Увсад 60 жилийн хойно зээр өвөлжиж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 12 сарын 09
Увс аймгийн нутаг дэвсгэр Хяргас нуурын байгалийн цогцолборт газар Үзүүрийн булаг орчимд цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн очжээ. Ойрын 60 жилийн хугацаанд тэр нутагт үзэгдээгүй зээрийн сүргийг агналгүй, айлгалгүй, бэлчээрт нь саад болохгүй амар амгалан байдлыг нь хөндөлгүй өвөлжүүлэхийг нутгийн иргэдэд сануулж, анхааруулж байгаа аж. Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн очсон цагаан зээрийн сүрэг нь хүйтэн өвлийг давах, нөмөр нөөлөг, бэлчээрийн сор бараадан очсон гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
 
 Ер нь зээрийн сүрэг тухайн газар нутгийн экосистемийн тэнцвэр алдагдах, хууль бус ашиглалт зэргээс шалтгаалан нутаг сэлгэдгээс гадна хахир хүйтэн өвлийг даван туулахаар нөмөр дулаан, бэлчээр сайтай нутгийг зорин нүүдэллэдэг байна. Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлдэжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Идээ(203.91.115.45) 2017 оны 12 сарын 10

Жинхэнэ өвсны сорыгн хайж иддэг амьтан гэнлээ нутаг минь сайхан бгаагий илрэл болж дэ

0  |  0
Зочин(103.229.122.226) 2017 оны 12 сарын 09

Явуулын ийм амьтадыг толгой нь хамуураагуй бол агнах тэнэг байхгуй биздээ. Жинхэнэ лус савдаг байгаль эхийн хараал болнодоо!!!

0  |  0
ТӨР(66.181.160.102) 2017 оны 12 сарын 09

Увсад төмөр зам байхгүй шүү дэ

0  |  0
Top