Дорноговьд өнөтэй өвөл болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Энэ өвөл харьцангуй өнөтэй өвөлжиж буй аймгуудын тоонд Дорноговь, Дундговь зэрэг говийн бүсийн аймгууд багтаж буй. Тэгвэл Дорноговь аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээлэлд энэ жил 4137 малчин өрхийн нийт хоёр сая гаруй толгой мал өвөлжиж байгаа тухай дурджээ. Тус аймагт цаг агаар хүйтэрч өвөлжилт хүндэрсэн тохиолдолд өөр аймгийн долоон суманд 90 өрхийн 60 гаруй мянган толгой мал өвөлжүүлэх ерөнхий зохицуулалтыг албаныхан хийсэн байна.

 Мөн хилийн зурваст таван сумын 149 өрхийн 88 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүсэд нэг сумын 94 өрхийн 31 мянган толгой малыг оторлохоор төлөвлөсөн аж. Харин Айраг Даланжаргалан, Иххэт Өргөн суманд Хэнтий, Сүхбаатар, Төв аймгаас нийт 7000 гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Дээрх аймгуудын зарим суманд газрын гарц муу, өвөлжих нөхцөл боломж тааруу байгаа аж.
Энэ оны нэг, хоёр, гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллээр цасны хэмжээ олон жилийн дунджаас бага, агаарын температур хоёр градусаар бага байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top