Манай улсыг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёсгүй хэмээн эсэргүүцэн МУ-ын Засгийн Газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөөд ялагдсан “Алтан дорнод Монгол” компаний удирдлагууд "Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу танайд төлөх ёстой гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өрийг бүрэн барагдуулж, Монгол Улсыг хохиролгүй болгоё. Манай компанийн үйл ажиллагааг сэргээж өгнө үү" гэсэн хүсэлтээ бичгээр Нийслэлийн прокурорын газар ирүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээж аваагүй аж. “Алтан дорнод Монгол” компанийн Монгол Улсад учруулсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй. Түүнчлэн тус компанийн ерөнхий захирал С.В.Паушокийн нэр холбогдоод буй эрүүгийн хэргийг эцэслэн шийдээгүй байгаа зэргээс шалтгаалж уг компанийн үйл ажиллагааг сэргээх боломжгүй гэж үзжээ. МУ-ын Засгийн газрыг дорд үзсэн энэ мэт дээрэмчдээс зайгаа авсан Нийслэлийн прокурорын газарт ард түмэн талархаж байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )