Архангайнхан цагаа алтаар үнэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

 Тус аймгийн Эрүүл мэндийн газраас анхан шатны буюу сумын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цаг бол алт” сэдэвтэй яаралтай тусламжийн онол болон гардан үйлдлийн тэмцээн, сургалт зохион байгуулжээ.

Сумын эрүүл мэндийн төвүүдийг баруун, зүүн бүс гэж хоёр ангилан, тэмцээнийг эрэмбэлэн ялгалт, амилуулах суурь болон лавшруулсан тусламж, осол, гэмтэл, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үеийн яаралтай тусламж гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд хоёр сум дундын эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төвөөс их эмч, багийн эмч, сувилагч, жолоочоос бүрдсэн тус бүр дөрвөн хүний бүрэлдхүүнтэй багууд оролцжээ.

“Цаг бол алт” сургалт тэмцээний тестийг их эмч, багийн эмч, сувилагч, жолооч гэсэн төрлөөр, гардан үйлдлийн газар дээр болон эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд гэсэн хоёр чиглэлээр авч тус бүр эхний хоёр байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Тэмцээний тэргүүн байрт Өндөр-Улаан, Эрдэнэмандал сум, Дэд байрт Хайрхан, Тариат сумын ЭМТ-үүд шалгарчээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top