Монголын төрд алба хаших шиг лайтай юм сүүлдээ үгүй болов бололтой. Сав л хийвэл хэн нэгнийг нь хусч хаях хор найруулж буй тухай мэдээллүүд гарах боллоо. Төрийн албан хаагчид дунд хариуцлагагүй хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ нэг л биш ээ. Зарим нь яс буцаацалдах мэт хэвлэлээр уралцаж байна. Саяхнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын нэгэн агентлагийн даргыг огцор гэж хэлснийх нь төлөө түүн рүү бөөн чулуу нүүлгэгчид олширчээ. Ажилдаа хайнга хандсан, ямар нэг ашиг сонирхлын зөрчилд өртсөн агентлагийн дарга байгаа бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах хүртэл хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Тэгвэл тэр бүтэлгүй агентлагийн дарга чухам хэн бэ. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Батхуяг байж магадгүй шүү. Энэ нөхөр олон арван лиценз тарааж хууль журам зөрчөөд ажлаа хийж л явна. Лиценз олголтыг зогсоочихсон байхад хүртэл лиценз тарааж байжээ. Ийм хүнийг тэгээд зүгээр тэжээгээд байж болохгүй шүү дээ. Ч.Хүрэлбаатар дарга үүнийг сайн ойлгож байгаа байх. Одоо лицензийн энэ “хулгайч”-ийг хаацайлаад байлгүй бушуухан ажлаас нь хусах хэрэгтэй хэмээн жирийн иргэд маань бухимдаж суугаа ажээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )