Архангай аймгийн хэмжээнд 2017 онд хураан авах ургацын урьдчилсан баланс төлөв тогтоогджээ. Ургацын урьдчилсан баланс тогтоохдоо үр тариаг аж ахуйн нэгж, иргэн бүрээр, төмс, хүнсний ногоо, таримал тэжээл, тосны ургамлыг сумаар тогтоон аймгийн дүнгээр нэгтгэсэн байна.
Өнгөрсөн хавар 7710 га талбайд үр тариа тариалснаас 7560 га талбайд улаан буудай, 150 га талбайд овъёос тариалсан. Улаан буудай хувьд гангийн нөлөөллөөс ургац алдсан 700 га талбай, тэжээлд шилжсэн 2510 га талбай байгаа бөгөөд 4560 га талбайд хураалт хийж 3720 тн улаан буудай авахаар баланс гарчээ. Үүнээс 1072 тн буудайг өөрийн үрэнд, 2036 тн буудайг Хархорин дахь тариалан эрхлэлтийг дэмжих санд, 375 тн буудай гурилын үйлдвэрт, 140 тн буудайг тэжээлд нийлүүлэхээр байгаа ажээ.
Энэ онд төмс 479,6 га талбайгаас 3090 тн, хүнсний ногоо 171,9 га талбайгаас 1042 тн ургацыг тус тус хураан авахаар байна.
Мөн 1834 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд буудайн талбайгаас тэжээлд шилжсэн 2610 га талбайг нэмж нийт 4444 га талбайгаас 15,5 мянган тн ногоон тэжээл хураан авахаар урьдчилсан дүн гарсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )