Увс нууран дээгүүр зорчвол цөмрөх аюултай

Админ | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13
Увс аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ өвөл харьцангуй хүйтэн байсан ч томоохон гол нууруудын мөс дээгүүр нь машин, унаа, мал, амьтан явахад даахуйц байдалд хүртэл бэхжээгүй байна.  Увс, Хяргас нуурын мөсний зузаан л гэхэд өнгөрсөн оны мөн үед 69-72 см зузаан тогтсон байсан бол энэ сарын 10-ны байдлаар 65 см байгаа аж.
 
Уг нь нуурын эргээс цааш 60 м явахад дунджаар 80 см-ийн мөсөн бүрхүүл тогтсон байдаг бол энэ жил 40 см мөс тогтжээ.  Энэ нь мөсний даац хүн, мал, машин унаа явахад аюулгүй хэмжээд хүрч бэхжээгүй байна...гэж тус аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албанаас мэдээлжээ.
Иймд гол, нууруудын мөс цөмрөх магадлалтай тул сар шинийн баярын үеэр иргэд хөдөө сум руу зорчихдоо цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг дээрх албанаас анхаарууллаа.
Л.Зул
www.zindaa.mn
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top