Налайхын уурхайн 87 амыг хаав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Нийслэлд нүүрсний үнэ сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Энэ нь Налайхын уурхайн амуудыг хаасантай холбоотой ажээ.
Тус дүүрэгт байдаг нүүрсний цооногт ажиллаж байсан цөөнгүй хүн сүүлийн саруудад амь насаа алдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас шалгалт явуулсан байна.
Улмаар шалгалтын үеэр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан 87 амыг хаах шийдвэр гаргажээ. Мөн 13 нүүрсний амны эзэмшигчид хаах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Одоогийн байдлаар иргэд 87 аманд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top