Дорноговь тэргүүтэй зургаан баг их шөвөгт үлдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Шагайн харвааны тэмцээнд энэ жил 88 багийн 720 харваач өрсөлдөснөөс 250 орчим нь улс, аймгийн цолтой мэргэн харваачид байгаа юм байна.

Тэдний хувьд өнөөдөр гурав дахь өдрөө цэц мэргэнээ сорьж, шөвгийн зургаан багаа тодруулаад байгаа юм. Их шөвгийн зургаад Үлэмж дархан мэргэн С.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг, С.Ямраанз ахлагчтай “Алдар” спорт хороо, Л.Болд ахлагчтай “Улаанбаатар” төмөр зам, Даяар дуурсагдах дархан мэргэн С.Энхтөр ахлагчтай Улаанбаатар, Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймаг, н.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн багууд шалгарч үлдээд байна.

Н.Баатар

www.zindaa,mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top