Архангай аймгийн үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын аварга шалгаруулах V их наадам боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Архангай аймгийн үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын аварга шалгаруулах V их наадам өнгөрөгч долоо хоногт Эрдэнэбулган сумын спорт ордонд болж өндөрлөлөө. Уг наадмыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилан зохиож байгуулсан бөгөөд алслагдсан сумаас эхлээд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй үсчин, гоо засалч, хумс дизайны хүмүүс оролцлоо. Монголын Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй мастер үсчин, сургагч багш нар хоёр өдрийн турш аймгийн үсчин, гоо засалчдад сургалт явуулсан юм. Монголын нүүрийг олон улсад тахалж яваа мастер үсчин, гоо засалчдаас хоёр өдөрт их зүйл сурлаа гэдгээ аймгийн үсчин, гоо засалчид хэлж байв. Мэргэжлийн мастер үсчин, гоо сайханчид V их наадмын шилдгүүдийг тодруулах шүүгчээр ажилласан билээ. V их наадмын “Эрэгтэй зураглалтай засалт”-ын төрөлд Л.Ганбаатар, “Эрэгтэй сонгомол засалт”, “Эрэгтэй хэлбэржүүлэлт”-ийн төрөлд М.Сэдбазар, “Эрэгтэй цогц бүтээл”-ийн төрөлд А.Алтантуяа, “Эмэгтэй салоны тайралт” төрөлд Г.Энхсайхан, “Эмэгтэй урт үсний долгионтой задгай самналт” төрөлд Б.Ишжамц, “Эмэгтэй нэмэлт үстэй, чимэглэлтэй үдшийн гоёлын самналт” төрөлд Б.Лхагвадорж, “Хуримын нүүр будалт” төрөлд Ч.Золбоо, “Гелэн хумсан дээрх уран зураглал” төрөлд Б.Адьяажаргал нар тэргүүн байрт шалгарлаа. Тэргүүн байрт шалгарсан хүмүүс ирэх тавдугаар сард Сэлэнгэ аймагт болох үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

zindaa.mn

Д.Дорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top