Уншигч та өөрийн автомашиндаа тохирсон, хэрэгцээ шаардлагыг хангасан, чанартай тень наалгахыг хүссэн ч хаана хандахаа мэдэхгүй байгаа бол дараах ярилцлагад анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаа "Window tent" компаны авто хальс суурилуулагч, багийн ахлагч Т.Бадамдоржтой ярилцлаа. Тэрбээр 10 гаруй жил зөвхөн энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж иржээ.
Та компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
- Манайх "Window tint" хэмээх авто хальс наадаг компани юм. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад арван хоёр жил болж байна. Ерөнхийдөө энэ ажилдаа 10 гаруй жил мэргэшсэн хамт олноос бүрдсэн баг үйлчилгээ явуулдаг.
Танай байгууллагын зүгээс хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар яривал?
- Автомашины цонхонд тень буюу гэрэл бууруулагч хальс нааж байгаа юм. Тодруулбал Япон, Америк гэсэн хоёр төрлийн хальсийг чанарын өндөр төвшинд нааж үйлчилж байна.
Япон Америк хальсны ялгаа нь юу вэ?
- Ялгааны хувьд их зөрүү байхгүй. Аль аль нь чанартай хальс. Ерөнхийдөө үйлдвэрлэсэн газар нь өөр чанар нь ижил гэсэн үг юм.
Танай байгууллагын давуу тал юу вэ?
- Давуу тал нь чанартай хальс, технологи л гэж хэлнэ. Бид бусад хальс наадаг хүмүүсээс багаж болон техник ур чадвараараа ялгардаг.
Олон жил зөвхөн нэг чиглэлээр явна гэдэг маань эргээд бидэнд асар их туршлага болж үлддэг юм.
Гадуур маш олон автомашины тень, хальс наана гэсэн хүмүүс байдаг. Зарим нь бүр ямар ч туршлагагүй хэрнээ 50,60 мянгаар чанаргүй хальсыг тоос шороотой газар хий ихтэй нааж байгаа. Бидний хувьд ажлаа гүйцэтгэхдээ авто хальс наахтай холбоотой бүх зүйлийг сайтар судалж чанарын өндөр төвшинд хийж үйлчилдэг. Энэ л бидний давуу тал.
Хальсыг хэрхэн наадаг вэ?
- Хальсыг наадаг гол технологи нь багаж, техник ур чадвар гэдгийг ахин хэлмээр байна. Юуны өмнө автомашины наах хэсгүүдийг сайтар цэвэрлэнэ. Түүний дараа хальсаа наах үндсэн ажилдаа орно.
Танай ажилчдын хувьд олон жил авто хальс наасан гэлээ. Анх хэрхэн нааж сурсан бэ?
- Бид анх 2006 онд Шанхайд сургалтад сууж байсан. Үүнээс хойш энэ чиглэлээрээ ажиллаж амьдарч, суралцаж, хийж бүтээж явна даа.
Тень наалгахад юуг анхаарах ёстой байдаг вэ? Үйлчлүүлэгчид зориулж хэлбэл?
-Монголын зах зээлд АНУ, Хятад, Тайвань, Солонгос, Япон зэрэг орнуудаас хальс нийлүүлэгдэж байгаа хэдий ч өөр хоорондоо харилцан адилгүй үнэтэй байдаг.
Гагцхүү үйлчлүүлэгч автомашиндаа чанартай, баталгаатай, удаан хугацаанд хэрэглэх хальсаа зөв сонгох хэрэгтэй.
Мөн дээр нь онцгой цэвэрхэн нөхцөлд мэргэжлийн өндөр төвшинд наалгах нь чухал.
Таны хувьд яагаад энэ салбарыг сонгож ажиллах болсон бэ?
- Би өөрөө автомашин их сонирхдог. Дуртай зүйлээ хийж байвал баяр баясалтай, ажлын бүтээмж өндөр байдаг. Сонирхолдоо хөтлөгдөн явж байх үедээ машины цонхны тенээс өнгө үзэмж маш их шалтгаалдаг юм байна гэдгийг олж харсан.
Автомашины цонх шил нь чанартай хальстай, шинэ мэт байх юм бол тухайн машин цэмцийгээд л ирдэг.
Тень наалгахын давуу тал нь юу вэ?
- Зуны цагт нарны хэт ягаан туяаг 10-80 хувь бууруулж , автомашины хэт халалтыг багасгадаг. Энэхүү туяа нь цонхоор нэвт тусаж автомашины салон болон жолоочийн арьсны өнгөнд муугаар нөлөөлдөг. Мөн авто хальс нь шилэн дээр зураас үүсэх, автомашины хянах, салоны хvванцар хагарах, сvvдлын бvрээс гандахаас сэргийлж, аюул ослын vед цонхны шил vйрч бvтрахаас хамгаалдаг.
Тенийг автомашин шинэ, хуучин гэлтгүй наалгаж болох уу?
- Тийм ээ. Хуучин машин шинийгээ бодоход хамаагүй илүү цэвэрлэгээ шаарддаг, ажиллагаа ихтэй.
Ер нь төмөр хүлэгтээ шинэ дээр нь чанартай хальс наалгах нь хэрэглэгчдийн цаг зав, мөнгө төгрөг гэх мэт бүх л зүйлд ашигтай.
Гэхдээ энэ бол зөвлөгөө. Хуучин машинд ч чанартай хальсыг нааснаар өнгө үзэмжид сайнаар нөлөөлж, шинэ мэт болох тохиолдлууд байдаг.
Танайх нааж буй хальсандаа хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?
- Бид нааж өгсөн бүх халсандаа насан туршийн баталгаа өгдөг. Энэ бол бид өөрсдийн бараа бүтээгдэхүүн ур чадвартаа хэр их итгэлтэй байгаагийн илрэл юм шүү дээ.
Гадуур байгаа хальснуудын чанарын тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Манайхаас өөр газар Солонгос, Хятад гэх мэт олон төрлийн хальс байгаа. Чанар нь янз бүр л байдаг. Хамгийн гол нь хальс наах шаардлага бүрийг хангаж ажиллавал бүгд л сайн болно. Үүнийг ёс журмаар нь хийж чадаж байгаа нь маш цөөхөн юм уу даа гэх бодол төрдөг.
Наах дараалал буюу технологийн талаар тодруулбал?
- Вакум орчинд машины цэвэр байдлыг хангаж наана. Тодруулбал,
1. Хэмжилт хийнэ.
2. Хальсаа зүсэж бэлдэнэ.
3. Цонхны хэмжээнд тааруулж зүсэх
4. Хальсаа цонхондоо тааруулж төөнөх
5. Цэвэрлэгээ хийх
6. Хальсаа суурилуулах гэсэн үндсэн зургаан дараалалтай хийгддэг.
Олон жил энэ ажлыг хийж байгаа хүний хувьд сөрөг тал нь юу байна вэ?
- Хүндрэлтэй тал байлгүй яахав. Хальс маань өөрөө маш өндөр төвшиний цавуутай байдаг. Энэхүү цавууг задалж цонхтой барьцалдуулахын тулд хүчтэй бодисоор задалж өгдөг. Энэ цацаж байгаа шингэн нь хүний биед хортой нөлөө үзүүлдэг. Гэхдээ бид тухайн хальс оруулж ирж байгаа албан ёсны байгууллагуудаас зөвлөгөөг нь авч ажилладаг болохоор бас тийм ч хэцүү биш.
Өрсөлдөгч байгууллагууд олон биз?
- Тийм ээ. Автомашинтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ихэнх газруудад хальс наах үйлчилгээ байдаг. Хамгийн гол нь манайхаар үйлчлүүлсэн хүн бүр ахиад ирдэг, холбогддог. Учир нь чанар бүхнээс илүү байдгийн тод жишээ үйлчилгээнд минь шингэсэн байдаг.
Нэг машинд хальс наахад хэдэн минут зарцуулдаг вэ?
- Нэг цагаас 1,30 минут л болно. Үйлчлүүлэгч машинаа хүлээлгэж өгнө. Халсныхаа сонголтыг хийнэ. Тэгээд өөрийн ажлаа амжуулаад явж болно. Үлдсэн ажлыг бид хийнэ.
Хальсаа наалгасны дараа юуг анхаарах ёстой вэ?
- Авто хальс наалгасны дараа зун бороо ороогvй нартай vед 24 цаг, бороотой, чийгшил ихтэй vед 48 цаг, өвлийн vлиралд, гадаа хасах градvстай vед 2-7 хоног, цонх бvvлгаж, дотроос нь арчиж болохгvй.
Уншигчдад хамгийн сонирхолтой зүйл бол үнэ шүү дээ. Энэ талаар?
- Зах зээлийн үнэ ханшнаас арай илүү үнэтэй. Яагаад гэвэл хальс нь чанартай, чанарын өндөр төвшинд хийж үйлчилж насан туршийн баталгаа өгдөг учраас. Гэхдээ энэ нь манайх хамгийн үнэтэй нь гэсэн үг биш ээ. Манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг газрууд үнийн дүнгээрээ адилхан наагдаж байгаа.
Хальсны хувьд дотроо гоёлын хамгаалалтын гэж байна. Энэ нь юугаараа ялгаатай вэ?
- Гоёлын хальс нь нимгэн, хамгаалалтын хальс нь зузаан. Хамгаалалтын зузаан хальс нь автомашины аюулгүй байдлыг илүү хангаж өгдөг. Жишээ нь хальсгүй машины цонх нэг цохиход хагардаг бол хальстай машины цонх олон цохилтод тэсвэртэй болдог. Мөн гаднаасаа доторх байдлын харагдах орчинг бууруулж өгдөг.
Цагдаагийн газраас автомашины гэрэл бууруулагч хальсны өнгөнд зөвшөөрөгдсөн хэмжээ гэж заасан байдаг уу?
- Цагдаагийн газраас салхины шилний өнгөнд 65-75 хувьтай гэрэл бууруулагч хальс наахыг зөвшөөрдөг. Бид Япон , Америкийн урд шилэнд зориулагдсан олон улсын стандартыг хангасан хальсийг нааж үйлчилж байна.
Хэрэглэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна?
- Автомашины зориvлалтын бус, байшин барилгад хэрэглэх зориvлалттай хэт гvн хар єнгийн хальсыг наалгаж болохгvй. Зориулалтын хальс нь гадна талаас харахад салон доторх зvйлс харагддаггvй боловч дотроос нь гадагш харахад ямар ч саадгvй харагддаг онцлогтой.
"Window tint" компаниар автомашиндаа авто хальс наалгахыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох вэ?
- Манай хаяг Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө "Делта авто сервис"-ийн байр.
Холбогдох утас: 99000121, 99000131
Facebook: https://www.facebook.com/Window-tint-1266468553417468/?fref=ts
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Бэлтгэсэн: А.Хишигдэлгэр
Сэтгэгдэл ( 2 )
Lx 470 гадна хальс хэдээр наадаг вэ
сайн байн уу дугаар өннө ү тэнь наалгах гэсэн