Увс аймагт хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавина

Админ | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Хүүхэд харах үйлчилгээ хөдөө орон нутагт  ч эрэл ихтэй байгаа аж. Өнгөрсөн жил Увс аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 31 төвд 140 орчим хүүхэд хамрагдсан байна.

Энэ жил дээрх цэгүүд хүүхэд харах үйлчилгээгээ үргэлжлүүлэн явуулах аж. Иймээс аймгийн ГБХЗХГ-аас ажлын хэсэг гарч хүүхэд харах цэгүүдийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаа, хоол хүнс, эрүүл ахуй зэрэгт тодорхой үзүүлэлтээр хяналт үнэлгээ хийх юм байна. Энэ хүрээнд шаардлага хангаагүй цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох аж. Харин шаардлага хангасан цэгүүдэд эрх олгож, цаашид төрөөс үйл ажиллагааг нь дэмжих юм байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах 31 төвийн 9 нь Улаангомд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр төв энэ сарын 20-иос ажлаа эхлүүлэх аж.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top