Алдартайгаас гадна удам залгасан жүжигчин гэдгээрээ Холливудын бусад оддоос онцгойрдог Ж.Николсон өдгөө тансаг харшдаа П.Пикассо, Магритта, Матиссын бүтээлүүдээр хүрээлүүлэн чимээгүйхэн амьдарч байна. Цагтаа цалгиж, “Хар данс”-ндаа 2000 гаруй эсрэг хүйстнээ бүртгэж явсан энэ эрхмийн хажууд одоо тэдгээр бүсгүйчүүдийн нэг нь ч алга. Хөрш, бас амьдралын салшгүй сайн анд Марлон Брандо нь ч таалал төгсчээ. Магадгүй хөгширсөн учраас найруулагчдын хараанд өртөхөө болсон байж болно. Гэхдээ тэр өөрөө энэ талаар юу ярих бол. Ж.Николсоны “7 хоног” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-Жек та бараг гурван жил дэлгэцэнд гарсангүй. Ядраа юу?
-Зүгээр л ажилгүй байх нь таалагдаж байна. “Ажил хийхгүйгээр амьдарч чадахгүй нь” гэж зарим хөгшчүүд ярих юм. Би үүний эсрэг байдаг. Ажлаас өөр юм амьдралд зөндөө шүү дээ. Миний хувьд үд дунд хүртэл орондоо хэвтэх дуртай. Босоод гольф тоглож, танилуудтайгаа уулздаг. Аль эсвэл эмэгтэйчүүдтэй уулзаж, болохгүй бол таньдаг конгрессийн гишүүнтэй улс төрийн сэдвээр ярилцах гээд арга зөндөө л байна.
-Тэгээд тийм л сайхан байсан юм бол яагаад Жим Бруксын кинонд тоглохыг зөвшөөрчихөв?
-Миний эртний танил, дэлхийн шилдэг найруулагч, кино зохиолч Жим Брукс утасдаж гуйсан юм чинь яаж зөвшөөрөхгүй байх билээ. Би түүнтэй гурван удаа хамтран ажиллаж, бидний бүтээл “Оскар” хүртэж байсан юм шүү дээ. Түүний арга барил үнэхээр өвөрмөц, гайхалтай санаануудыг өвөрмөцөөр илэрхийлдэг онцлогтой. Нэг бүтээлдээ амьдрал, үхэл, эцэг хүн гээд л маш олон зүйлийн тухай бодууштай санаануудыг агуулж чаддаг юм.
-Та сая эцэг хүний тухай гэлээ. Уран бүтээлээ эхэлснээс хойших 55 жилийн хугацааанд та байнга л эцэг хүний дүрд тоглосоор ирсэн. Ийм арьс нөмрөх нь хэцүү юу?
-Тааламжтай, эцэг гэдэг нь гол биш. Чонын бэлтрэг, нэг минутын өмнө хүүгээ үнсч байсан бол дараа нь торны цаана хийж байх жишээтэй тийм дүрийг бүтээж л байлаа. Түүнд хүү нь үнэтэй, гэхдээ бизнес нь бүр ч илүү.
-Таныг албан ёсоор таван хүүхэдтэй гэж тооцдог?
-Би яг таг сайн мэддэггүй юм. Ойролцоогоор тооцсоноор бол надад… 9000 орчим хүүхэд байх ёстой.
-За тэгвэл эхнээс нь бүртгэе л дээ. Таны албан ёсоор гэрлэсэн анхны, бас цорын ганц хүн болох Сандра Найтаас гарсан охин Женнифер, Сюзен Анспакаас гарсан Калеб Жеймс, Данийн супермодель Винни Холманаас гарсан Хани, эцэст нь шөнийн клубт ажиллаж байгаад таны тусламжтайгаар жүжигчин болсон Ребекка Бруссарраас төрсөн Лоррейн, Реймонд хоёр.
-Тийм, тийм. Тэд шүү дээ. Томчууд нь аль хэдийнээ амьдралаа зохиоцгоосон болохоор бараг уулзалддаггүй юм. Харин Лоррейн, Рэй хоёртой бол байнга уулзаж, далайгаар зугаалдаг шүү. Тэд намайг найз нартайгаа танилцуулдаг ч энэ нь бялдууч зан юм шиг санагддаг.
-Та үргэлж сайн эцэг байсан уу?
-Залуудаа бол сайн байсан гэж хэлж чадахгүй ээ. Харин бага багаар сайжирсаар хамгийн сүүлийн хүүхдүүддээ бол үлгэр жишээч эцэг байж чадаж байгаа гэж боддог. Надаас сүүлийн жилүүдэд болсон хамгийн сайхан дурсамж тань юу вэ гэж асуувал би хүүхдүүдтэйгээ л холбож хариулна. Тэднийгээ амжилт гаргахыг хараад би “Оскар” авснаасаа ч илүү бахархдаг юм шүү. Лоррейн нэг удаа хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлж, намайг баярлуулж билээ. Лоррейн дизайнер болсон. Том охин Женнифер ч энэ салбарт хүч үзэж өөрийн гэсэн дэлгүүртэй болсон шүү. Би киноны нээлт, сурталчилгаанд гэхээсээ илүү Женниферийн шинэ хувцасны нээлтэд их очсон байх (инээв). Хамгийн хайртай хүү Реймонд маань хөлбөмбөгч болсон. Би тоглолт бүрийг нь үздэг. Түүний тоглолтыг анх үзэхдээ хүү маань бөмбөг эзэмшиж, хуурч, өшиглөж байхыг хараад өөрийн эрхгүй баярын нулимс унагасан.
-Та тэдэндээ юу гэж сургадаг вэ?
-Өөртөө төвөг битгий удаарай л гэж захидаг даа. Аз жаргалтай байх амархан шүү дээ. Өөрийнхөө хүчнээс давсан ажлыг битгий барьж ав. Удирдлагадаа битгий амла. Энэ зарчмыг л баримталж явахад цаашдаа болно доо. Би чинь бүүр 37 хүрсэн хойноо л том эгч гэж бодож явсан Жуныгаа эх минь болохыг мэдсэн. Тэр намайг 17 настайдаа төрүүлсэн юм билээ. Тэгээд ээж Этель нь охиныхоо амьдралыг баллахгүй гэсэндээ намайг өөрийнхөө нэр дээр авсан хэрэг. Энэ явдал нэг хэсэгтээ биний амьдралыг хордуулж байсныг үгүйсгэхгүй ээ. Гэвч эцсийн эцэст энэ бүхэнд цэг тавихаар шийдсэн. Юу гэж хэлэх гээд байгааг минь ойлгож байна уу. Ирландчууд ийм үг байдаг (миний судсаар ирланд цус гүйж байгаа) юм. “Эцэг эхчүүд үхэх хүртлээ үр хүүхдийнхээ төлөө амьдардаг” гэж. Миний хүүхдүүд бол сайн хүүхдүүд, кино урлагт зүтгэж байгаа Калебаас бусад нь өөрсдөө хувь заяагаа олж, эзэн нь болж яваа. Би мэдээж тэдэндээ чадах бүхнээрээ л тусалдаг юм.
-Таныг эмэгтэйчүүдийн жинхэнэ эрлэг байсан гэж ярилцдаг?
-Мэргэжлийн онцлог юм даа. Хэрвээ намайг хүүхэмсэг эр гэж тооцож байвал мэргэжлийн үзүүлэлт үргэлж + байдаг. Миний хөнжлийг сөхөж тоолж, бүртгэдэг байсан бол хорвоогийн хамгийн сайхан гэсэн, Холливудын хамгийн алдартай гэсэн хүүхнүүд бүгд ороод гарсан тоо гарах байх шүү. Залуудаа бол би явдалтай гэж хэлэгдэхээр байсан. Тэр үед гурван шөнө дараалаад ганцаараа хоночихвол ганцаардаж, мангуурч, амиа хорлох талаар бодох байсан биз. Харин одоо бол дэрэн дээр толгой тавих нь хөгжилтэй санагддаг болжээ.
-Сүүлийн 15 жилийн турш ганцаараа амьдарч байгаагийн тань шалтгаан юу вэ?
-Би бараг хагас зуун жил зарим хүмүүсийн төсөөлөх ч үгүй адал явдалт ертөнцөд амьдарчээ. Үнэнийг хэлэхэд хөгширч. Миний хайрлаж явсан эмэгтэйчүүд ч надаас дутахгүй хөгширсөн байна. Гэхдээ тэдний хэн нь ч надтай амьдрахыг хүссэнгүй. Бүх насаараа ганцаардлаас айж явсан ч эцэстээ ганцаар амьдрах үе ирдэг юм байна. Байн байсаар сүүлдээ ганцаар байх нь таалагддаг боллоо.
-Ямар нэгэн зүйлд харамсдаг уу?
-Зарим нэг зүйлийг хэтэрхий оройтож ухаарсандаа л харамсдаг.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 10 )
Тэжээж тэтгэж чадвал хэд ч байсан яадын. Гайхамшигтай жужигчин, кинонуудыг нь узэх дуртай.
Er hun iim l baidag.
Тэнэгтэж явсны гай ийм л байна даа хөөрхий ганцаараа Никол өвгөн. 9000 хүүхэд ч гэх шиг
Тэнэг өвгөн одоо хань ижил ч үгүй
Urlagiinhan bugd geh ni buruu oilgolt gej bi bodoj baina.
Урлагийнхан бүгд ийм шүү дээ. Манай монголчууд ч гэсэн. ккк
Энэ алдартангууд чинь бүгдээрээ л олон хүүхэнтэй байсан гэх юм. Эд нар чинь тэгээд бие биенээ хүлээж байгаад л хүүхнүүдээ ээлжилж хэрэглээд л атаархмаар байж дээ. Хүүхнүүд нь ч гэсэн бас хэнд очихоо мэдэхгүй заяа төөргөөрөө ээлжлүүлээд л явж байж дээ, хөөрхий.
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126