Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Д.Бямбадоржийнд зочиллоо

2018 оны 05 сарын 08

Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо. Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас  малчдыг дэмжсэн бодлого, чиглэл барьж ажиллаж байгаад, жирийн малчин айлаар орж малчдын аж амьдралтай танилцсанд талархаж буйгаа илэрхийлж байв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Баянхонгор аймаг улсдаа ямаагаараа нэгдүгээрт, тэмээгээрээ хоёрдугаарт ордог” гэдгийг онцлов.

Өлзийт сум нь 830 орчим малчин өрхтэй, 230 гаруй мянган толгой малтай аж. “Өвлийг өнтэй давж, хавартай золголоо. Мал, төлийн хорогдолгүй явж байна. Манай сумыг зориод зогсохгүй, эгэл нэг малчин айлаар зочилж, малчдынхаа ахуй амьдралтай танилцаж байгаад Ерөнхий сайддаа талархаж байна” хэмээн сумын Засаг дарга Д.Цэдэнсодном хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Byambadorj(172.58.41.74) 2018 оны 05 сарын 09

Ajil hiilgehgui uim zugeer

0  |  0
Byambadorj(172.58.41.74) 2018 оны 05 сарын 09

Hey ene e/s demii tenej baihaar turiin alband shurgalsan hulgaich avilgachidtaigaa temtsej tseverlegee hiigeechee.

0  |  0
хаха(112.72.14.171) 2018 оны 05 сарын 08

хаха бог бод нийлсэн гэхийг бог богд нийлсэн гэнээ хаха алхиймаа энэ сэтгүүлчид

0  |  0
Top