Нүүрсний зам нээсний улмаас хүний амь эрсэдсэн асуудалд холбогдох сайд, гишүүд нар дараах хариултыг өгчээ.
Х.Баттулга: Зам нээхийг мэргэжлийн хяналтынхан шийдсэн
-Манай яамны байр суурь хэвээрээ байгаа. Замыг нээхийг мэргэжлийн хяналтынхан шийдсэн. Тэд хүчтэй байна. Хүний амь нас асуудал биш бололтой.
УМХЕГ-ын дарга Р.Содхүү: “Энэ осолд УМХЕГ огт хамаагүй”
-Энэ осолд УМХЕГ огт хамаагүй. Энэ бол Авто тээврийн газартай холбоотой асуудал. Тиймээс тэднээс хариулт авах нь зүйтэй. Тэгээд ч замын зөвшөөрөл өгөөд нээсэн байгууллага болгон ямар нэг ослын буруутан болох ёсгүй биз дээ. Авто тээврийн осолд УМХЕГ ямар хамаатай юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: “Замыг нээхэд миний оролцоо байгаагүй гэдгээ хэлье”
-Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар томилогдохоос өмнө "Хурд Авто" компани миний 100 хувийн мэдэлд байсан. Одоо бол надтай хамтран ажилладаг байсан залуучууд менежментийн дагуу удирдаж байгаа. Би нуулгүй хэлэхэд хоёр удаа очиж ажил байдалтай нь танилцсан. Үнэхээр хүнд байсан. Долдугаар сараас зам тавих тухай ярьж байсан. Харамсалтай нь зам тавихааас өмнө эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. Манай залуучууд амиа
алдсан иргэдийн ар гэрийнхэнд мэдээж тусалж дэмжинэ, тэр ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд ямар өөд болоочийг босгоод ирэх биш дээ. Хаачихсан байсан замыг нээхээр УИХ-ын гишүүд Засгийн газар холбогдох байгууллагуудад дарамт шахалт үзүүлсэн тухай яриа гарсан байсан. Энэ талаар би сайн мэдэхгүй. Замыг нээхэд миний оролцоо байгаагүй гэдгээ хэлье.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )