаа. Жишээ нь, “Саруул тал” уртын дууг монгол хэлээр бичнэ, нэг том зураг тавина, криллээр, Францаар, англиар, бас тайлбар хийнэ. Ингэснээр энэ уртын дууг дэлхийн маш олон хүн ойлгох болно.
-Манай Монголын уртын дууг дэлхийд таниулах том гарцыг та бүтээж буй хүн байна шүү дээ?
-Миний гол зорилго бол Морин хуур, монгол өв уламжлалын соёлыг өөрөө сайн ойлгоод дараа нь дэлхийн өөр олон хүмүүст хүргэхийг хүсдэг. Яагаад гэвэл, олон хүмүүс монголын язгуур урлагийг сонирхдог. Гэхдээ монгол хэл хэцүү. Хэл нь хэцүү болохоор уртын дуу, тэр баялаг ардын аман зохиол, ерөөл магтаалыг ойлгоход хэцүү байна. Орчуулга байхгүй, толь байхгүй. Бараг зарим монголчууд нь ч өөрсдөө мэдэхгүй. Би энэ ажлыг хийснээр гадаад хүмүүс монголын уртын дуутай танилцана, түүнийг ойлгож чадна. Энэ маш чухал.
Одоогийн байдлаар би долоон, найман шүлэг орчуулаад байна. Түүнчлэн ерөөл магтаал, зүйр цэцэн үгс орчуулж байна. Ингэснээр гадаад хүн ч монгол соёлыг ойлгох боломжтой болж байгаа юм.
"Морин хуурын чуулгад морин хуурчаар ажиллахыг хүсдэг"
-Та манай Монголын өв соёл, тэр тусмаа язгуур урлагийг дэлхийд таниулах ажилд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хүн юм байна. Язгуур урлагийн бүтээлүүдийг төрөлжүүлээд түүнийгээ ном товхимол болгож байгаад монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна...
-Монголчууд намайг магадгүй “Ангийн хүүхэд, монгол соёлыг сонирхогч, морин хуур тоглодог хүн” гэдэг өнцгөөс л хардаг. Гэхдээ энэ арай биш. Миний амьдралын зорилго Монголын ёс заншлыг дэлхийд таниулах, морин хуурыг төгс эзэмших юм. Тэгээд бас Монголын морин хуурын чуулгад морин хуурчаар ажиллахыг хүсдэг. Царай зүс арай өөр болох хэрэгтэй байх/Инээв/. Гэхдээ би нэг уртын дуучинтай хамтлаг болох санаа байгаа.
-Тийм үү. Тэгвэл удахгүй уран бүтээлээр тань учран золгох юм байна даа?
-Миний бас нэг мөрөөдөл бол морин хуурын тоглолт хийж дэлхийн улс орноор аялахыг хүсэж байна. ОХУ, Хятад, Европ, АНУ руу гээд л...Энэ аялалаараа монголын соёл урлагийн талаар, уртын дууныхаа талаар тайлбар өгөөд явмаар байна. Жишээ нь, “Жонон хар” ая тоглолоо гэхэд энэ ая юуны тухай байв, ямар түүхтэй, юуг илэрхийлсэн бэ гэх зэрэг тайлбарыг тоглолт дундуураа хийгээд явбал үнэхээр гоё..
Алтайн магтаал байна. Маш том утга төгөлдөр магтаал. Маш хүндлэлтэй магтаал. Энэ магтаалыг монголчууд ер нь мэднэ. Гадаад хүн мэдэхгүй. Тэгэхээр магтаал гэж юу вэ, Алтай гэж юу гэдгийг нь тайлбарлах ёстой. Зүгээр нэг ая тоглоод л дуусгах биш.
-Таны хамгийн дуртай ая тань юу вэ?
-Миний хамгийн дуртай ая “Өнчин цагаан ботго”. Цаанаа л нэг гоё хүний сэтгэлийн утсыг хөндсөн.../Уртын дууны талаар ярихдаа яагаад ч юм тэрбээр ярьж буй зүйлийнхээ дотор нь орж баясаж, хөглөгдөж байгаа нь илт/
-Та манай эх оронд хэр удаан амьдаръя гэсэн бодолтой байна вэ?
-Би үхэн үхтлээ Монголд амьдармаар байна. Гэхдээ утгатай амьдрах хэрэгтэй.
-Таныг Монголд амьдрах шийдвэр гаргахад ар гэрийнхэн тань хэр хүлээн авсан бэ. Та гэр бүлээ танилцуулаач?
-Би аав, ээжтэй. Одоо Францын Марсей хотод амьдардаг. Би нэг ахтай. Тэр надаас 13 насаар ах. Тэр бид хоёр жаахан таарамж муутай. Учир нь миний сонголтыг ах хүлээж аваагүй. Хоёр жилийн хугацаанд маш их маргасан. Одоо холбоо барихгүй байгаа. Тэр Монголд амьдрахыг минь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.
Харин аав, ээж хоёрт маань үнэхээр хэцүү байсан. Тэд маш их уйлсан. Хүү нь бараг л үхсэн юм шиг харамсаж уйлсан. Анхны жилд миний шийдвэрийг ерөөсөө хүлээж аваагүй. “Стив! чи манай хүүхэд биш. Чи хэн юм бэ” гэж хүртэл загнасан. “Чи яагаад Монгол явсан. Монголд юу ч байхгүй, ус байхгүй, гэрэл байхгүй, байшин байхгүй. Яаж амьдрах гээд байгаа юм. Чи өмнө нь маш их баян байсан. Том компанид ажилладаг байсан. Чи одоо Монгол яваад юу ч байхгүй. Чи ямар тэнэг хүн бэ” гэж байсан. Харин сүүлийн нэг жилээс тэд миний шийдвэрийг арай хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Надад эхний нэг жил үнэхээр хэцүү байсан. Харин одоо би хатуу хүн болсон. Би өмнөө маш том зорилго тавьсан.
"Монголчуудад хамгийн чухал нь гэр бүл "
-Steve хэдэн настай вэ?
-Би одоо 30 настай.
-Монголд амьдрах ямар байна. Манай монголчуудын зан ааш таны бодлоор...
-Монгол хүмүүс янз, янз л байна. Зарим хэсэг нь мэдээж найрсаг. Зарим хэсэг нь худалч. Яахав, манай Франц соёл арай өөр. Бид маш шударга, бас үнэнч. Хэрвээ би нэг хүнд дургүй бол тэрийгээ шууд хэлнэ. Монголчууд харин өөр. Нүүрэн дээр инээгээд л “Тэгье тэгье хийе. Хамт бүтээе. Болно Ок” гэсэн мөртлөө алга болчихдог. Дараа нь шалтаг тоочоод ингэсэн тэгсэн гэдэг. Энэ нь надад маш хэцүү санагддаг байсан. Одоо би жаахан ойлгосон. Бараг нь өөрөө магадгүй тийм болсон /Инээв/.
Жишээ нь, Монголчууд надад, за би чамд ажил өглөө гэх зэргээр тохирдог. Би “ Воов, ажил тохиролцож чадлаа” гэж бодсон. Гэтэл дараа нь юм байхгүй. Бараг гэрээ хийсэн. Тэгсэн байхад л нөгөөдөхөө ажил хэрэг болгодоггүй хаячихдаг нь маш хэцүү. Хоёрдугаарт, миний харснаар монголчуудад хамгийн чухал нь гэр бүл. Өөр хүмүүс хамаагүй. Хүмүүс надад фэйсээр бичдэг. Өө амжилт хүсье, Маш гоё байна гээд л магтаалын үг урсгадаг. Тэгээд л бол оо. Өөр цаашаа харилцаа байхгүй. Энэ маш хэцүү. Би бүр аймар завтай бас завгүй хүн биш. Гэхдээ энд хүмүүс маш завгүй. Парисаас илүү завгүй. Би сайн ойлгохгүй байна /Инээв/ цаг бараг нь байхгүй.
Мөн монголчууд маш найрсаг. Маш сайн хүлээх чадвартай. Францад бол тийм зүйл байхгүй. Нэгнийгээ жаахан л хүлээлгэсэн бол “Ёооё яаж хүлээх юм бэ” гээд л гомдолдог. Монголд харин тийм юм байхгүй. “Автобус удаан байна, зам муу байна, замын түгжрэл их байна” гээд л хүлээгээд л байдаг. “Өнөөдөр амжихгүй нь маргааш” гэхэд “За” л гэдэг. Энэ бол маш гоё. Маргах юм байхгүй, зүгээр хүлээгээд л авдаг. Монголчууд маш тайван, уужуу сэтгэлтэй. чөлөөтэй.
-Та хөдөөний малчин айлд очиж үзэж байв уу?
Үзсэн гоё. Гэхдээ зарим зүйл нь маш хэцүү. Дандаа мах иддэг. Бас согтуу хүмүүс нь хөгжилтэй бас нэг талаараа хэцүү /Инээв/
-Та эхнэр, хүүхэдтэй болъё гэж боддог уу. Эсвэл морин хуур байхад л амьдрал ОК юу?
-Бодолгүй яахав. Би одоо эхнэртэй болох хэрэгтэй байна. Таван хүүхэдтэй болно гэж боддог. Хамгийн багадаа гурван хүүхэдтэй болохыг хүсдэг.
-Таныг буяны үйлсэд их идэвхтэй оролцдог гэж сонссон...
-Би баян хүн биш. Гэхдээ чадах ядахаараа бусдад тусалж, буяны ажил хийхийг хичээдэг.
-Миний бодлоор та бол маш БАЯН хүн юм. Ийм том зорилготой, зорилгынхоо төлөө бүхнээ золиослоод тэмцэж, түүндээ хүрэх замаа олсон тань өөрөө хамгийн БАЯН амьдралтай хүн болохыг чинь харуулж байна л даа...
-Баярлалаа.
”Монголд үхэн үхтлээ амьдармаар байна” хэмээн итгэлтэй хариулах Стивийн ярианаас монголын залуус нэгийг бодож нөгөөг тунгаана гэдэгт итгэлтэй байна. “Харийн хүн бидний соёл урлаг, түүхийг ингэж их шүтэж, биширч байхад харин бид ямархан байдалтай байна вэ?” гээд өөрсдөөсөө нэг асуугаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 94 )
АМЖИЛТ ХҮСЬЕ!!!!
аргагүй шдээ энд од болох дөхөөд байга юм чинь
Ухаатай мундаг залуу байна. Миний Монголын тухай биднээс илүү гэгээлэгээр харж байгаад, ирээдүйн зорилгын тухай сайхан ярьсан баярлаж байна Хүү минь. Чиний цаашдын амьдрал, уран бүтээл, хийж буй ажилд нь амжилт хүсье. Монгол хүн бүр муу хүн биш, энд бичсэн сэтгэгдэлүүдээс хэрэгтэйг нь олж уншаарай. Амжилт
Зөв л хүнтэй гэр бүл болоорой Монголоос бол.
Амжилт хүсье.
сайн байна залуу.монгол хүүхнүүдээс болгоомжил тэд нэг удаа чамтай шаалцаад дараа нь тэнгэтэнэ шүү.оюутан бол ангидаа байгаа хөдөөний охидуудтай танилц.тэд нэг жил хотод байхаараа улаан жомбого боовонд дуртай болоод шаалцахаас өөр зүйл бодохоо больдог аймаар дуртай үргэлж ал нь ангас ангас хийн ббов нэхэж байдаг
Hurdan uheerei muu gadaad
Их эр юм даа.
saihn bas uhaanta zaluu bn ger bulgui busguichuud taniltsaarai
Морин хуур тоглож сурна гэсэн хүслээ хаячихсан байсан Одоо сурна аа
Mgliin urlagaar mungu oloh gelee gd hutsaad bhiin,hun hiij chadaj bga umaaraa mungu olhod yu n buruu um !yadaj l manai mongolchuudiig mah idej unee saadag ulaan hatsartuud gdeg setgelgeeneesee baga ch bolov garna shd ,
Japan elchin mgl hel surj gd suid bolood l buhultsuud buun tv ochood bdag hirnee haa holoos mgld ireed bidnii uvug deedsiin uldeesen uv syoliig surj tsaash tugeehiig hussen zaluud urmiin ug helchihgui zalitai hun gj bichej bga novsh zailval taarna ! Gui yadaj l naadh cine manai morin huuriin chuulgatai France d toglolt hiihed hden hun uzeh ve mglchuud ochhod hden hun uzeh ve ? France d mgl gj yamar uls bdagiig ch yamar hugjim toglodgiig ch medehgui shd ene zaluu mglchuudiig gadnii uls orond taniulah bolomj bhad zarim 1 ataarhuu umhii humuus uhsendee bachimdaaf bgaam be ? Barag mgliin urlagaa
Eronhiilogchiin songuulid orohgui um baih data ene 3 erguugees hamaagui deer
Goyo bna. Amjilt.
Uneheer baharhaj bna, mongolchuudiin min aldaa onoog yag l hellee, saihan Mongold min tavtai moril! Amidrald ni AZ JARGAL ERUUL ENHIIG HUSIE
minii mongol akhan duus gadaadiin itgel setgelee uvurluj ochison gazar ted temtsej amidarch bna.ted mongol ornoo sanaj bas zanaj yavaa gedegt bi itgej yavdag.mongol hun chinii ekh oron chingisiin mongol shuu.
chi uurtuu itgeltei baij mongoliin tuluu ukhej yavna uu!alaarai geheer mongoloo alchikh yumaa.novshiin mongolchuud aa hujaag al!!!!!!!haytad oron buruu zuuli hiisen hunee shiitgej chadna.mongol oron uujim baylagtai!bas amisgalakh agaar odookhondoo bna.mongol orniig mongol hun l ustgaj medne.
frants zaluugiin buruu baikhgui!harin mongol ulsiin irgen ta hen be?!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
mongol hemeeh soyolooroo baharhaj chadahgui bolson mongolchuud uruvdultei boljee.
mongol khun murtuu mongol bosoo bichigee medehgui tegsen murtuu ikhed gaikhaj gadaad khuniig urid nasandaa mongol baisan gej ikhed gaikhaj tenegtej bna.haraal idsen mongolchuud.
bitgii tenegteed bai!chi mongol orond amidarsan bolj baigaa hen be!chi mongoliin tuluu tsokhilokh zurkh ugui bol chinii amidrakh orchin ugui yum.
Mongol hun baisan baih yrid nasanda morin huur togloj baigaa n hezee yazaani mongol
vnen boluu saixan xudlaa uaridag noxor bna xarin ter mongolcnuudiig uag yneniig xelsen bna boduuhstai
hogjmiin toloo torson hun yum bailguidee 1 uye bodvol morin huuriig meddeg bolson bololtoi
FRANCE Steve Morel tenger nadad helsen Moirin huur XOGJIM burxanii XOGJIM Moirin xuur xogjmiig sonsood biene daxij torj Mongliin yrtiin dyyg delxiid aldarshuulah Moirin xuur xogjmiig setgeleesee togloj baigaana agyy bishrch bn time onchin tsagaan botgo aguu yum shude Mongolchuudaa xox tengriin Moirin xyyriin egshgiig delxiid tsyraituulahiig minii xyid setgeeleesee demjuj bn Steve Moreld bayr hurgii amjult xvsii XYRAI xyrai Mongliin tselmeg xox tenger orshoo
ty-eet morin huur togloj baihiig ni zunduu harsan.Mongol hun ch tegj toglohoorgui bur chin setgeleesee gund ni orj toglodog zaluu bn lee.tunii tuhai ogt medehgui ch morin huuriig yamar ch mergejliin hunees iluu geheer togloj baigaa ni mash ih taalagdsan.bas tsagaan sariin ueyeer 1 realiti shound orj baihiig ni harsan,er ni ih nairsag,dandaa l ineejbaidag saihan setgeltei sain energitei zaluu sanagdsan.suuliin ued hezee zuragtaar garah bol geed l haigaad huleegeed suudag bolson.,sayahan bas mongol HD tv-eer nevtruulegt orj baihiig ni harsan.ene zaluugaas muu muuhai yum hezee ch garahaargui elg
Сэтгэлгээ өндөртэй хүн юм.Тэгээп дээр нь зоригтой шийдвэр гаргаж.Суусан газраасаа шороо атгаж сурсан юмаа мөнгө болгох чадвартай зайтай толгой гэж энэ дээ.Тэр том зорилгын цаана нэг эрх ашиг байгаа.Ядуу монголын хямарсан нийгмээс том зорилго олж харж дээ.
Сэтгэлгээ өндөртэй хүн юм.Тэгээп дээр нь зоригтой шийдвэр гаргаж.Суусан газраасаа шороо атгаж сурсан юмаа мөнгө болгох чадвартай зайтай толгой гэж энэ дээ.Тэр том зорилгын цаана нэг эрх ашиг байгаа.Ядуу монголын хямарсан нийгмээс том зорилго олж харж дээ.
Stevd amjilt husey
Gadaadad garaad 30 jil bolson murtluu ter orniihoo heleer sain yarij chadahgui humuus baidag harin ene zaluu 2 jil hagasiin dotor hel , hugjim, mongol bichig geed ih yum sursan bn shuu Amjilt husiy.
Odoogiin zaluus ene hunees surah um ih bna Bid ene hun shig morin huuraa mongol urtiin duugaa iluu sain medej sudalj surtchilj chadahuu? Huniig sain talaas ni ehleed dugneh heregtei
Tagnuul uhsen atsaaraa mongold hairtai baidagiin haanahiin yamrch hun yalgaagui eh oron l saihanshde tegehed mongold hairtai ch geh shig hymraad bga gazar
awwright. So nice
Манайхны олон хүн энэ муу европ царайтай хужаа монгол язгуур урлагаар хоолоо олж идэхгүй бол өөр арга үгүй орох газар үгүй болчихсон амьтан монголчуудыг үгэндээ хүрдэггүй гэж магтан матлаа дэлхийгээс зайлаарай гэж ирээд боргож эхэлсэн байх. Нийгэм маань гэгээлэг юманд итгэхээ больчихсон юм болов уу.
Стив Морель үнэхээр чөлөөтэй сэтгэдэг, баян сэтгэлгээтэй, дэлхийн хэмжээний хүн юм. Мань мэт шиг хонхортоо чанагдаж дуусаагүй, харин глобаль харж байна. Бахархаж байна.
Yamar saihan yariltslaga ve setguul ch ni ch sain bna yuun monhbaysgalan yuun altanshagai ene yariltssan hoyort maash ih amjilt husie songuuliin stressiig maani yuch ugui tailj orhiloo Stive hamtlagtai boloroi S.Olziibayar deeshe gararai gej erooe
Энэ хүүд маш баярлалаа. Миний хүүтэй чацуу юм бна. Энэ сайхан сэтгэл рүү ус битгий цацаарай. Хүн хүнээ хайрлаж амьдарч
Ондер соел, хегжилтэй орны залуус арай л еереер челеетэй бодож сэтгэж, амь амьдрал аа зохион жаргаж явдаг юм байна. Унэхээр гайхалтай сайн, сайханч залуу байна. Баяр жаргал хусэе.
goe yumoo zawgui amidralaas uuriiguu chuluulj zorilgotoi amidarch bn
Энэ залуу нэг л анхаарал татаад байгаа юм хүн ямар нэг юманд орохоороо яг ингэж мэрийдэг бидний мартагдсан соёл ахуйг судалаж байгаа нь үнэхээр магтмаар сайн ажиглаарай цаанаа л нэг эмгэмсүү залуу .
Mundag zaluu ymaa amjilt husie uuriinhee husel sonirholiig dagaj saihan amidarch ybna daa
Mash ix baypllaa
SOGTYY KHVMVVS NI HUGJILTEI... HHA
Merci beaucoup pour ton coeur de Mongolie! Je t”encourage!
vnheer mundag hun yuma minii mongol iim l sxan
Урьд насандаа монгол хүн бсан бх
Үнэхээр их бахархаж байна. Амжилт хүсье.
Хөөх, энэ хүн бүр монголжчихжээ. Монголчуудын худалч зангийн талаар яг үнэн хэлжээ. Гадны залуус ийм мундаг, 30 насандаа өөрийн гэсэн амьдралтай, өөрийн үзэл бодолдоо тууштай үнэнч байж чадаж байна. Гэтэл манай залуус 30, 40 хүрчихээд л бараг ээж ааваасаа хормойдоод л зовоогоод л байдаг ш дээ.
Энэ хүү чинь харин монголын төлөө төрсөн монгол эр байна даа. Стивд амжилт !
Welcome to mongolia. I am hopefully about you will be long and happy live in mongolia .all best for you
хөөрхий дөө. Урьд насандаа монгол хүн байсан юм болов уу даа
Морин хуурыг янзтай сайхан тоглож байна. Мэргэжлийн хүн шиг л сонсогдож байна. Ийм мэрийлттэй шударга сайн залуугийн хүсэл бүхэн биелээсэй.
Ямар хөөрхөн юм бэ? Хаа газрын хүний үр эцэг эхээ орхиод хаа холын газар амьдарч ажиллана, монгол өв соёлыг эзэмшинэ гээд өөрийн зүрх сэтгэлээ бүрэн зориулж яваа юм бол? Ёстой хувь заяа гээч нь энэ байх даа. Морин хуурын тансаг аялгуу энэ залууг монголд татаж. Монголчууд бид энэ хүн шиг зүрх сэтгэлтэй бол улс орноо жинхэнэ утгаар нь хөгжүүлэх байх даа. Хөөрхийг бурхан ивээг
urd turulduu mongol baisan, ene nasnii sunsnii guitsetgeh mun chanaraa olson bololtoi, amjilt.
Одоогийн ихэнх залуус энэ харийн хүнээс дор мэдлэгтэй байгаадаа ичих эхэргэтэй. Харин Монгол хүн, хэл соёлоо доош нь хийж харийн соёлыг дээлэгч мөртөө эх оронч нэртэй Цэдэнбал, Филатова нарыг бодвол жинхэн монгол хүн байна.
Urid nasandaa mongol hun bgaad morin huur toglodog bsiim blguidee.amjilt
sain zaluu bna.
Сайхан байна. Залууг дэмжээрэй.Их сайхан зүйл хийж байгаа юм байна. Би хэзээ нэгэн цагт дэмжинэ ээ чамайг, санхүүгээр гэхдээ бага шүү. 1-2 жилийн дараа.
мини хажууд аль хэдийн зорилгоо ойлгочихсон их биеэ даасан хүн байна
setgeltei zaluu ym jinhen durlana gdg bolsiim shig bgaan kk
Тэнгэр заяа босоо цагаан хийморь бүхий Монгол хүний хажууд энэ шар толгой юу юм. Монгол ялна. Ялагдсан нь бүгдээрээ хужаа шүү. Энэ шар толгой ч бас хужаа шүү.
Bidnees deer bidnii soel ulamjlaliig sudalj medej bna saixan ch yum snig ebgvi ch yum snig
Bon courage et bonne chance en Mongolie
Хөөрхий урд төрөлдөө монгол хүн байсан байх
сайхан юм аа. хорвоо сайн хүмүүсээр дүүрэн.
сайхан юм аа. хорвоо сайн хүмүүсээр дүүрэн.