Ерөнхийлөгч Х.Баттулга: Наадмын дараа тодорхой ажлууд эхлүүлнэ

2017 оны 07 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.

-Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?

-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.

-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраа эмхлэн зохион байгуулсан.  Ард, олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?

-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүмүүсийн итгэлийг яаж хариулах, дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.

-Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд  богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

 

 

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лхагвадоо(123.179.21.74) 2017 оны 07 сарын 24

Монголчууд үнэхээр оюуны хоосролд орсон байна шүү. Энэ сэтгэгдэл гэгч юу болоод байнаа??? Одоо хийх ажил түүнийг хэрхэн үр дүнд хүргэх вэ ? гэдэг чухал болохоос юун наадмын нээлт хаалт хар малгай... ийм гэнэн тэнэг бодлогогүй хэлэх үг алга даа

0  |  0
Haltmaa(73.225.36.23) 2017 оны 07 сарын 15

Jinhene ardiiin huu erunhiilugch bolloo. Hulgaivh nariin huihuig zuseeree

0  |  0
содном(66.181.178.18) 2017 оны 07 сарын 14

Ард иргэд нь ядуу байгаа үед богд шиг хувцаслаж яах юм нэг бөхөд нутгийн зөвлөл 570 өгсний оронд нутгийн хаа оюутнуудыг дэмждэг болмоор юм

0  |  0
иргэн(37.167.106.30) 2017 оны 07 сарын 14

Нямдорж шиг төрийн өмчид шахаа хийж хулгайлж баяжаагүй хөлс хөдөлмөрөөрөө олсон бх

0  |  0
Иргэн(202.179.24.201) 2017 оны 07 сарын 14

харин тийм ээ манайхан мөн ч гэнэн хонгорууд шүү ямартаан л хужаа Энхболдод сүүлийн 10 аад жил хууртаж явхав дээ

0  |  0
mongol(66.181.176.72) 2017 оны 07 сарын 14

ene neg sudalgaa sistemgui ursgalaaraa yavdag uhshirmel unhiagui bodlogoos salgaj tsoo shine shineleg arga bariliig oruulj ireerei tegehgui bol ene neg gonshignoson kommunistuud yu ch hiilgehgui shuu bitgii ted nariin ugiig toogooroiu

0  |  0
111(122.201.24.47) 2017 оны 07 сарын 13

Udahgui yamar hulgaich luivarching songosnoo oilgoh bolnoo ene omoorood baigaa humuus. Mash ih haramsaj baina.

0  |  0
zil(103.229.122.152) 2017 оны 07 сарын 13

SHILEN DANSNII HUUL GEH MET SHULEG SHIG HUUL HEREGGYU

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 07 сарын 12

goy goy amjilt.daldaakuudaas hol yavaarai.

0  |  0
Бямба(59.153.112.143) 2017 оны 07 сарын 12

Тангараг өргөсөн өдрөөс та намын харьялалгуй гэдгээ санагтун .Намаа дагаж далдаганаад байх ч хэрэггүй байх даа өөрийн толгойгоор ажиллаарай гэж хэсэг 32% чинь сонгосон

0  |  0
Soongo(103.26.193.63) 2017 оны 07 сарын 12

Хийгээд үз женко, ярихгүй хийгээд үз, сэтгэл байхад юу ч бүтнэ, хүмүүс юу гэх хамаагүй хийгээд үз, болно, бүтнэ, чадна гэсэн сэтгэлээр хий

0  |  0
Кк(202.9.42.2) 2017 оны 07 сарын 12

Наадмын нээлт эбэ энхбаяр 2н нээдгээс сүргүй боллоо. Дэнл нь эггийн бөх хүн орж ирж бга юм шиг, гашуудалд ирж бга юм шиг хар малгай хар бүстэй. Эхнэр нь бас баыхгүй гачин охиноо дагуулаастай. Ард түмнээ жоохон хүндэтгээч монгол ах аа!!!

0  |  0
Хмм(202.9.42.2) 2017 оны 07 сарын 12

Өнөөдрийг хүртэл баяжсан түүх нь дандаа заль авилгал худал хуурмаг, төрийн мөнгө хулгайлах, гүжирдлэг гээд энэ хүнд үнэнч шударга юм нэг ч байдаггүй. Төрөө самруулна яана да. УИХ, ЗГ л сайн хяналт тавьж хорьж байхгүй бол ээ дээ айюултай нөхөр шүүдээ

0  |  0
Gerel(202.70.46.227) 2017 оны 07 сарын 11

Zov gej bodoj bn. Ard tumen taniig mash huleej bgaa bogood her zereg onovchtoi shiidver gargah bol gej harj suugaa. Ajliin amjilt

0  |  0
Namuuntsetseg(202.70.46.218) 2017 оны 07 сарын 11

Zov2

0  |  0
Tenger(59.153.113.53) 2017 оны 07 сарын 11

Ene nuhur ch yahaw hamag bulhaigaa nuuj turiin hamgaalaltand orood tansaglaad hor hutgaad l yavna. Uls undesten mini yana daa...

0  |  0
Top