FABRYKI MEBLI "FORTE" S.A. (FORTE брэнд) нь Европын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани нь 1992 онд Польш улсад байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 40 орны 4500 гаруй дистрибьютертэй, олон улсын томоохон үйлдвэрлэгч болсон. Та Forte-н бүтээгдэхүүнүүдийг Европ даяар байдаг дийлэнх томоохон тавилгын сүлжээ дэлгүүрүүд болон тэргүүлэгч тавилгын худалдааны төвүүдээс үзэж болно.
Forte нь нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 82% -ийг экспортод гаргадаг бөгөөд үүнээс дийлэнх хувь нь Герман улс руу экспортлогддог байна. Голлох томоохон улсуудад өөрсдийн шууд борлуулах дэлгүүрүүдээ нээн ажиллуулж байна. Forte брэндийн тавилгууд нь орчин үеийн загварын чиг хандлагад тулгуурлаж дизайнаа үргэлж шинэчилж байдаг.
Өнөөдрийн байдлаар Forte нь Польш улсын зүүн хойд хэсэгт байрлах, хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 4 үйлдвэртэй. Нийт үйлдвэрлэлд ашиглаж буй талбай нь 120,000 м2 (нийт 17 хөлбөмбөгийн талбай нийлүүлсэнтэй тэнцэх), нийт 70,000м2 (нийт 10 хөлбөмбөгийн талбай) агуулахын байртай.
Ойрын 3 жилийн дотор, Forte брэнд нь дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд 5 дахь үйлдвэрийн байр болон өөрийн хавтангийн үйлдвэрээ нээхээр ажиллаж байна.
Forte брэндийн Монгол дахь дэлгүүрийн хаяг: Мишээл тавилгын их дэлгүүр Е27 тасаг
Утас: 9020 6616, 7000 0400
Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл цогцолбор, Мишээл тавилгын их дэлгүүр
FB хаяг: https://www.facebook.com/BelliniMongolia/
Сэтгэгдэл ( 0 )