Өмнөговьд 6665 гадаадын иргэд байгаагийн 90 хувь нь хятадууд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Өмнөговь аймагт “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс МГЛ”, “Таван Толгой” ХК гэсэн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Уул уурхай хөгжихийн хэрээр гадны тэр тусмаа Хятад иргэд олноороо байх болсонд нутгийн оршин суугчид дургүйцэх болжээ. Өнөөгийн байдлаар 6665 гадаадын иргэн бүртгэлтэй байна. Засгийн газраас жил бүр гадаадаас авах мэргэжилтэн ажиллах хүчний квотыг тогтоож өгдөг. Энэ жил “Оюутолгой”-д 6949, “Энержи Ресурс”-т 1100 гадаадын иргэн ажиллуулах квот батлагджээ. Үүнээс хөдөлмөр эрхлэн оршин суух зөвшөөрөлтэй 2000 гаруй гадаадын иргэн Оюутолгой ХХК-д, 200 гаруй гадаадын иргэн “Энержи Ресурс”-т ажиллаж байна. Мөн нүүрс тээвэрлэлтийн компаниудад 3000 гаруй гадаадын жолооч ажилладаг ажээ. Өмнөговь аймагт гадаадын хөрөнгө оруулалттай болон гадны иргэдийг ажиллуулж байгаа 78 аж ахуйн нэгж байдгаас гадны иргэдийн ихэнх нь далд уурхайн ам, баяжуулах үйлдвэр зэрэг барилга байгууламж барих чиглэлээр ажилладаг гэнэ. Бүртгүүлсэн 6665 гадаад иргэдийн 90 орчим хувь нь хятад улсын иргэд байна.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top