Т.Артаг агсны нэрэмжит “Аваргын гараа” өсвөрийн олон хотын чөлөөт бөхийн тэмцээн Увс аймгийн Засаг даргын ивээл дор болно. Тэмцээн тавдугаар сарын 18-20-нд Увс аймгийн Биеийн тамир спортын хорооны зааланд болох аж.
“Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Төмөрийн Артаг агсны нэрэмжит тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчид оролцох юм. Тамирчид хөвгүүдийн 10, охидын есөн жинд өрсөлдөнө.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )