Увс аймагт газар хөдөлжээ

Админ | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

 

Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэх газар 4.7 мигнутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өдрийн 13.27 минутын орчимд Тариалан сумын урд зүг 34 км-т  мэдрэгдсэн талаар Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлсэн байна. Харин иргэдэд газар хөдлөлт мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол учраагүй байна. Дашрамд сонирхуулахад, тус сум Улаанбаатар хотоос 1340 км, Улаангом хотоос 31 км алслагдсан. Газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг, далайн түвшинээс дээш 1600-4200 м-т оршдог эрс тэрс уур амьсгалтай зуны улиралд 35 хэм хүртэл халж хүйтэрдэг аж. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай нутаг юм.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top