Архангайд Хятадын соёлын наадам болов

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Архангай аймагт энэ сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын “Хятадын соёлын наадам 2017“ өдөрлөгийг зохион байгууллаа. Соёлын наадмын эхний өдөр Агаруу зандан модоор хийсэн бүтээлүүд болон "Шар цэцгийн гүйлс" соёл урлагийн болон Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн болж, Хятадын ахмад жүжигчид, Хайнань мужийн дуу бүжгийн бүлгэм, Тяньжинь мужийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтууд болсон юм. Соёлын наадмын хоёр дахь өдөр буюу 12-нд Өндөр-Улаан суманд Хятадын үндэсний өв соёлын үзэсгэлэн болон хүндэтгэлийн тоглолт болсон бол сүүлийн өдөр Хашаат суманд бэсрэг наадам зохион байгуулж, хүчит бөх барилдаж, хурдан даага уралдуулан, дэмбээ тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Энэхүү соёлын арга хэмжээний зардлыг Хятадын талаас гаргаж Архангай аймгийн иргэдэд соёлын наадмаа сурталчилсан байна. 

Г.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэд(112.72.11.122) 2017 оны 08 сарын 15

Мөнхбат хужаа юм бн ш дээ

0  |  0
Urainkhai zaluu(202.179.2.118) 2017 оны 08 сарын 15

Arkhangaid olon xujaagiin erliizuud baigaa boloxoor argagui

0  |  0
Top